Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Яагаад цахилгаан дээр YKK гэсэн бичиг байдаг вэ?
Өнөөдөр бид та бүхэнд хувцасны цахилгаан дээр байдаг YKK гэдэг нь ямар учиртай болохыг тайлбарлах гэж байна. YKK гэдэг нь Yoshida Kogyo Kabushikikaisha (энэ нэрийг 5 удаа хурдан хэлэх гээд үз дээ) гэсэн үг.1934 онд Японы иргэн Ёшида энэхүү компанийг үүсгэн байгуулсан бөгөөд цахилгаан үйлдвэрлэлтээр дэлхийн тэргүүлэгч болж чаджээ. Одоо 52 оронд 206 байгууламжтайгаар үйл ажиллагаагаа явуулан дэлхийн цахилгааны нийлүүлэлтийн 90 хувийг хангадаг. Тэд цахилгаан үйлдвэрлэх төдийгүй үүнийг хийх машиныг ч бас бүтээдэг байна.
Гүрж улсад байрлах эдний хамгийн том үйлдвэр нь өдөрт 7 сая цахилгаан үйлдвэрлэдэг гэнэ.
Ноён Ёшида “Бусдын төлөө зүтгээгүй хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй” гэж хэлдэг. Тиймдээ ч энэ зарчмаа баримтлан аль болох удаан хугацаанд хэрэглэгдэх сайн чанарын бүтээгдэхүүн гаргахыг зорьдог байна. Энэ нь эргээд тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэгч үйлдвэрүүд болон хэрэглэгчдэд ашиг тусаа өгдөг.
За ингээд дараагийн удаа цахилгаанаа татахдаа Ёшида гуайн нэрийг санаарай гэж зөвлөе.
0 Сэтгэгдэл NO: