Хүн амьдралыг таних гэж төрсөн.

Тэгээд бидний эргэн тойронд байгаа сая сая хүмүүс энэ удаан аажим үхлээр үхээд байдаг учир бид тэднийг дууриаж эхэлдэг. Хүүхдүүд тэднийг хүрээлж байгаа бүхнээс суралцаж байдаг. Гэтэл биднийг үхдэлүүд хүрээлж байдаг.
Тийм болохоор хамгийн түрүүнд би “амьдрал” гэдэг уутан дотор юу багтаагаад байгаагаа хэлье.
Амьдралд зүгээр нэг хөгшрөлт байх ёсгүй. Тэр өсөлт-ургалт байх ёстой. Гэтэл энэ хоёр чинь хоёр өөр зүйлүүд шүү дээ. Амьтан бүр хөгширдөг. Харин өсөлт бол ганцхан хүн гээч амьтанд л олдсон зүйл. Тэгээд их цөөхөн хүн энэ эрхээ эдэлдэг. Өсөлт агшин зуурынх байдаг, амьдралын урсгалд улам бүр умбаснаар бий болдог. Энэ бол үхлээс улам бүр холдож байгаа хэрэг юм. Энэ чинь үхэл рүү чиглэсэн зүйл биш. Хэдий чинээ бид амьдрал руу гүн орно, төдий чинээ өөрийн дотоод дахь үхэлгүй мөнхийн хутгаа мэдэрч байдаг, бид үхлээс холдож байдаг. Тэгээд үхэл бол хувцасаа солилт юм, гэр орноо солилт юм, хэлбэрээ солилт юм гэдгийг ойлгох агшин хүрч ирдэг.
Үхэл бол оршин буй хуурмаг төсөөллүүдээс хамгийн агуу нь байгаа юм.
Харин өсөлт-ургалтын хувьд гэвэл, зүгээр л ямар нэг модыг ажиглаад үзээрэй. Мод ургаж байхдаа үндэс нь доошоогоо гүн руу ургадаг. Энд нэг баланс байдаг юм. Мод хэдий чинээ өндөрт ургана, төдий чинээ үндсүүд газар руу гүн шургадаг. Их өндөр мөртлөө богинохон үндэстэй мод амьдарч чадахгүй. Тийм үндэс нь модоо дааж тогтоож чадахгүй. Энэ амьдралд өсөж ургана гэдэг нь өөрийнхөө дотоод руу нэвтэрнэ ээ гэсэн үг, өөрийнхөө гүн рүү, өөрийнхөө үндэс ургадаг тэр газар руу.


Амьдралын үнэн - шүлэг



Өөрөөр минь хаялах анхны цас, сүүлчийн бороо, хагдрах навчис
Өнгөт орчлонд надаар хаялаж, надаар шивэрч, надаар хагдарч
Өмнө хойно урагш арагш ээлжлэн солигдсоор
Энэ миний амьдрал,хүүхэд нас миний дурсамж бас ирээдүй.

Өөрийгөө худалдан байж амьдралаас аз жаргалыг амсаад ч яах юм билээ
Өөдгүй инээмсгэлэлээрээ бусдыг хуурч өөрт хэрэгтэйгээ аваад ч яах юм билээ
Амьдарсан шиг амьдрахгүй юм бол өөрийгөө хуурах юун
Өөдсийн чинээхэн сэтгэлгүй бол амьдралын сайхныг амсаад ч юун

Өөрөөрөө байж гэмээнэ амьдрал, амьдрал биш гэж үү
Өөрт байгаа нандин бүхэн өөрийнх биш бусдынх байх нь хайран биш гэж үү?
Өөрөөрөө байж чадах ухаан өтлөхийн цагт харамсал үл төрүүлнэ
Өөрийн бүхэн чамд харуусал бүү авчираг

Өнө мөнхөд чи "би" чигээрээ үлдэхийг хүсвэл
Өнгөрөн зөрөх хөөрхий хүмүүсийг ядуу гэж бүү бод
Ядахдаа хажуугаараа өнгөрөх настанд сандал тавьж өг
Хэзээ нэгэн өдөр чи ч бас ийм л болно

Зүс таних нөхөд халтар байж болно
Зүрхэнд нь асах гал чамаас ч гэрэлтэй байж болно
Зүс царай, өнгө мөнгө, зүсрэх салхи түр зуурынх


Амьдрал зүгээр л мөнхийн зугаа smile



Аархуу нэгэн залуугийн хөлчүүрхэх мөч

Бийлэгжүү нэгний зоос үрэх наадаан

Борог ядуусын хоногийн хоолны тэмцэл

Амьдрал зүгээр л мөнхийн зугаа

Уран яруу хоолойтны дуулах нэгэн эгшиг

Уянга тансаг найргийн онгодоор буусан шүлэг

Улаан зотон даавуунд бийрээр саачсан зураг

Урт хөлт охидын галбир шингэсэн бүжиг

Амьдрал зүгээр л мөнхийн зугаа

Зүсэнд унах залуугийн зүрхээр тоглосон тоглоом

Зөрж өнгөрсөн нэгний эргэж харсан хором

Хүүхэн хонгорын цээжинд холоос шигдсэн харц

Хүслийн далайд мансуурч өөрийгөө мартсан таашаал

Амьдрал зүгээр л мөнхийн зугаа

Гуньж гутсан нэгний нулимс унагах шалтаг

Гудиггүй нэгэн эрийн өшиглөөд өнгөрөх чулуу

Гуравхан хоногийн настай амьд цэцгийн баглаа

Гуйгаад ч олдохгүй бүхнээ гэнэдээд алдах тэнэглэл

Амьдрал зүгээл л мөнхийн зугаа

Гэрийн хоймор эзэгнэх монгол эрийн сэтгэл

Гэгээн хайраар ивлэх гэргийн цагаан мишээл

Гэр дүүрэн жаргал хадаах үрийн цангинасан инээд

Голомт бадрааж, өвгөдөө залгах нуруутай он жилүүд

Амьдрал зүгээр ч үгүй үүрд мөнхийн үргэлжлэл


Амьдрал бол цэвэрхэн цаас




Амьдрал зовлон биш гэж үү? Энэ та нараас шалтгаална. Амьдрал өөрөө өөртөө бол цэвэрхэн цаас. Тэр та нарын зурсан тэр юм л болж хувирдаг. Та нар түүн дээр зовлон зурж болох юм, жаргал зурж болох юм. Ийм эрх чөлөө байдгаараа та нарын агуу чанар илэрч байдаг. Та нар энэ эрх чөлөөгөө өөрийн амьдралын там болгож хувиргахад ашиглаж болох юм.

Эсвэл өөрийн амьдралаа гоо сайхан, ивээл, жаргал таашаал, ямар нэг тэнгэрлэг юмаар дүүрэн зүйл болгож хувиргаж болох юм. Энэ чинь та нараас шалтгаална. Хүн бүрт бүрэн эрх чөлөө бий... Зовлон яагаад ийм их байдаг юм бэ гэвэл, хүмүүс тэнэг тул цаасан дээр юу зурахаа мэддэггүйд байгаа юм. Сонголт та нарынх. Үүнд л хүний агуу чанар байдаг. Энэ бол бурханы өгсөн агуу бэлгүүдийн нэг. Өөр ямар ч амьтанд эрх чөлөө олгогдоогүй. Амьтан бүрт бэлэн программ өгөгдсөн байдаг. Хүнээс бусад бүх амьтад программчлагдсан байдаг. Нохой ямагт нохой байхаар заяагдсан байдаг, тэр өөр хэн ч болж чадахгүй, түүнд ямар ч эрх чөлөө байхгүй.

Тэр программчлагдсан, бүх юм нь нэгэнт тогтчихсон. Түүнийг тамгалчихсан. Одоо тэр тэр тамгынхаа дагуу л явах болно: тэр ямагт нохой байх болно. Түүнд сонголт байхгүй. Ямар ч альтернатив байхгүй. Тэр бүрэн гүйцэд тогтчихсон амьтан. Хүнээс бусад бүх юм программчлагдсан. Сарнай сарнай байх ёстой. Бадамлянхуа бадамлянхуа байх ёстой. Шувуу далавчтай байна. Амьтан дөрвөн хөлөөрөө явна. Хүн туйлаас эрх чөлөөтэй. Үүнд түүний гоо сайхан, агуу чанар нуугдаж байдаг. Эрх чөлөө бол Бурханаас өгөгдсөн агуу бэлэг. Ганцхан та нар л программчлагдаагүй, тамгалагдаагүй. Та нар өөсрдийгөө бүтээх ёстой, өөрөө өөрсдийнхөө бүтээгч байх ёстой. Тэгэхлээр энэ нь та нараас шалтгаална. Та нар Будда байж болно, Муссолини байж болно. Та нар алуурчин юм уу, гэгээрсэн хүн байж болно. Та нар өөрсдийгөө ухамсрын гайхамшигт цэцэг болгож болно. Эсвэл робот болгож болно.

Гэхдээ санаж авцгаагаарай: Ганцхан та нарт үүний хариуцлага ногдоно, өөр хэнд ч биш. Өөдрөг үзэлтэн гэж өглөө босоод цонхон дээрээ очоод: “Бурхан минь, сайн байна уу?” гэж хэлдэг хүнийг хэлнэ. Гутранги үзэлтэн гэж цонхон дээрээ очоод : “Өө, Бурхан минь, ямар гээчийн өглөө вэ?” гэж хэлдэг хүнийг хэлнэ. Бүх юм та нараас шалтгаална. Өглөө нөгөө л хэвээрээ байж болно. Өөдрөг үзэлтэн, гутранги үзэлтэн хоёр нэг өрөөнд зогсож байж ч болно. Бүх юм та нараас шалтгаална. Тэгээд “Бурхан минь, сайн байна уу?”, “Өө, Бурхан минь, ямар гээчийн өглөө вэ?” гэж хэлэхэд ямар ялгаа байна? Би нэг эртний суфи домог сонсож байсан юм байна: Нэгэн агуу мастерын хоёр шавь мастертайгаа цуг гэрийнх нь ойролцоо зугаалж явжээ. Тэд өдөр бүр өглөө оройдоо зугаалах эрхтэй байж. Тэгж зугаалах нь бясалгалын нэг хэлбэр байж-зугаалдаг бясалгал. Яг л зэнгийн хүмүүс гадаа зугаалж байхдаа бясалгал хийдэг шиг. Та нар хорин дөрвөн цаг сууж чадахгүй.

Хөл чинь чилнэ, хөдөлгөөн дутна. Цусны эргэлт хэрэг болно. Тийм болохоор, зэн ба суфи сургуулийнхан хэдэн цаг сууж бясалгал хийгээд дараа нь гадаа зугаалж байхдаа бас бясалгал хийдэг. Бясалгал нь сууж байхад нь ч, явж байхад нь ч үргэжилж байдаг. Дотоод урсгал нь тэр хэвээрээ л байдаг. Хоёр шавь хоёулаа тамхичин байж. Тэгээд хоёулаа багшаасаа тамхи татах зөвшөөрөл авахыг хүсч байж. Тэгээд тэр хоёр: “За, маргааш багшаас асууя. “болохгүй” гэж хэлж магадгүй. Гэхдээ л асууя. Цэцэрлэгт тамхи татах чинь тийм их хэтэрсэн хэрэг биш шүү дээ. Бид ямар багшийнхаа гэрт тамхи татаж байгаа биш,” гэцгээж. Маргааш тэр хоёр цэцэрлэгт дайралджээ: нэг нь нөгөөгөө тамхи татаж байгааг хараад уур нь хүрэв: “Чи тамхи татаж байгаа юм уу? Багшийн хэлснийг биелүүлэхгүй байгаа юм уу? Би ч гэсэн багшаас асуусан. Тэр шууд л болохгүй гэсэн,” гэв. Гэтэл нөгөө тамхи татаж байсан шавь нь: “Үгүй, багш надад болно гэж хэлсэн шүү дээ,” гэв. Байдал дэндүү шударга бус харагдаж байв. Тэгээд эхний шавь: “Би одоо шууд очоод яагаад надад болохоор ”үгүй” чамд болохоор “тийм” гэж хэлснийг нь мэдээд ирье,” гэв. Гэтэл хоёр дахь шавь нь: Байжээ даа.

Багшид яг юу гэж хэлснээ надад хэлээч,” гэв. “Юу гэж хэлсэн юм бэ гэж үү?”-гэж нэг дэх шавь нь асуув. –Би бясалгал хийж байхдаа тамхи татаж болох уу?” гэж асуусан. Гэтэл багш ”үгүй” гэж хэлээд их уурлах шиг болсон. Хоёр дахь шавь нь инээгээд: “Одоо л би учрыг нь оллоо. Би багшаас: “Би тамхи татаж байхдаа бясалгал хийж болох уу?” гэж асуусан. Тэгээд тэр: “Болно” гэж хэлсэн” гэв. Бүх юм та нараас шалтгаална. Багахан л ялгаа гарч ирэхэд амьдрал огт өөр зүйл болж хувирдаг. Гэхдээ үүнд маш том ялгаа байдаг. “Бясалгал хийж байхдаа тамхий татаж болох уу?” гэж асуух нь тэнэг хэрэг. Харин: “Тамхи татаж байхдаа бясалгал хийж болох уу?” гэж асуух нь туйлаас зөв. “Яахав дээ, Ядаж та нар бясалгал хийж байна шүү дээ”. Амьдрал бол зовлон биш, жаргал ч биш.

Амьдрал бол цэвэр цаас. Тиймээс түүний хувьд өөрөө зураач байх хэрэгтэй. Нэгэн тэнүүлчин хүн “Жорж ба Луу” нэрт буурчийн газрын хаалгыг тогшив. Тэгээд тэр хаалга онгойлгож өгсөн эмэгтэйгээс: “Ядарсан ядуу хүнд жаахан хоол өгөөч” гэж гуйв. “Үгүй” гэж эмэгтэй хашхираад хаалга хаав. Хэдэн хормын дараа тэнүүлчин дахиад л хаалга тогшив: “Надад жаахан хоол өгөөч” гэж тэр хэлэв. “Ажилгүй муу новш, эндээс зайл. Дахиж хэзээ ч буцаж бүү эргэж ир.” гэж эмэгтэй дахин хашхирав. Хэдэн минутын дараа тэнүүлчин дахиад л хаалга тогшив: “Уучлаарай, гэж тэр хэлээд. –Би Жоржтой уулзаж болохсон болов уу?” гэв. Амьдрал бол “Жорж ба Луу” нэрт буурчийн газар юм. Та нар хэдэн үг солих гэж Жоржийг ч бас дуудаж болох юм.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0