Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Хараал шингэсэн машин

Ямар ч машин өөрийн гэсэн өвөрмөц авир араншинтай байдгийг жолооч нар сайн мэддэг. Энэ нь зөвхен машины зохион бутээлт, ангилал, тоноглол, явдал суудлынх нь ч онцлог биш. Тэгээд ч мэргэжлийн хүмүүс, хашир жолооч нар машинаа аальгүй бүсгүйтэй зүгээр ч нэг зүйрлзэд байдаггүй. Эрх танхи, зоргоороо, таамаглах аргагүй, үргэлж анхаарал халамж шаарддагийг ч хэлэх үү. Гэхдээ унаа машинаа тийнхүү амьдчилахдаа ер бусын увидастай шүү гэх жолооч харин ховор. Энэ мэтийн энгийн наргиантай явдлаас ангид ямар нэгэн зүйл танд бүү тохиолдоосой. Бурхан минь.
1998 оны зун нэг танил маань өөрийнхөө “Ес”- ийг үзээд өгөөч гэлээ. /Оросын ”Лада” машины “9” загварыг хэлж байна/ Би хохь хөндлөнгийн улсаас “Лада”-гийнх нь тухай байж боломгүй юм бишгүй дуулсан ч, тусалъя хэмээн хэн нэгэнд тулгах нь миний хийдэг ажил биш. Тиймдээ ч эзэн нь туслаач гэж гуйх хүртэл би энэ тухай яриа өдөөгүй. Гайтай хөөтэй машин зогсч буй тэр гарааш хүрэх зам зуураа Сөргей энэ тэрэгний тухай итгэж боломгүй, ад шидийн гэмээр хачин түүхийг надад хүүрнэж билээ.
Мань эр жолооныхоо ард зүрх нь хаагдаж нас барсан найзынхаа эх, эцгээс энэ тэргийг хоёр жилийн өмнө худалдаж авчээ. Нас барсан найз нь тамирчин хүн байж. Архи уудаггүй, тамхи татдаггүй, ер нь бараг өвддөггүй /ямартай ч зүрх өвдлөө гэж хэзээ ч хэлж байгаагүй/ хүн боловч... Тэр үед энэ эмгэнэлт явдлыг хэн ч машинтай нь холбож бодоогүй гэнэ. /Хэний толгойд тийм бодол орох билээ дээ/.
Гэтэл нас барсан залуугийн эцэг, эх нь тэр машинд суув уу, үгүй юу төмөр гархиар толгойг нь тас хавчих мэт чамархай руу нь нэг юм лугшин, нулимс нь гоожиж, бие нь бадайрч чинэрдэг болов. Эхлээд хүүгийнх нь гэнэтийн үхэл сэтгэл оюунд нь ингэж нөлөөлж байна гэж тэд бодож. Тэгээд тэргийг нь зарахаар шийдэж, машины захын мөнхийн зочин, машины наймаачин Сергейг гуйжээ. Сергей тэр “ес”-тэй хоёр сар орчим зууралдсан ч тэргийг нь /сайн, шинэвтэр, хямдхан машин/ хэн ч авсангүй.
Сергей эх орны үйлдвэрийн машинуудыг засварлаж зарах ажлыг есөн жил хийж буй хал үзсэн нэгэн гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Урьд нь ийм” ес” тийм үнээр наймаачдын хэлээр “нисээд явчихдаг” байсан ч, захаар холхигч худалдан авагчид энэ тэрэгнээс зугтаж буй юм шиг байдаг байж. Яг ийм үнээр /тэр бүү хэл түүнээс ч өндөр үнээр/ хуучин тэрэг өчнөөн аваад байгаа хэрнээ бараг шинээрээ түүний “9”-ийг холоо тойрч одно.
Гагц Сергейд ч, ийм зүйл ажиглагдсангүй. “Ес”-ийг гаднаас нь харахад гялалзаж толилзон нүд булаам боловч бүхээгт нь ороод суухаар цаанаа нэг тохигүй, жавар хургам зэвүүн хүйтэн. Жолооных нь ард суусан хэн ч зөөлөн хэлэхэд хүлүүлчихсэн мэт хамаг бие нь бадайрч буйг эрхгүй мэдэрнэ. Тэгсэн удалгүй техникийн захынхан түүний тэргийг “ёрынтэрэг” гэцгээх болжээ. Хоёр сар яаж ч хичээгээд зарж чадаагүй Сергей эцэг, эхэд нь мөнгийг нь өгөөд /хөгшчүүл өрөвдмөөр шүү дээ!/ тэргийг нь нэр дээрээ шилжүүлэхээр шийдэв.
Нотариатын газар итгэмжпэл хийлгэчихээд гараад иртэл... Ээ бурхан минь! “Ес”-ийнх нь зүүн тал тэр чигээрээ ханз татагдчихаж. Нэгэн сайн эр машиныг нь мөргөчихөөд, ослын газраас зугтчихаж. Сүйд боллоо... Ийм ч юм байх гэж... Нэгэнт л гэмтэн байхгүй, гэрч байхгүй хойно гэр рүүгээ гэлдрэхээс яах вэ?
Сергей гэртээ ирээд наймаагаа “угаахаар” архи гаргав. Өглөөгүүр, шартсан толгойд нь зурсхийсэн эхний бодол нь “Баярласандаа биш, багтарч гутарсандаа уулаа даа” гэсэн гашуухан бодол байлаа. Үнэхээр ч тэгсэн билээ.
Тэр ч юу ч биш, тэргээ засварт өгөхөөр явж байгаад өөрөө эмнэлэгт хүргэгдэв. Жолоо барьж явтал гэнэтхэн ходоод нь халуу оргин базалж, золтой л ухаан алдчихсангүй. Зол болоход дахиад осол аваар гарсангүй. Хамгийн хачирхалтай нь эмч нар яаж ч нарийвчилж үзээд Сергейгээс ямар ч өөрчлөлт олж чадсангүй. Бие нь эрүүл саруул. Эмнэлгээс гармагцаа тэргээ засварт өгсөн ч түүний “ес” зогсч асан тэр гарааш шөнө галд автан шатаж, П/рван тэрэг юу ч үгүй хар сэг болж. Сергейгийн “9”-ийг л галаас аварчээ. Гэхдээ бүр ямар ч сэв тортоггүй, бүв бүтэн. Өчүүхэн толбо ч тогтоогүй байлаа.
“Энэ аягуй бол хараал шингэсэн тэрэг байх шүү” 'ЭСЭН хүйтэн бодол гэнэт толгойд нь зурсхийв. Гэхдээ ^эр юу ч хийсэнгүй бахь байдгаараа зах гарсаар л сэйлаа /Оросуудад ийм салан наазгай байдал цусанд нь шингээстэй байдаг. Аз таараад байвал улигт тармуурыг нэг ч тойрч гарахгүй/.
Тийнхүү “Ес” гэрийнх нь хашаанд ямар ч харуул хамгаалалтгүй, эзэнгүй юм шиг бүтэн сар торойтол зогсов. Сергей энэ машиныг хэн нэг нь хулгайлчихаасайгэж горьдсоныг нь яана. Тэгтэл ашгүй хулгайлчихлаа. Бул хар чулуу аваад хаячихсан мэт дотор нь онгойсон ч зовлон үүгээр дуусахгүй гэж зүрх нь эрхгүй хэлээд байлаа. Үнэхээр ч тийм болж таарав. Хоёр хоногийн дараа ойролцоох хоосон эзгүй газраас тэргийг нь олжээ. Тэрэг нь бүв бүтэн, бензингүй, салон нь тэр чигээрээ нил цусанд будагдчихсан зогсч байлаа. Цагдаа дуудаж, шинжилгээ хийлгэтэл хүнийх биш, ямар нэгэн амьтны цус гэсэн дүгнэлт гарав. Энэ бүх аймшигт явдлын дараа Сергейгийн эхнэр надтай утсаар ярь хэмээн түүнийг ятгажээ. Эхлээд санваартан уригтун гэж би түүнд зөвлөлөө. Урьжээ. Гэтэл тэр ариусгалын зан үйл үйлдээд нэг өдрийн дараа “зүрхний дутагдал” /Дахиад зүрх!/ гэсэн оноштой эмнэлэгт хэвтэв.
“Хараал идсэн” тэрэг зогсч буй гарааш хүрэх замдаа би ийм нэгэн гунигт түүх дуулав. Өдгөө энэ тэргэнд хараал шингэсэн гэдэгт хэн ч эргэлзэхгүй болжээ.
Гараашаа онгойлголоо. Сайхан эд юм аа. Миний бие жолоочийн суудалд суумагцаа амьсгал бяцхан боогдохыг эрхгүй мэдрэв. Хэдэн хормын дараа хүйтэн хөлс чийхарч, хамаг бие хүйт оргив. Залруулж болшгүй гай түйтгэр болох нь гэсэн айдас хүйдэс, гамшиг эмгэнэлийн совин төрнө... Жихүүдэс төрнө. Би тэрэгнээс буугаад “Энэ тэргийг задлах хэрэгтэй. Сүүлчийн эрэг шурагийг нь хүртэл задал. Тэгээд өөрийн гараар дахин угсрагтун” гэж эзэнд нь зөвлөв. “Тэгэхээр харин яах бол?” гэж Сергей гайхшран асууна. “Мэдэхгүй юм даа. Гэхдээ та машинаасаа ямар нэгэн юм олно. Тэгдэггүй юм гэхнээ ингэж задалж, угсарваас сөрөг эрчим хүч нь арилж саармагжиж магадгүй” гэж би хариулав. Миний зөвлөгөөг сонссон Сергей гэнэтхэн тэрэг рүүгээ эргэж сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй “Би одоо яах юм бэ? Насаараа чамтай зовох юм уу” хэмээн цочмоор чанга хашгирч билээ. Би түүнийг яаж ийгээд тайвшрууллаа.
Тийнхүү хамаг эд ангийг нь задалсаар жолоочийн суудлыг нь салгатал, түшлэгэнд нь хар утас чагтлан ороосон зэвтэй хос зүүг ямар нэгэн шувууны саарал өдөн титмэнд ороогоод хатгачихсан байхыг оллоо гэж тэрбээр хэдэн өдрийн дараа надад хэлж билээ. Энэхүү үхэл, оршуулгын бэлгэдэл яахаараа тэр тэрэгний суудалд хатгаатай буй нь оньсого хэвээр үлдсэн ч Бурханы авралаар гай түйтгэр сая нэг эцэс болсон.
Сергей долоохон хоногийн дараа мөнөөх тэргээ зарж, шинэ эзэн нь тун сэтгэл хангалуун байгаа тухай би дуулсан. Сергей одоо Германд амьдардаг/түүнийгхилийн чинадад одсон хойно энэ түүхийг бичнэ гэж бид хоёр тохиролцсон юм/. Тэгээд ч би ямар ч юм бэ нэгэн “гоё” тэрэг чөтгөрийн 666 гэсэн дугаартай байхыг харах бүртээ энэ тохиолдлыг санан сэтгэл сэрхийдэг. Сергейгийн “ес” яг тийм дугаартай байж билээ.
0 Сэтгэгдэл NO: