Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Хүүхдүүдээ бид зөнд нь орхичихсон юм биш үү
ӨДӨР БҮР НЭГЭЭС ХОЁР ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТДӨГ-Эрүүл аюулгүй орчинд томчуудын хайр халамжинд өсөх учиртай хүүхдүүд цаг бусаар амиа алдсан, гэмтэж бэртсэн харамсалтай мэдээлэл тасрахаа болилоо. Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад хоёр хүүхэд зам дээр золгүйгээр амиа алдав. Нэг өдрийн дотор зургаан хүүхэд зам тээврийн осолд орж хүнд, хөнгөн гэмтлээ. Гэтэл сургуулиудын гадна хүүхэд байгааг анхааруулах тэмдэг ч алга. Сургуулийн ажилтан "Анхааруулах тэмдэг тавьчихаар төмрийн хулгайч аваад явчихдаг юм чинь" гэж хээвнэг хариулах юм.
Эх хүүхдийн үндэсний төвд томчуудын хариуцлагагүй байдлаас болж эрхтнээсээ салсан, гэмтсэн цөөнгүй хүүхэд шаналж байгааг эмч нар хэлсэн. Хараа хяналтаас хол томчуудын ярьдгаар "Байгалийн шалгарлаараа хүн болж байгаа" олон хүүхдийн эрх зөрчигдөж байна. Уг нь манайх "Хүүхдийн эрхийн конвенци"-д нэгдэж орсон. Манай улсын нэгдэж орсон НҮБ-ын Ерөнхий Ассамблей "Хүний эрхийн түгээмэл Тунхаглал-д "Хүүхэд онцгой асрамж туслалцаа авах эрхтэй" гэж заасан байдаг. Гэтэл хүүхдүүд машинд дайруулж, осолд өртсөөр байхад хүүхдийн төлөө дуугардаг байгууллага алга.
"ААВ ЭЭЖ ДААНЧ ДЭНДҮҮ"
Нэг ой хүрээгүй дүүгээ гурван настай жаал харж байжээ. Ээж нь хоёр хүүгээ хашаандаа үлдээчихээд дэлгүүр явчихсан хэрэг. Гэтэл дөнгөж хөлд орж тонтор тонтор алхаж явсан дүү нь жорлонгийн нүхэнд уначих нь тэр. Ах нь дүүгээ авах гэж жорлонгийн нүх рүү гараа сарвайж байгаад азаар ээждээ хэлэхээр явсан байна Тэгдэд дүүгээ жорлонгийн нүхэнд уначихсан гэдгийг ээждээ ойлгуулах гэж гараараа зааж, уйлж хэрэндээ хүч гаргажээ. Хэлд сайн ороогүй хүүгийнхээ хэлснийг арай гэж ойлгосон ээж бага хүүгээ дөнгөн данган амьтай байхад нь аварчээ. Энэ явдал өнгөрсөн даваа гаригт болсон юм. Одоо хүү Эх хүүхдийн үндэсний төвд эмчлүүлж байна. Энэ зун гэхэд л жорлонгийн нүхэнд дөрвөн хүүхэд унаж амиа алдсан. Гурвэн настай ах нь байгаагүй бол нялх амьтан яах ч байсан юм билээ. Хоёр жилийн өмнө хөдөө айлын гэр шатахад хоёр настай хүүхэд дүүгээ аварч байсан. Түүнтэй төстэй явдал болжээ. Тухайи үед хоёр настай хүүг баатарлаг гавьяа байгуулсныг нь шагшиж байсан. Энэ удаад ч гурван настай жаал дүүгээ жорлонд амь эрсдэх гэж байхад нь аварлаа. Харии хоёр гуравхан настай хүүхдэд "Дүүгээ харж бай" гээд үлдээсэн томчуудыг яалтай билээ.
Тус төвийи Мэдрэлийи тасагт бага насны хүүхэд эмчлүүлж байна. Хүү тоглож яваэд худгийн усанд унаж осголтын байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Харин хүүгийн бие сайжирч байгааг эмч нар хэлсэи. Эмчлүүлэгч хүүхдүүдийн талаар ярихдаа эмч нар "Аав, ээжүүд даанч дэндүү шүү" гэж шогширч байсан. Сүүлийн үед хүүхдүүд төрөл бүрийн эм, төмрийн бэлдмэлд хордож эмнэлэгт хүргэгдэх нь ихэсчээ. Зарим нь бүр амиа хорлох гэж их хэмжээний эм уудаг гэнэ.
Хоёрхон настай охин хорвоог харах эрхгүй болоод эмнэлэгт шаналж байгааг харлаа. Охины аав ээж нь хашаандаа тахиа тэжээдэг. Хөөрхий охин тахиандаа хоол өгөх гэж байгаад нүдээ хатгуулсан гэнэ. Охин хүнд мэс засалд орсон ч хорвоог харах хувьгүй болжээ.
Моринд өшиглүүлж тархиндаа хүнд гэмтэл авсан хүү бас л хүнд мэс засалд оржээ. Мэс засал амжилттай болсон ч хэдхэн хоноод хүүгийн бие муудаж нас барсан талаар эмч нар ярьсан.
Энэ бол Эх, хүүхдийн үндэсний төвд хүргэгдсэн хүүхдүүдийн багахан хэсэг. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ч эцэг, эхийн хараа хяналтгүйгээс гэмтэж бэртсэн цөөнгүй хүүхэд эмчлүүлж байгаа аж. Хүүхдүүд гэмтэж бэртэж, золгүйгээр амиа алдаж байгаад эцэг, эхийн хараа хяналт сул байгаагаас шалтгаалсан гэдгийг эмч нарын хийсэн судалгаа харуулж байна. Гэтэл хүүхдийг асран халамжлах үүргээ гүйцэтгээгүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцох хуулийн орчин байдаггүйг хуульчид хэлж байсан.
ӨДӨРТ НЭГЭЭС ХОЁР ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ОРДОГ
Замын цагдаагийн газраас хийсэн судалгаагаар нийслэлд өдөрт дор хаяж нэгээс хоёр хүүхэд зам тээврийн осолд ордог гэсэн дүн гарчээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 41 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 930 гаруй хүүхэд гэмтсэн байна. Хагас жилд мянга шахам хүүхэд осолд орж байхад хүүхэд замаар гарахыг тэмдэглэсэн тэмдэглэгээ бараг байдаггүй. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваариар эрүүл мэндийн хичээл дээр замын хөдөлгөөний,талаар заадаг гэж буй. Эрүүл мэндийн хичээл долоо хоногт ганцхан ордог. Бусад сэдвүүдээ заана гээд тооцохоор улиралд нэг удаа л замын хөдөлгөөний тухай ярилцдаг талаар багш нар ярьсан.
Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяа "Хичээл эхлэхтэй зэрэгцэн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг. Жолооч нарын хайхрамжгүй, хариуцлагагүй байдал үүний гол шалтгаан. Үүнээс гадна эцэг, эхчүүдэд хүүхдүүддээ анхаарал, халамж тавиач гэж захимаар байна. Арван настай хүүхдээр гурван настай дүүг нь цэцэрлэгт хүргүүлэх юм. Хоёр хүүхэд зам гарч яваад хоёулаа дайрагдсан тохиолдол гарсан. Хүүхдүүдээ сургуульд нь заавал хүргэж өгч, авч байхыг сануулмаар байна. Хүүхдээ дагуулаад замын гарцгүй хэсгээр гардаг эцэг, эхчүүд олон. Заавал гарцаар, ногоон гэрлээс гарахыг сануулж байна" гэсэн юм. Нийслэлд зам тээврийн осол их гардаг, хашаанаас гараад л зам байдаг хэд, хэдэн сургууль байдаг аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 67, 83, Баянзүрх дүүргийн 14, Баянголд дүүргийн 13, 46, Сүхбаатар дүүргийн 24, гуравдугаар сургууль болон Яармаг, Нисэхийн автобусны буудлын эцэс дээр байдаг сургуулийн өмнө зам тээврийн осол гарах нь их байдаг гэнэ. Ийм судалгаа байдаг ч сургуулийн захиргаа, хүүхдийн байгууллагуудаас дээрх сургуулийн орчинд анхаарч, хийсэн ажил одоогоор алга. "Хурд сааруулагч тавих гэхээр хоёр эгнээтэй замд зөвшөөрөгддөггүй юм байна" гэсэн утгатай хариулт өгөөд сууж байгаа сургуулийн удирдлага ч байна.
ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 700 ГАРУЙ ХҮҮХЭД ХОХИРЧЭЭ
Зам тээврийн осол, золгүй тохиолдлоор гэмтэж бэртсэн хүүхдүүдийн тоо он гарснаас хойш мянга хол давчихсан байна. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар долоо хүртэлх насны 26, 8-13 насны долоо, 14-17 насны 11 нийтдээ 44 хүүхэд гэмт хэргийн золиос болж цаг бусаар хорвоогоос хальжээ. Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, бие эрхтнээрээ 700 гаруй хүүхэд хохирсон судалгаа байна. Уржигдар гэхэд Батмагнай гэгч нөхөр 6-8 насны дөрвөн хүүхдийг хоол өгье гэж гэртээ аваачаад бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан хэрэг гарчээ.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ГЭХ БАЙГУУЛЛАГУУД ЮУ ХИЙВ
Хоёр өдөр дараалж хоёр хүүхэд зам тээврийн осолд өртсөнд иргэд харамсч, гашуудаж байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал, Facebook-т нэгдсэн ээжүүд талийгаач хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн маргааш Зайсан дахь Будда бурхны цогцолборт зул өргөх ёслол үйлдэхээр болжээ.
Тус группийнхан "Эцэг эхчүүдийн анхаарлаас үл шалтгаалан бусдын буруутай үйлдлээс болж маш олон үрс эндэж байгааг монгол ээжүүд Facebook group Mommy Central эсэргүүцэж бас сэтгэл зовниж байна. Хэнэггүй анхаарамжгүй хариуцлагагүй чадваргүй нэгний буруутай үйлдлээс болж эмнэлгийн орон дээр, замын голд, баригдаж буй барилгын ойролцоо цаг бусаар эндэж буй үрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэн цэцэг зул өргөхөөр олон олон ээжүүд нэгдлээ.
Эцэг эхчүүд жолооч, барилгын ажилчид, зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудад, муу жолооч бэлтгэдэг сургалтын төвүүдэд, бүх шатны эмнэлгийн байгууллагын ажилтан эмч албан хаагчдад "Анхаарлаа бүү сулруулаач, хариуцлагаа өндөржүүлээч" гэж уриалиа" гэжээ. Үүнтэй зэрэгцэн twitter-т нэгдсэн хүмүүс дауны өвчтэй хүүхдүүдэд туслах аян өрнүүлж байна.
Харин хүүхдийн төлөө ажилладаг төрийн байгууллагууд юу хийсэн бэ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяанд очсон Хүүхдийн төлөө газрынхан нүүдэл, суудал хийх гээд хүүхэд анхаарах завгүй байлаа. Тус газраас өдөр бүр хүүхэд осолдож байхад танайх юу хийж байна вэ гэж хэвлэлийн төлөөлөгчөөс нь асуухад "Ажил хийж байгаа шүү дээ. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш юу хийж байгааг нь мэдэхгүй байна" гэв.
Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийг хангах талаарх зөвлөмжийг жил бүр УИХ, холбогдох байгууллагуудад хүргүүлдэг гэнэ. Гэвч төрийн байгууллагууд, хариуцсан эзэд нь хэрэгжүүлдэггүйг тайлбарлаж байлаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Нийслэлийн боловсролын газар ерөнхий боловсролын сургуулиудад анхааруулах, сэрэмжлүүлэх утга бүхий албан бичиг явуулж байгаа гэнэ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөлгүй барилга барьж байгаад хяналт тавьж чадаагүйгээс 12 настай охин цемент шахагч машины помпт даруулж амиа алдсан.
Гэтэл тус газрын дарга Л.Бямбасүрэн хариуцлагыг өөрөөсөө түлхэж тамга тэмдгээ аваад зугтаж явна.
Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын байгууллагынхан уржигдар тус барилгын ажлыг албан ёсоор зогсоосон. Үүнээс өөрөөр төрийн байгууллагууд хүүхдийн төлөө хийж байгаа ажил алга.
Ерөнхий боловсролын сургуулиудыг автобустай болгох талаар яриа байгаа ч хэрэгжих эсэх нь тодорхойгүй байсаар байна. Ер нь томчууд хүүхдүүдээ зөнд нь орхичихсон юм биш үү.
0 Сэтгэгдэл NO: