Битльзийн хүүхдүүд

Битльз Монголд айлчлан тоглолт хийлээ. Мэдээж ориг нь биш л дээ, бололцоо ч байхгүй. Гэхдээ тэртээ жар далаад оных нь сайн копи. Ориг Битльзтэй хачин адил­хан. Ленон бол тэр чигээрээ дээ. Амилаад босоод ирсэн юм шиг. Маккартин ярьж бай­гаа нь түгдчээд мөөн мөн. Бат-Үүл өөрийн биеэр тэднийг онгоцны буудалд тосон ав­чээ. "Намайг багад Монголд хоёр л багш байсан юм. Нэг нь дарга нарын шүтдэг Ле­нин, нөгөө нь бидний багачуу­дын багш Битльз" гэж Үүл ярилаа.

Үнэндээ жар далаад оны хүүхдүүд бид Битльзийг Ле­нинээс илүү шүтдэг байсан юм. Лениний 100 жилийн ойгоор албадуулан байж дуртай дургүй шүлэг уншдаг байсан бол тэр жил Битльз хамтлаг тарахад бүгдээрээ гашуудан Ёко Оно гэгч шулам шиг япон авгайг жигшин ярилц­даг байлаа. Битльзийн тухай яриа болгон домог, бахархал, шүтээн. Тэгээд хичнээн амттай гээ. Хүүхэд болгон тэдний тухай илүү олон домог олж сонсох гэж хичээнэ. Өчнөөн гар дамжин хуулагдсаар бараг таниг­да­хаа больсон Битльзийн зураг бол эрдэнэ.


Гуйж авч аппа­ратаар дахин татаад түүнээ шөнөжин угаадаг байлаа. За тэгээд пянзтай хүүхэд бол шууд л хадандаа гарчиж байгаа нь тэр. Пянзыг нь сонсох гэж, гадна хавтсыг нь барьж үзэх гэж хадандаа гарагчийг царайчлан даган гүйлдэнэ. Хамгийн гайгүй олдоцтой нь Орост 1969 онд хэвлэсэн жижиг пянз. Царай муутай гэж жигтэйхэн. Польш, Унгарт хэвлэсэн том пянз бол нүдний гэм. Ориг Англи пянз­тай хүүхэд нэг хоёр байсныг хотоороо мэднэ.

Тийм хүүхэд Монголдоо л Ленон болчиж буй хэрэг. Ханш нь 500-600 төгрөг хүрнэ шүү дээ. Багын багшийн цалин 450 төгрөг байсан үе. Ориг пянз хэнээс хэнд худалдагдсан буюу бу­лаагдсан нь маргааш нь л хот даяар тарна. Дипломатууд голдуу микрт гэртэй, тэнд Англи Америкт байхдаа Бит­льзийн кино үзсэн хүүхэд хүртэл гарч ирдэг байгаа. "Хэлп", "Елоу сабмарин" ки­ног нь яриулсан хүүхэд цааш нь өнгөт өргөн дэлгэцээр дамжуулан ярьж, бүр гурав дамжсан яриаг нь орцонд бараг шөнөжин яриулан ам­тархан сонсож билээ.

Шүтээнээ нийтээр дуу­райж гарлаа. Баруун солгой­гүй дууг нь тогтоон дуулна. Анхны англи хэлтнүүд тэн­дээс төрсөн. Муруй хазгай ч гэсэн дууны нэрийг англиар нь хэлнэ, сонсголоороо "мон­голчилно". Жар далаад оны Монголын эстрадын сюпэр од нь Рэнцэнханд гэж эгч бай­лаа. Гэтэл Битльз маань "рэн­цэнханд" гэж дуулаад болж өгдөггүй. Бүр гарцаагүй л тэгж байсан юм даа. Сүүлд мэдэхнээ "A hard day`s night" альбомд байдаг "Any time at all" гэсэн үг л бидэндээ рэн­цэнханд гэж сонсогдоод байсан юм билээ. Анхны эстрад хамтлаг Соёл Эрдэ­нээс хамаагүй өмнө 40, 50 мянгат, 120, микрт бараг бай­шин болгонд Битльзийг дуу­рай­сан орцны хамтлагууд байгуулагдсан юм. Галсан­бат, Баяраа нар бол тэдний л нэг.

Битльз гэдэг нь цох гэсэн үг болохоор шинэ хамтлагууд өөртөө шавьжны нэр өгөх нь их түгээмэл. Эндээс гитар хөгжим нийтийн соёл болон орж ирсэн юм. Хүүхэд залуу­сын хувцаслах маягт ч хүчтэй өөрчлөлт орлоо. Юун түрүүн үсээ ургуулах нь залуу хүний зайлшгүй дагах соёл мөн. Цаашлаад өргөн шуумагтай бариу өмд, урт захтай дотуур цамц, олон товчтой хүрэм, өргөн бүс гэх мэт.
Нам засаг Битльзтэй өр­гөн фронтоор дайн зарла­лаа. Юун түрүүн үс толгойтой ноцолдож гарах нь тэр. Тог­лоом биш шоглоом боллоо. Энд тэндгүй хайч барьсан эвлэлийн мангарууд сургуу­лийн танхимд, албан газарт, тэр батугай гудамжинд хүний үс хайчилж орхино. Үсээ ургуулсан залуусыг нам засаг нэг нүдээр үзэхгүй шахан хавчина. Өмсөж яваа өмдний шуумгийг гудамжинд хайчилж орхино шүү дээ. Оёдлын газрууд 26 см-ээс илүү өргөн шуумагтай өмд оёж өгөхийг хориглосон Эвлэлийн төв хорооны тогтоол гардан ав­чээ.

Үүний буянаар гар урлал хөгжлөө. Гэртээ машинаар сайхан өмд цамц оёдог за­луус зөндөө гараад ирлээ. Пионер халимагтай шараа болсноос мулзан байсан нь илүү дээр болохоор үсээ хуссан хүмүүс ч олширсон. Манай ангийн эвлэлийн дар­гаас бусад бүх эрэгтэй хүүхэд 9, 10 дугаар ангидаа тувтан мулзан толгойтой явдаг бай­сандаг. Өмднийхөө шуумгийг оймсон дотроо чихнэ. Эсэргүүцэл!
Залуус дээрээс хүчээр тулгах үзэл суртлыг эсэргүү­цэх процесс монголчуудын хувьд эндээс эхлэлтэй байх аа. Эвлэлийн нэр хүнд ч навс уналаа, ялангуяа төлөөлөгч нь болох сэнтэг юмнуудыг нийтээр шоолж хардаг бол­сон юм. Дайсагнал биш юм гэхэд залуусын дунд үзэл суртлын хоёр фронт хар аян­даа үүсч эхлэв. Сонин хэвлэл Битльзийн эсрэг суртал нэвт­рүүлэг хүчтэй явуулна. Үүнд ялангуяа "Утга зохиол урлаг" гэх долоо хоног тутмын сонин манлайлна. Тэднийхээр Битльзийн дууны үг нь ямар ч утга авцалдаагүй, ая нь зам­бараагүй ноотны цуглуулга, хэв маяг нь гоо сайхны наад захын шаардлага хангаагүй аж.

Цахилгаан хөгжмийн чан­га ая хүнийг мансууруулж бэлгийн дур хүслийг нь өдөө­дөг гэнэ. Ингээд хөрөнгөт орны ажилчин анги ингэж мансуурснаас болж дарлагч ангийн эсрэг тэмцлээ сул­руул­даг юм байна. Ажилчин анги бослого гаргах гэхээр нь л хөрөнгөтнүүд нь Битльзд мөнгө төлөөд дуулуулахаар өнөө хөөрхий ажилчин анги мансуурч унаад бослогоо мартчихдаг гэнэ. Хажуугаар нь модернист уран зураг, завхай зайдан кино бас ман­сууруулах ажиллагаанд ор­дог. Капитализм ингэж ялзарч байгаа тухай их бичнэ. Итгэх хүн улам цөөрч байв. Дэлхий дээр аз жаргалтай хүн ганц­хан Орос, Монгол хоёрт л байдаг гэж боддог байсан бол ямарчиг байсан баруун Ев­роп, Америк манайхаас дээр гэсэн үзэл алхам алхмаар хүмүүст сууж байлаа.

Битльз тарсны дараа харин тэднийг магтах болсон. Алдаршсан гол шалтгаан нь Ливерпүү­лийн ажилчин ангиас гарал­тайнх гэнэ. Вьетнамын дай­ныг эсэргүүцсэн нь бахар­халтай гэнэ. Хатан хааны одонг буцааж өгсөн нь хөрөн­гөтний эсрэг үзэлтэйнх гэнэ. Үсээ ургуулсан нь нийгмээ эсэргүүцэж байгаагийн бэлгэ тэмдэг гэнэ. Харин манай залуус үсээ ургуулж нийгмээ эсэргүүцэж болохгүй, цаад нарийн учрыг нь ойлгоогүй савсаг залуус гэнэдэж байгаа хэрэг, одоо дахиж битгий ингээрэй!

Битльз бол коммунист үзэл суртлын гол дайсан гэдгийг оросууд зөв олж хар­сан юм. Тиймээс аль ч ком­мунист оронд тэднийг урьж тоглуулаагүй. Энэтхэг нисч байхдаа Ташкентийн онгоц­ны буудал дээр онгоцны хаалгаа онгойлгоод дотроос нь дуулж өгсөн гэх домог байдаг. Үнэн эсэхийг нь мэ­дэх­гүй. Битль­зийн хүчтэй нөлөөллийг дарж чадаагүй учраас коммунист орнуудад нам засгийн хяналт хараан дор эстрад хөгжим хөгжиж эхэлсэн юм. Мэдэхээс Орост "Весёлые ребята", Польшид "Чэрвоны гитары", Чехосло­вакт Карел Готт, Бол­гарт Иванова, Монголд "Баян Монгол", "Соёл Эрдэ­нэ" үүсэн байгуулагдсан. На­рийн хя­налтан дор барууны зарим хамтлаг болон дуучдыг ч ком­мунист орнуудад зориуд алдаршуулан урьж авчирч, пянзыг нь хэвлэн, зурагтаар гаргадаг боллоо.

Оросын телевиз жилд нэг удаа шинэ жилийн үдэш тэр шилмэ­лүүдээ зурагтаар гаргана. Тэр нь манайд үүрийн дөрвөн цагт таарна. Чухам тэрийг үзэх гэж улс даяараа шөнө унталгүй хүлээгээд хэвтчихдэг байсан юм даа. Үнэндээ Москвагаас шилсэн тэдний ихэнх нь баруунд бол хитэд багтдаггүй байсан юм билээ. "Смоуки" хамтлагийн нэр Анг­лийн эстрадын түүхэнд төр­сөн шилдэг 100 хамтлагийн жагсаалтад алга байна билээ. Барууныхан Дэмис Роусусыг таньдаггүй юм билээ. Данийн хэвлэлийн ажилтнуудаас асуу­гаад Лениний шагналт шог зураач Хэрлүф Бидст­рүпийн нэрийг сонссон хүн олдоогүй. АББА мундаг л даа, гэхдээ тухайн цагтаа хөгжмийн ертөнцийн хамгийн сүүлчийн дүн тавьдаг Аме­рикт хүлээн зөвшөөрөгдөөгүй өнгөрсөн.

Эцсийн бүлэгт коммунист үзэл суртлыг хэн унагасан юм бэ? Бохь, коко кола, жинс, эстрад, онигоо, өргөн өмд, урт үс. Нээрэн шүү. Тагнуулын төв газар, НАТО, цөмийн пуужин, Фантом он­гоц коммунизм унахад огт оролцоогүй. Хар аяндаа өөрөө бутран унасан. Унасан цаад шалтгаан нь Ливэр­пүүлийн дөрвөн залуу. Ком­мунизмыг унагая гэсэн зорилт эдэнд байгаагүй. Бараг мэддэг ч үгүй байсан байх. Тэд ердөө л хүмүүний эрх чөлөөг тунхагласан. Нэг үеийн­хэн байтугай зуун зуу­ны хүмүүсийн нандин шүтээн. Бахархал. Бэлгэ тэмдэг.

Битльз бол манай үеийн Моцарт, Бетховен, Чайковс­кий. Өнөөдөр дэлхийд радио­гоор хамгийн их давтагддаг дуу бол "Естүдэй". Битльзийн аясыг симфони, дагшаа, ар­дын хөгжим гээд бүхий л төр­лөөр тоглодог. Манайд сая­хан Долгион монгол ардын хөгжмөөр тоглуулсан. Дол­гион чи тэрийгээ хэзээ нийтэд сонсгох гээд байна? Бид хотынхоо төвд Битльзийн хөшөөтэй болсон.

Битльз шүтэгсдийн холбоотой. Шар айргийн Ганхүү толгойлдог. Чухам тэдний зүтгэл са­наа­чил­гаар сая Бүүтлэг Битль­зийг урин авчирч төв талбай дээ­рээ тоглууллаа. Хэдэн зуун залуус бидний үеийх­нийг бодвол ориг англи аял­гаар цээжээрээ даган дуулж бай­на. Байгуулагдаад 50 жил, тараад 40 жил болсны да­раахь үеийнхэн шүү дээ. Бид бүгдээрээ Битльзийн хүүх­дүүд.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0