Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Их сэкси хэмээх луу жилийн зурхай
ЭНЭХҮҮ ЗУPХАЙГ ОЛОН ЖИЛИЙН АЖИГЛАЛТ, АНААЛИЗ ДЭЭP ТУЛГУУPЛАН ЗУPСАН БОЛНО ЗУPХАЙН ҮНЭН ХУДЛЫГ ЗУPXАЙЧ ГААМП ХАPИУЦАХГҮЙ.
Энэ нь дарга байсан хүмүүсийн хувьд алга болхоос ч долоон дор зүйл юм шүү дээ. Хэдийгээр 76 дарга гарцаагүй өөрсдийгөө сонгогдох хууль баталсан ч гэсэн ганц нэг нь даргадаа сайн дольдогноогүй, ард түмнээсээ ангид байсан гээд бас бус зүйлээс болоод сонгогдож чадахгүй нь дээ зайлуул. Дарга нарт их халгаатай байсан ч бас цөөн тооны хүмүүст их л сайхан халгаагүй жил болох нь гарцаагүй. Учир нь бас хэдэн хүн шинээр дарга болох нигууртай нь гарцаагүй гэж зурхайд бууж байх юм. Дарга нараас гадна хөгшидөд мөн их л халгаатай жил байх нь. Ер нь ганцхан энэ луу жил ч биш бүхий л жил ахмадуудад халгаатай байсан билээ. Ахмад настангуудаа сайн асарч байхгүй бол даралт ихсэх, зүрх хаагдах, хорт хавдар гэсэн өвчнүүд тэднийг маань нэлээд зовоох нь дээ. Гэвч тэдний тал нь энэ бүхнийг даваад л гарах нь.
Угаасаа л тэгдэг шүү дээ. мөн биеийн тамирийн улсуудад жоохон халтай байх нь. Tэхдээ бүгдэд нь бишээ заримых нь од гийж улс орон даяараа танигдаж гялалзах боловч ихэнх нь шүүгч биднийг хэрхэн балалсан хийгээд өөрсдөөс үл шалтгаалаад яаж амжилт үзүүлж чадаагүй гэдгээ тайлбарласаар гадаадын хөгжил дэвшилтэй орныг үзчихээд ирэх нь дээ. Гэхдээ зүгээрээ аль чорны тамирчид хэзээ л бүгдээрээ нээх түрүүлээд иржээсийн. Tамирчид тэнд тамираа тасартал үзэлцэж байхад манайхан энд тамирчидаасаа илүү европын улсууд хэрхэн бөмбөг өшиглөхийг харах гэж шуугилдах юм байна.
Гэвч манайтамирчид үүнд гомдохгүй нь. Зундаа мал адгууст их л ээлтэй болж ирэх нь. Хот суурингазар амьдардаг хүмүүс урьд хожид байгаагүйгээрээ малдучир зүггүй хайртай болж ирэх нь дээ. Бүгд л хөдөө хошуурч хамаг мөнгөө мал хунарт зарцуулах нь. тэхдээ малд бол өөдтэй мэдэгдэхгүй л дээ. Ямар ч байсан хүмүүс бол сайхан цэнгээд авахаар зурхайд бууж байх юм. Зуны хувьд ингэсгээд мал хуйдаа анхаарал хандуулаад сандал суудлаа хуваарьлаад дуусахнээ.
Харин намар дуусаад өвлийн эхээр гайтай их цуурхал гарах нь дамжиггүй. Чухам юунаас вэ гэвэл дэлхий сүйрэх нь хэмээн бүгд шаагилдаж хамаг булхайгаа дэлгэж ч магад. Дэлхий сүйрэхээс өмнө амжиж алингаа алдах улс байвал жоохон тайвширцгаасан нь дээр буй заа. Үүний эсрэгээр хүүхэд багчуудад сайхан ээлтэй жил гарч байна. Угаасаа ч хүүхэд багчууд яаав л гэж дээ. Өсөж яваа хүмүүс. Сэкси луу жил гэдгийн хувьд хүн төрлөхтөн бид ямар чжил гарсан сэкс хийсээр байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ луу жилд хүүхэд төрүүлэх нь үнээр сайн гэж дорно дахин үздэг тул бүүр ч их сэксдэх нь ойлгомжтой.
0 Сэтгэгдэл NO: