Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Мэдээ мэдээлэл / Хамгийн шилдэг хуульч тодорчээ./
Дэлхийн хамгийн нөлөө бүхий 20 хуульч эмэгтэйн нэгээр Монгол бүсгүй тодорчээ2011-11-13 13:48:10 - Нийслэл
Америкийн Online College Network байгууллагаас Хуулийн сургуулийн оюутан бүрийн мэдвэл зохих дэлхийн бүх цаг үеийн нөлөө бүхий 20 хуульч эмэгтэйг шалгаруулжээ. Энэхүү нэрсийн жагсаалтад Монгол улсын хуульч эмэгтэй Манжаагийн Ичинноровын нэрийг оруулсан байна. Түүний нэр бидний сайн танил АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчер, Израилийн сөрөг хүчний удирдагч Ципи Левини, АНУ-ын дээд шүүхийн шүүгч Сандра Дэй Коннер, Соня Сотомеэр нарын хамт нэрлэгджээ.
Энэхүү нэрсийн жагсаалтад мөн 1250 оны үеийн домог болон үлдсэн Италийн хуульч эмэгтэй Ветиса Гозалини, анхны хар арьстан хуульч эмэгтэй Шарлот Рэй нарыг мөн нэрлэжээ. www.onlinecolleges.net сайтад бичсэнээр уг эмэгтэйчүүд нь эрчүүд давамгайлсан хууль, эрх мэдлийн тогтолцоонд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө, дайчин хөдөлмөрч зан чанар, зоримог байдлаараа алтан хараацай болон бусад эмэгтэйчүүдийг манлайлан нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн нүүр царай болон түрж гарч ирж чадсан хэмээн бичжээ.
Монгол улсын хуульч эмэгтэй Манжаагийн Ичинноровын хувьд хуульч мэргэжлээ ашиглан хүний эрх, хууль эрх зүйн шинэтгэл, шоронгийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан хэмээн тодорхойлсон байна. Нөлөө бүхий 20 хуульчийн нэрсийг та бүхэн доорх линкээс шууд харах боломжтой.
0 Сэтгэгдэл NO: