Хүн чанараа бүү алдаач….Хүн чанар

Байгаль дахь хамгийн агуу гайхамшигт зүйл бол хүн юм”. Гэрэлт орчлонд мэндэлсэн хүн болгонд тэнгэр бурхан хүн чанарыг дутаалгүйгээр хайрладаг билээ. Хүндрэл бэрхшээл, зовлон гуниг, дутуу гуцуугийн зүдгүүр, тогтворгүй цагийн ааш араншинг сэтгэлийн хатаар даван туулж, ямар ч үе, ямар ч нөхцөлд “хугараагүй ноён нуруутай” аж төрж, төрөлх хүн чанараа гээлгүй хүний хорвоог гийгүүлсээр утга төгөлдөр амьдрах сайн хүмүүс онцгой бахархам, олондоо үлгэртэй. Тэд үнэхээр аз жаргалтай ажээ. Энэ замбуулинд амьд яваа цагтаа хүн чанараа гээлгүй амьдрах нь чухлаас чухал, магадгүй хүн болж төрсний утга учир ч байж болох юм.
Хатуу хөтүү, эрээн бараан амьдралын бартаат замыг бүчин туулахдаа хүн чанараа дусал дуслаар, ямх сөөмөөр хаяж гээн, нөхөж авалгүй дутаасаар төрөлх хүн чанар нь төрөл арилжиж, нүгэлт ертөнцийн сүүдэрт нуугдан хоргодон амьдрах дутуу тавилан цөөнгүй хүнд тохиодог. “Хүн чанараа алдсаны шарх хэзээ боловч аньж эдгэдэггүй”. Аньж эдгээгүй шархтан аз жаргалыг эдлэх нь бүү хэл үргэлжийн зовлон шаналан дунд шар өдөр, бор хоногийг гунигтайхан өнгөрөөх нь ойлгомжтой. Хүн чанар гэдэг нь хүний сэтгэл, үйлдэл дэх сайн сайхан бүхний цогц, хэм хэмжээ юм. Хүн чанарыг алдагдуулах элдэв сорилыг сөрөн зогсч, даван гарч чадсан нугарашгүй туйлбартай хүн л бусдын хайрыг хүлээж, хүндэтгэлийг олж, дуулим хорвоод дуурсах алдартай үлдэнэ. Амьдрал баян, жаргал зовлон хослон байдаг болохоор жаргалдаа ташуурч хүн чанараа алдах нэгэн байхад, зовлонд сөхөрч хүн чанараа баллах нөгөө нь тааралдана.

Жаргал даахгүйн зовлон гэж бий. Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдгийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, нүд булаам хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэн сэвтүүлсэн байдаг нь халагламаар.

Хэтэрхий тансаг амьдрал хүн чанарыг өгөршүүлэн өмхийрүүлдгийг чадал бололцоондоо эрдэж яваа залуу хүн бүр санаж сэрж байгууштай. “Алган дээр бэлхнээ чулуудаад өгсөн аз жаргал гэдэг аюултай, бүү автугай”. Бага залуудаа “ёстой хөөрхөн хүүхэд” байснаа өнгө мөнгө, эрх мэдэлд хууртан хүн чанараа гээж орхин томорсоор “ёрын муухай амьтан” болох ч учралгүй. Мөнгө гэдэг адтай. Нанчид ахиу хүртдэг хүмүүс архинд донтдогийн нэгэн адилаар мөнгөнд хэт шунавал донтон, хүн чанараа алдах аюултай. Мөнгөнд шунан дурлаж, олсон хэдийгээ буруу зүйлд заран замарвал хүн чанар сэвтэх зам руу хальтран гулсан орох болно. Өчигдөрхөн сайн хүмүүжилтэй, боловсон мэт байсан хүмүүс араатны шинжтэй, шуламын төрхтэй, хуурч дээрэмдэхэд бэлэн этгээдийн дүрд нүд ирмэх зуур хувилах нь хүн чанараа алдсаны шинж. Тэд нүдний өмнө цатгалан ихэмсэг царайлан төрөл арилжиж, нүглийн эзэд болон тодрох нь харамсмаар. Ийм муу юмны ад шүглэсэн хүмүүсийн харц нь хүртэл нэг л ондоо, харваас хуурамч, хорон муу санаатай, бүхнийг үл тоомсорлож өөрсдийгөө хэт дөвийлгөсөн, цаанаа л чөтгөрийн гэмээр төрхтэй болж догширдог.

Өөрийн хэрэг бүтэж байвал өөр бусдынх хамаагүй гэж үздэг болсон бол хүн чанар чинь хол орхигдон хаягджээ гэж мэд. Хүмүүс өөрсдийн амьдралыг гэрэл гэгээтэй болгохын төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ өрөөл бусдын амьдралд өөрийнхөө сүүдрийг унагахгүй байхыг чармайх хэрэгтэй аж.

Эрх мэдэлд бялууран, түүний боол болсон хүмүүс хүн чанараа хүсэшгүй муухайгаар доройтуулдаг. Гагцхүү эрх мэдэл, ямар ч үнээр хамаагүй олж авсан эрх мэдлээс өөр юм бодолгүй ангасан мал ус руу гүйж яваа шиг зүтгэвээс хүн чанараа хөсөр хаяж орхино. Ер нь эрх мэдлийн амтыг амталсан хүн баланд дурлах зөгий мэт түүнээс буцдаггүй гэдэг. Эрх мэдлээ хуулийн гадуур ашиглагчид хуулийн дээгүүр алхан байж хүсэл шуналаа гүйцэлдүүлнэ. Тэдний эрх мэдлийн хадуурын ирэнд гэм зэмгүй, мөрөөрөө хүн ард хуурай өвс адил хяргуулан хохирох нь түүнд юу ч биш мэтээр хүн чанар нь доройтдог. Эрх мэдлийн залуур дээр суугаа хэн боловч түүнийгээ буруу тийш нь залваас бусдад нөхөж баршгүй гай тарьж, өөрийн хүн чанарыг шавар шавхайтай хутгана. Хүн чанар нь сэвтсэн хүн цээжиндээ байнга зовиуртай явдаг. Энэ зовиур нь хүнлэг чанараа сэвтүүлсэн тэр цаг мөчийг эргэж дурсах тутам хүндрэн шаналгана. Хүн чанараа гээсэн этгээд энэ яваа насныхаа намтарт адгийн муугийн тамга даруулдаг нь харамсалтай. Адгийн муугийн “хар тамгатай” хүмүүсийн гол шинж нь шунал юм. Тэгэхдээ бүр арвич хямгач ч биш, тооцоотой ч биш, харин төрсөн эхээ ч мөнгөний төлөө худалдаж чадах гаж шунал. Ийм төрлийн хүмүүсийн мөн чанар шалдаа унаж, өөрийгөө тамлан зовоох түвшинд хүрэх нь элбэг. Тэд буруу замаар мөнгөжих, дахин дахин луйвардан цуглуулах шуналт хүсэлдээ бүрмөсөн автан уусаж, өөрөөсөө ч бүхнийг харамлан, хав дарна. Эд нар мөнгөөр эрх мэдэл олж авах, улмаар эрх мэдлээ мөнгөөр аргамжиж авахыг хүснэ. Мөнгөнд мөргөн сөгдөж, эмэгтэй хүнийг хайрлах хайр хажууд нь исгэрээ мэт хоосон сандагдахуйц тачаан, хамаг хайраа мөнгөнд зориулна.

Шунал бол бурхны ном сургаалд ч, хүний ёсонд ч харш, сэтгэлийн өвчин. Шунаг хүн тачаангуй халуунаар хайрлах чадвартай ч түүний энэ хайр нь бурхны бүтээсэн бусдыг хайрлах ариун ёсноос тэс ондоо, гажууд байдаг. Шуналтан бурхны талаар өөд уруугүй ярьж, тэр ч бүү хэл бурхны сургаалаас ишлэл аван цэцэрхэж, бусдыг зүй ёсоор амьдрахад сургамжлах боловч жинхэнэ бурханд биш, өөрт нь эрх мэдэл, баялгийг дуудан авчрахыг мөрөөдөн буй “мөнгө хэмээх хуурамч цаасан бурханд” сэтгэл итгэлийн угаас хайртай болсон байдаг. Тэд яваандаа нүглийн тулам болно. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, удирдах байр суурьтай эдгээр нүгэлтний учруулах хор хөнөөл хэд дахин, үсрэн дүүлэн өсдөг учраас нэн осолтой. Шуналын гаж дон, хомхой сувдаг сэтгэл нь хүн чанарыг доройтуулан мөхөөх аймшигт хор мөн тул түүнийг хар дарсан зүүдэндээ ч үзэхгүй тайван амьдрах эрүүл бодол залуу хүн бүрийн ухаан санаанд мөнх хадаастай байдаг.

Юу ч тохиолдлоо гэсэн хүний үнэргүй новш гэж хэлэгдтэлээ хэтэрхий доош унах хэрэггүйг хүн байна даа эрхбиш бодож явбал зохилтой. Сэвтсэн хүн чанарыг бурхны гэсгээл ч гэж нэрлэх нь бий. Хүн чанараа сэвтээснийхээ төлөөх гэсгээлийг амьд ахуйдаа хүртдэг нь тойрон өнгөрөхгүй, дайран гарах гунигт тавилан юм.

“Хэнийг ч үл ойшоон, хэнийг ч үл тоомсорлон, хүн бүхнийг буруутайд үздэг тийм хүмүүсийг та сайтар ажвал тийм л хүмүүс хэнд ч тоогдохгүйг мэдэх вий”. Яагаад гэвэл тэд хүн чанараар тун дульхан болчихсон байдаг юм. Хүн чанараар дульхан хүмүүс хүндлэл хүлээнэ гэж үгүй, хэнд ч тоогдохгүй, хорхойд идэгдэн өгөрч хатсан ганц мод шиг торойн хоцорно. Тийм болохоор хүн чанараа яасан ч сэвтүүлж болохгүй гэж хэлээд байна.

Хүн чанар нь хүнд заяасан өндөр дээд чанар билээ. Нинжин сэтгэл-хүн чанарыг тэтгэх ширгэшгүй ундарга. “Нинжин сэтгэл бол зөөлөн, намуухан эрхэм чанар юм”. Зүйрлэн хэлэх юм бол эхийн сэтгэл гэсэн үг. “Нинжин сэтгэл нинжин биш сэтгэлийг заавал ялна. Энэ бол ус галыг ялахтай адил. Харин эдүгээгийн нинжин сэтгэл гаргачдыг хараад байх нь ээ, нэгэн дусал ус барьчихаад асч буй нэг тэрэг модны галыг унтраах гээд байх юм”. Өрөвч сэтгэл нь нинжин сэтгэл хэмээх өргөн дардан замын эхлэл. Монголчууд зовсноо өрөвдөж, жаргалыг бэлгэдэн “жаргал зовлонгоо хуваалцах” хэмээн ёс зүйн гүн ухааны ундаргыг тодорхойлдог. Энэ нь ардын гүн ухааны торгон шүүлтүүрээр тунгаагдаж олон үе дамжин зөвхөн хэлэгдэн яригдах биш, хэвшүүлэн хэрэгжүүлж ирсэн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлогч хэллэг болон хөдөлшгүй тогтсон авай. Адам Смит ёс зүйн гүн ухааны эхлэл суурийг “зовлонг хуваалцах” гэж нэрлэсэн. Тэгвэл түүнээс аль эрт дорнын нэгэн гүн ухаантан “Нинжин сэтгэлтэй хүн зовж шаналсан хүнийг хэзээд өрөвдөнө” гэж хэлсэн байна. Хүн чанартай эрхэм хүн өрөвч, нинжин сэтгэлтэй байх нь маргашгүй үнэн бөлгөө.

Орчлонг харах нүдээ хайрлаж, хамгаалдгийнхаа адилаар орчлонд хүн болж төрсний утга учир болох хүн чанараа хадгалж, хамгаалж явцгаая! хэмээн Ерөнхийлөгч асан хэллээ.

Түүний үг алив нэгэнд хандсан учир утгатай байдгаараа оньсого лугаа ухууштай. Н.Багабандийн үгийг дор бүрнээ тунгаан тайлах нь өнөөгийн нийгэмд ихэд ач тустай мэт ээ.

Хүн чанар энэ гэж
Хүний өмнөөс үхэх хүн ховор ч
Амиа золих нь байг гэхэд
Амьдралаа зориулахад бэлэн хүн байдаг л байх

Итгэл нь уул байхад
Үгийн шаараар бүү нураа
Сэтгэл нь сүү байхад
Хүйтэн үгээр бүү сэвтээ

Мөнгөтэй байхад уулыг даана гэж бүү бод
Өнгөтэй байхад далайг туулна гэж бүү бас
Мөс муутай нэгэн байхад
Зүс муутай ч сэтгэл сайхантай нь байна аа
Зовлонгоо ярьсан нэгний үгийг анхааралтай сонс
Золгүй амьдралынх түүхээс сургамж ав
Хатуу бүхэн сайхан сэтгэл байхад зөөлөрнөө
Хагарсан бүхэн итгэл байхад эвлэнэ ээ

Долоон бурханы дэргэд байдаг
Алтан гадас гэж өөрийгөө бүү бод
Доромжлол хүндлэл хоёрын дундуур
Шургаад нэг үзээрэй

Сүүн дээр ус дусаахад
Ус нь сүүнд эвлэдэг шиг
Сүүдэр дээр нар тусахад
Наранд сүүдэр уусдаг шиг

Амьдралын мөн чанартай
Аргадаж бус эвлэж амьдар
Хүн чанарыг чи өөрөөсөө эхэлж хай
Хүний төлөө түүнийгээ зориулчихаад сэтгэл дүүрэн амьдар

Өнгө мөнгө нь гол нь бишээ
Өнөөдөр хүнд юу ч дутаж болно шүү дээ
Үгийн сайхныг мөнгөөр үнэлж баршгүй
Үнэндээ хүний сайхан сэтгэлийг юугаар ч орлуулж боломгүй

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 1
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0