Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Хүний хоёр дахь байх шаардлага байгаа юм уу ?
Амьдрал гэдэг єєрєє баялаг, адал явдлаар дvvрэн байдаг хойно танд юу ч тохиолдохыг vгvйсгэх аргагvй юм. Ялангуяа эхнэртэй хvний амраг байна гэдэг амаргvй хэрэг. Иймд бvсгvй та заавал эхнэртэй хvнтэй зууралдаж улмаар хайр сэтгэлийн холбоо тогтоох хэрэг байна уу vгvй юу?Ингээд танд туслах vvднээс дараах зєвлєгєєг хvргэе.
• Амьдрал хэрэгтэй юу гэдгээ эхний ээлжинд сайтар бод.
• Юуны тєлєє амьдарч байгаагаа тодорхойл.
• Эхнэртэй хvний нууц амраг байх танд сайхан санагдаж байна уу vгvй юу? Ямар санагдаж байгаагаа мэдэр.
• Та тvvний чухам юунд нь болоод хоргодоод байгаагаа єєрєєсєє асуу.
Тухайлбал: эр хvнийх нь хувьд, єєрєє сайн эсвэл танд тэр сайн болохоор, албан тушаал, хєрєнгє мєнгє, сексийн ажилдаа сайн, хажууд нь байхдаа аз жаргал, тайван байдлыг мэдэрдэг, єєрийн мэдэлгvй дассан, vнэхээр хайртай болсон гэх мэтийн аль нь болох.
• Хэрэв та тvvнээс салж чадахгvй байгаа бол гэр бvлгvй, ганц бие, таныг сонирхдог аль эсвэл танд жаахан ч гэсэн таалагддаг эрчvvдтэй уулз, болз.
Шинэ мэдрэмж, шинэ хvн учирсан асуудлаас тань гарахад бага ч гэсэн нэмэр болох болно.
• Тvvнийг єєрийн болгоод авчих юмсан гэсэн тэнэг бодлоо толгойноосоо авч хая. Энэ бол хэзээ ч бvтэхгvй зvйл гэдгийг ухаарах хэрэгтэй. Учир нь тэр тэнэг, ухамсаргvй л биш бол хэзээ ч эхнэр хvvхдээ хаяад тань дээр ирэхгvй нь ойлгомжтой шvv дээ.
• Та хоёр баригдахгvй байлаа ч гэсэн тvvнээс илvvтэйгээр та дотроо шаналах болно. Учир нь эр хvн бол эр хvн шvv дээ. Харин эмэгтэй хvний хувьд бол єєр асуудал. Иймд оройтоогvй дээрээ цаад хvн чинь хvсэхгvй байсан ч гэсэн хамаагvй vvссэн асуудлыг нэг мєр болгож, дуусгах шиг хэн хэндээ сайн зvйл vгvй болов уу.
0 Сэтгэгдэл NO: