ХҮҮДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ /заавал уншиж үзээрэй/


Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын ЦЕГ- ын Хар тамхитай тэмцэх хэлтэст хувийн өргөдөл гаргах учир нь:

Намайг Сартуул Б...- ны Бат-Эрдэнэ гэдэг. Монгол улсын иргэн. 1964-07-28-нд Улаанбаатар хотноо ажилчны гэр бүлд төрсөн. Яс үндэс Халх, Нийгмийн байдал Ажилчин, боловсрол Бүрэн бус дунд, мэргэжил Жолооч. Гэр бүлийн байдал эхнэр, 18-23 насны хуулийн өмнө хариуцлага хүлээх насанд хүрсэн гурван хүүтэй. Бие эрүүл, ухаан саруул, хуулийн өмнө хариуцлага хүлээх бүрэн чадвартай.

Сүүлийн үед том хүү Сартуул Бат- Эрдэнийн С... нь хар тамхи, мансууруулах бодис хэргэлээд байж болзошгүй нэгэн хар мэдээ дуулдаад байх болсон учир Нийслэлийн Баянзүрх дүүргийн ...-р хорооны ...-р байрны ... тоотод оршин суух, \ажлын хаяг: ... IT компаний IT- чин\ Монгол улсын иргэн. 1989 оны ...-р сарын ...-нд төрсөн, Яс үндэс Халх, Нийгмийн байдал Ажилчин, боловсрол дээд мэргэжилтэй, гэр бүлийн байдал одоохондоо ээж дүү нарын хамт амьдарч байгаа, бие эрүүл, ухаан саруул, хуулийн өмнө хариуцлага хүлээх бүрэн чадвартай Сартуул Бат- Эрдэнийн С... ыг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шалгаж өгнө үү?

Хэрвээ шалгалтаар уг хуулийн этгээд нь хууль зөрчиж хар тамхи, мансууруулах бодис хэргэлсэн нь батлагдан тогтоогдвол Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тохирох ял шийтгэлийг оноож, давж заалдах эрхгүйгээр биечлэн эдлүүлнэ үү!

Өргөдөл гаргасан: Монгол улсын иргэн, Япон улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй Сартуул Б. Бат-Эрдэнэ. Япон, Унаками 2012оны ...-р сарын...-ны өдөр...

За хүү минь, юу л сонсогдох гэгээд байна даа? Арай ч үгүй болов уу гэж найднам. Гэхдээ аав нь та гуравтаа жилийн өмнө сануулсан сануулгаа дахин нэг сануулахын тулд дээрхи өргөдлийг ноорголлоо. Хэрвээ ээжээс чинь дахиад нэг л гомдол, дахиад нэг л хардалт ирвэл аав нь энэ өргөдлийг бүрэн гүйцэд бичээд очих ёстой газарт нь хаяглаад шууд явуулж орхино. Энэ бол худлаа сүрдүүлэг биш гэдгийг та гурвын хэн нь ч гэсэн ойлгож байгаа. Аав чинь хэн нэгэнд амласан бол амлалтаа заавал ч үгүй биелүүлдэг, за гэвэл ёогүй хүн гэдгийг та дөрөв минь андахгүй бол өөр хэн мэндэх билээ дээ.

Хэрвээ тийм гашуун цаг ирээд, гай болж мансуурагч мөн гээд гараад ирвэл та гурвын хэн нь ч байлаа тэгээд л эцэг үрсийн барилдалгаа тасрана даа. Эргэж харахыг ч би хүсэхгүй, тэгээд л бүх юм дуусна. Сайн явах санааных ч, саар явах арчаагүйнх.

Би, ээж бид хоёр чинь та гурвын биеийг төрүүлсэн, бас ч гэж боломжын хүмүүжүүлсэн болов уу, ухааныг чинь төрүүлээгүй ч, төлөвшүүлж чадсан болов уу гэж бодож явдаг. Хөвгүүддээ ч итгэдэг. Бид хоёр та гурвыг хайр нь дотроо, хал гаднаа монгол аргаар, идэж уух, өмсөж зүүх, тоглох тоглоом наадам, чухамдаа юугаар ч дутаалгүй, эрхлүүлэхдээ ч эрхлүүлж, турсагыг чинь ч хуулахдаа хуулж хүн болгосон. Тэр жилийн зуны дараалсан бүхэл бүтэн есөн оройны турсага хуулалт одоо хир нь миний санаанаас гардаггүй юм. Та дөрөв маань ч мартаагүй дээ. 1998 оны зун гэхээр Обо естэй, Одо зургаатай, Жаахан Боорий дөнгөж дөрөвтэй байж дээ.

Орон байраа шүүхийн шийдвэр биелүүлэгчдэд луйвардуулаад нэг л өдөр та дөрвийгөө дагуулаад гудамжинд гарчихсан, тэмээн дээр ямааны гарз гэгчээр ээжийн чинь нутгийн “нэртэй сайн өмгөөлөгч Намжилсүрэнд” тухайн үедээ л их мөнгө бараг сая гаран төгрөг нэмж цацаад, бас болоогүй Толгойтод байдаг аргалж чаргалдаг мундаг хэн гэдэг билээ дээ нэгэн зальт этгээдэд нэг удаа 200 000 төгрөг, дахиад 400 000 төгрөгөө өргөж Гомбын зоо болгочихоод, амьдралын төлөө, та гурвынхаа төлөө ээж бид хоёр чинь үнэндээ амрах ч завгүй зүтгэж байсан тийм л хүнд хэцүү цаг байсансан. Аав чинь нэг муу Мазда-626 тэргээрээ өдөр шөнөгүй халтууранд гүйж, ээж чинь ч энд, тэнд гуанз түрээслэн ажиллуулж, хөл дээрээ босчих санаатай үнэндээ шургачих шахан зүтгэж байсаан. Ёстой л ид дунд насан дээрээ байсан болохоор л арай шургаж унадаггүй байж. Аавынх нь амардаг цаг гэвэл орой ээжийг чинь аваад гэртээ ирдэг тэр цагаас орой 22 цаг хүртэл л түр дугхийгээд авах. Аавынх нь энэ дугхийх уртдаа гуравхан цагт л ээж чинь та гурвыг арчилж тойлж, онгорхой цоорхойг чинь цойлдох, хиртэй хувцасыг чинь угаах, бас та гурвын маргаашын хоол, цайг бэлдэх гээд амсхийх завгүй.

Аав орой арав гээд гарч, шөнжингөө согтуу галзуунууд зөөж өглөө үүрээр нэг юм орж ирвэл ирнэ. Үгүй бол хүнтэй, орлоготой үед бол тэр чигтээ мачийсаар долоо гэж орж ирээд л ээжийг чинь аваад гардаг байлаа. Өдөр нь гүйх завандаа Барсаас ногоо дарж, нэг завандаа Хүчит Шонхороос махыг нь бараадуулж, бас нэг далимандаа Нарантуулаас гурил будаа болон жижиг сачиг жижиглэчихээр, тамхи бохьхон, аар саар юмнуудыг нь цуглуулж өгөөд л халтуурандаа хатируулж өгнө. Шөнөдөө халтуур хийхэд ер нь бол долоо хоногтоо согтуу, галзуу гаруудтай нударгалцах бол жирийн үзэгдэл. Яагаа вэ, нэг орой Одотой хоёул гараад гурван Баагийд боолгуулаад хүүгээ алдчихаад арай гэж олж аваагүй юу. Түүнээсээ яг сарын дараа хоёр хүүхэнд бас дахиад боолгуулаад ёстой эмэгтэй хүнд хэзээ ч гар хүрэхгүй андгайгаа зөрчиж, амь насанд минь халдсан хоёр шаарыг ёстой навсайтал нүдээд өгсөн дөө. Тэгээд хэдхэн хоногын дараа хоёр бацаанд газдуулж энээ тэрээ. Үнэндээ шөнийн халтуур бол орлого сайтай ч түүнээ дагаад эрсдэл өндөртэй аз мэдсэн хэдий ч амьдрахын төлөө, та дөрвийнхөө төлөө өөрийгөө золихоос ч айгаагүй ээ. Энэ тухай аавынх нь бичсэн “ЕС ХОНОГ” баримтат туужад тодорхой өгүүлсэн байгаа, нэг завандаа уншина биз дээ.

Яг л тийм хүнд өдрүүд үргэжлжилж байсан үед өдөржин ажиллаад сунаж унахаа шахаад орой эртдээ 17 цагт, оройтвол 20 цагт ч орж ирж байх тэр үед та гурав машины чимээгээр хачин царайлан уйлан дуугаралдаад гүйж эхэлдэг, хаалгаа нээхээсээ өмнө нүдэнд чинь айдас, нулимс хоёр чинь торчихсон байдаг ч та гурвынхаа турсагыг хуулахаас өөр арга олддоггүй л байсан юмдаг. Арай дэндүү, ороод очиход өглөө босоод ороо ч хураагаагүй, идсэн уусан хоолныхоо идүүрээ ч угаагаагүй байхад чинь өөр яах ёстой байсан юм? Өө миний муухай хүүхдүүд, аргагүй ээ, аргаггүй, нялх юмдаа гэж дотроо өрөвдөвч турсагыг чинь хуулдаг л байсан. Хоёрын хооронд, гурвын дунд хуулахгүй, хуулахдаа хуулсан шиг хуулдаг байсан. Нэг нидрээд өнгөрхөд нөгөөх нь дээрээс нэмээд нэрмээд өгнө үү гэхээс биш аав, ээж хоёр чинь хэзээ ч хэн нэг нь та гурвыг нэгнээсээ өмөөрч байгаагүй л юмдаг.

Одоо хир нь би гайхдаг юм. Аав нь өөрөө ч угийн багын хөдөлгөөнтэй туучий байсан болохоороо өөрөөсөө болж муу аав, ээж хоёртоо турсагаа өчнөөн л удаа хуулуулсан. Та гурвын өвөө, эмээ нар чинь ч яг л аав, ээж хоёр шиг чинь чанга гартай, хатуу зантай улсууд байсан. Гэхдээ би сайн л бол сардаа нэг л хуулуулдаг байсан. Харин 13 –тай байхдаа ааваараа үгээр нэг сайн алгадуулж авсанаас хойш, дахиж махан биеэ нүдүүлээгүй юм билээ. Яасан гэхээр хүүхдүүдтэй байлдаж тоглох гээд модон буу урлаад сууж байтал урьд өмнө ямар нэгэн юм шохоорхоод өөрөө оролдоод улайраад хийж суувал урам дэм өгөөд ингэж хий, тэгсэн нь дээр биш үү гээд зааж зөвлөдөг хүн чинь хийж байсан буугы минь харсан аа “Хм, аланд нь үс ургах болчихоод, авгай авах болчихсон байж байлдаж тоглоод байхдаа яах вэ дээ?” хэмээн палхийтэл хэлээд тавьчихсан юмдаг. Аавын үгэнд алгадуулсан тэр өдөр бие засч байхдаа харах нь ээ нээрээ умдагны үс минь ургаад эхэлчихсэнийг хараад “Би чинь том болж байгаа хүн юм байна шүү” гэж анх бодсоноос хүүхдүүдтэй хаа нэг хөл бөмбөг, хокей тоглоно уу гэхээс биш буу, машин энээ тэрээ тоглоомын данснаас хасагдаж, аль болохоор хүүхэдлэг биш том хүнлэг байхыг мэрийсэн тэр өдрөөс хойш муу аав ээжийгээ бурхан болтол ер турсагаа хуулуулаагүй билээ.

Харин та гурав тэр үед бүхэл бүтэн есөн оройг тэгж угтсаныг бодохоор л гайхаад байдаг юм. Өөрийн гэсэн орон байраа зараад хашаа байшин болголоо гэсэн хогийн луйварчин новшид хулхидуулаад шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл биелүүлэхийн байцаагч Баярмагнай гэж хараал идмэрт давхар хулхидуулаад гудамжинд хөөгдөөд гарсан тэр үед аргаа барахдаа нагац Шангаа ахын хашаанд гэр бариад амьдарч байсан тийм үе. Зуд болоход нохой зоолдог, зовлон тохиолдоход лам зоолдог гэгчээр ядарч явах үедээ өмгөөлөгч нэртэй хууль ёсны луйварчинд болон бөө нэртэй хогийн шаар хоёрт бөөн мөнгө өр зээл тавиад өгөөд туучихсан үнэхээр хэцүү цаг үе байсаан. Тэр үед Шангаа ах та гуравт “Хүүе хүүхээд, одоо цаад аав, ээж хоёр чинь ирэх боллоо” гэж мянга сануулаад та гурав огт тоохгүй байсаар бид хоёрт нүдүүлдэг байсан гэх юм билээ. Би ч та гурвыг бодвол аймхай хулчгар, шөрмөсгүй туучий байсан бололтой. Хэдий хүнд хэцүү цаг байсан ч ээж бид хоёр чинь та гурвыг хэзээ ч өлсгөөгүй, бас нүцгэн явуулаагүй, бусдын хүүхдүүдээс өнгөлөг сега тоглоом, унадаг дугуй, видео приставка, өнгөт зурагт, за тэгээд томроод ирсэн үеэс чинь РС, принтер өөр хэрэгцээтэй бүхнээр чинь хангаж, сурч мэдэхэд чинь зориулж сургалтын төлбөр, өөр юу байдаг юм, хэрэгтэй болгоноор чинь хангаж өдий хүргэлээ.

Аав чинь ч, ээж чинь ч та гурвын насыг тойроогүй дайраад ирсэн болохоор та нарын насан дээр ямар проблем байдгийг гадарлахтайгаа.

Өдий насанд чинь тоолдог хэрэгтэй байдаг нас. Үгүй ядаж л бид хоёрыг өвөө, эмээ болгохын тулд охин фаналдах, хальт шоудаад наргичих зоосноос авахуулаад, өөрсдийгөө өнгөлөг, бас мөнгөлөг харагдуулах шаардлага гарнаа, гарна. Одоо чинь залуус хайр сэтгэл гэхээсээ бэл бинчэн, хөрөнгө мөнгийг урьтал болгож хардаг болсон цаг. Бидний үеийнхэн шиг хоёр талаасаа ганц, ганц замдаантай сэтгэл нийлнээ гээд суугаад бүхнийг тэгээс эхлээд явчихдагтай адилгүй болсон цаг. Аав нь ойлгоноо.

Би та гуравт хэлдэг. Хүн муу зуршилтай байж болноо гэдэг. Хүн л юм чинь алддаг, онодог орчлон хорвоо. Хамгийн муугаас нь эхлээд арай гайгүй рүү нь явъя. Хар тамхичин, мансуурагч байснаас мөрийтэй тоглоомчин байсан нь арай л дээр. Тоглоомчин байснаас архичин байсан нь хавьгүй дээр. Харин архичин байснаас тамхичин байсан хамаагүй дээр. Гэхдээ энэ дөрвөн муу зуршилын аль нь ч үгүй амьдарч чадвал аав нь, ээж нь ёстой чин сэтгэлээсээ баярлах болно шүү!

Та нарын насан дээр нийлж дарвиад нэг хоёр лааз пивоноос бол ер нь эхлэлээ тавьдаг. Тэгээд халсан дарвисан үедээ тамхи сорноо. Ингээд л цаашаа лавшраад явчихна. Магадгүй нэг л мэдэхэд архи тамхигүй байж чадах хөг нь өнгөрнө.

За тэгээд мөрийтэй тоглоом, хар тамхи хоёр руу орлоо л бол чи мафтай орооцолдлоо гэсэн үг. Мафтай нэг орооцолдсон хүнд гарах ганцхан л гарц байдаг. Өөр ямар ч гарц байхгүй. Энэ ганцхан гарц нь нохойн үхлээр үхэх.

Хамгийн аймаар нь өөрөө мөрөөрөө үхээд дуусдаг бол яая гэх вэ, хорлонтой нь хайртай бүхнээ буюу гэр бүлээ сүйрүүлж дуусдаг нь гол аймшиг!

Тийм л болохоор аав чинь та гурвыг ямар нэгэн муу зуршилгүй байгаасай л гэж чин сэтгэлээсээ залбирдаг. Хүсдэг.

За ингээд бас дахиад сүүлчийн удаа сануулчихъя!

Та гурвын хэн нэгнийг чинь араасаа, нөгөөг нь өврөөсөө гаргаагүй. Гарцаагүй аав, ээж хоёрын чинь халуун хайрын минь үйлийн үр шим болсон та гурвын минь ухаан л мэдэх хэрэг. Эхний хоёр муу зуршлыг бол тохируулж хэрэгэлэхийг аав чинь бол зөвшөөрнөө, зөвшөөрнө. Гэхдээ зөвшөөрнөө гэдэг маань заавал хэргэл гэсэн үг биш шүү!

Яагаад гэвэл аав чинь архи уудаг, архичин ч гэсэн хэзээ ч ажил амьдралаа алдаж, өрөөлийн ч ажлыг алдуулж архи уудаггүй нэгэн. Хэн нэгэнтэй уулаа. Маргааш нь утас цохиод асуухад ажлаа хийгээд явж байгаа хүнтэй бол санаа нийлсэн бол дараа хамтарч уух л байх. Харин бие тааруухан, амарч байнаа гэсэн хүнтэй бол хэзээ ч эргэж нийлж ууддаггүй. Энэ бол миний амьдралын зарчим.

Юм, юманд үсчсэн саваагүй хүн хирнээ тамхинд бол ороогүй. Мэдээж хүүхэд байхад саваагүйтэж татаж үзсэн. Тэр миний сонирхолыг татах зүйл биш. Заримдаа хүмүүстэй нийлээд уугаад суухаараа хүмүүсийн тамхинаас ганцын зэргийг хороолцож тамхи “татнаа”. Гэхдээ хэзээ ч уушиглахгүй, зүгээр л хамраараа утаа гаргасан шиг, томоос том цагирга гаргах төдий.

Нөгөө хоёр муу зуршилыг бол чинхүү сэтгэлээсээ үзэн яддаг. Нэг нүдээр ч харахгүй ээ. Тийшээ нэг хальтарсан хүн бол өөрийгөө авсанд орчихсон л гэж бодох хэргэтэй. Аав чинь тоглоом, наргианд дуртай хэдий ч ёндоотой л болчихвол шууд тоглоомноос гараад явчихдаг. Хэзээ ч, хэдийд ч, хаана ч, хэнтэй ч мөрийтэй тоглохгүй ээ!

Хар тамхитай бол бүр хэзээ ч орооцолдохгүй!

За ингээд Обо минь, ээж тань таныг “Заримдаа, мөнгө төгрөгөө нуугаад, зөндөө ихээр үрээд байгаа хирнээ юу хийгээд байгаагаа хэлэхгүй юм. Арай “юм хэрэглээд” байгаа юм биш байгаа гэж айх юм байна шүү...” гэж санаа нь зовниж байна билээ. Миний хүү хань ижилтэй болох гэж байгаа бол бүү нуугаарай. Хэрвээ та хоёр сэтгэл нийлсэн, болно бүтнээ л гэж байгаа бол ээж яахыг би хэлж мэдэхгүй ч аавынх нь хувьд түүний хэн байх нь хамаагүй, хар цагаан, харийн хүн байна уу, хазгар доголон өрөөл татуу, ядуу чадуу айлын ядарсан охин байна уу, аль эс бөгөөс өөрөөс чинь эгч, дагавар хүүхэдтэй нэгэн ч байна уу, аавд нь бол огт хамаагүй шүү! Хамгийн гол нь амьдралынхаа ханийг сонгох миний хүүгийн сэтгэл зүрхэний л асуудал.

Харин тэр мөрийтэй тоглоом, хар тамхитай орооцолдсон сураг нэг л дуулдвал дээрхи өргөдлөө өөрийн гараар цаасан дээр бичээд холбогдох газарт нь илгээгээд л эцэг үрсийн барилдлагаа дуусгавар болно шүү!

Цаг үе ороо бусгаа болсон, сайн муу холилдон сүлэгдсэн, сааралдуу цаг үед амьдарч яваа ч аав нь гурван хүүдээ чин сэтгэлээсээ итгэдэг ч хэрэг зориг болгон энэ хүү захидлыг гурван хүүдээ хаяглалаа. Та гурвын минь сэтгэл зүрх мэдэг дээ. Гурван хүүгээ хүндэтгэн Арлын Наран нутгаас мэндэлсэн аав чинь, би вээр үнэн!

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0