Хардалт

Сайн байцгаана уу? Юуны өмнө энэхүү миний бичиж байгаа унших гэж байгаа бүх хүмүүст ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье!

Бас энэ сайхан сайтыг эрхлэн явуулж байгаа
Limitless миний бие болон Mangas, Tenger , Hilents
болон бусад гишүүдэд энэ өдрийн мэнд хүргэж баярлаж явдагаа хэлээд ажлын амжилт хүсье!

Магадгүй! анзаараад байхад энэ сайтад орж уншссан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг юм шигээ нөхөргүй хүүхнүүд үүнийг минь заавал уншаарай!

Би урд нь алдаж үзсээн. Анхны хайраасаа салах ямар хэцүү байдгыг. Одоо ахин алдахыг хүсэхгүй байна . Би энэ д ирээд танилцаад удаагүй ч энэ утгаараа 2 дахь амьдралдаа илүү няхуур хандахыг чармайж байна. Би өөрийгөө халамжгүй гэж бодохгүй байна, хаана ч өөрийнхөө болоод амьдралаа авч явах чадалтай гэж боддог. АНУ –д би ажиллаж хөдөлмөрлөөд одоогоор овойж оцойтлоо баяжсан юм байхгүй ч боломжийн орлоготой.

Би одоо хамт байгаа бүсгүйдээ чин сэтгэлээсээ хайртай! шаардлага гарвал яг үнэнийг хэлэхэд амиа өгөхөд ч бэлэн. Гэтэл надад тохиолдож байгаа зовлон бол хардалт. Би түүнийгээ надад хэр зэрэг хайртайг нь мэдэхгүй юм, бас түүнийхээ олон занг засмаар байна надад зөвлөөч гэж хүсэх байнав.

Би ажил сургуулиасаа тогтсон цагтаа тардаг, гадуур бараг явдаггүй, нэгэн бодлын их гэрсэг хун л дээ эсвэл зожиг ч байж магадгүй. Сүүлдээ надаас найз нөхөд холдох болж , сүүлдээ найз нөхдийн тангараг тасрах үе ч байдаг байлаа. Гэтэл тэр минь намайг хариад очиход заримдаа л хоол ундтай угтах юм, бараг гуйлган байж…!!!

Тэгээд дээрээс нь гадуур явах их сонирхолтой. Хамт амьдраад удаагүй байгаа болохоор тэгдэг юм болов уу? Бүү мэд. Юм л бол өнөө хэдэн нөхөргүй найз хүүхнүүдтэйгээ уулзаж энэ тэрүүгээр явж байна гээд л .. Тэд нартайгаа өдөржин шөнөжин мессеждэнэ, хов жив ярина. Гэр бүлийнхээ энэ жаахан зүйлээ шийдэхгүй мөртлөө нөхөргүй найз хүүхнийх нь бусадтай явалдах эс явалдах, салж сарнисан ер нь хэнд хэрэгтэй юм бэ?

Би өөрийгөө тийм их хартай гэж бодохгүй байна. Утсыг нь шалгаад л мангартаад байдаг ч залуу биш! зүгээр л би түүнээсээ илэн далангүй надаас юугаа ч бүү нуугаасай гэж хүсдэг, нэгэнт л итгэлцээд нэг гэрт орсон л бол нууц гэж байх ёсгүй биз дээ?

Гэтэл ийм нууц хүүхнүүдийн дунд байх ёстой юм байхдаа энэ зөв үү ?
Тэр нөхөргүй найз хүүхнүүд нь жинхэнэ амьдралд гай болж байна… надад зарим нэг нь дургүй юм байдаг л байхаа тэгээд ч барахгүй надаас бүр сал гэж зөвлөдөг гэнэ шуу та нар боль л доо өөрсдийнхөө амьдралыг олигтойхон шийдчихэж чадахгүй байж хүнд зааж зөвлөнө гэж.

Тэгээд энд тэнд шоудая энээ тэрээ гээд л манай хүнийг уруу татахыг нь яана аа!! Манай хүн миний хажууд байгаад чадахгүй гэхэд цаанаас нь чи үргэлж ийм байгаарай гэх мэтээр гомдлын үг хаяцгаана.

Гэхдээ би найзуудтай нь огт уулзуулахгүй гэсэн юм биш шүү 7 хоногт 2 өдөр уулзаж болно гэтэл энэ тууний минь хувьд ч, хүүхнүүдийнх нь хувьд ч хангалтгүй гэж байх юм үүнээс болж бид 2 байнга зөрөлдөнө. Хүний газар нутагт байж муудалцаад байх хаашаа ч юм...

Миний хувьд утас маань ажил тарав уу үгүй юү таг дуугай байдаг… хааяа нэг ажлын асуудлаар бүсгүйчүүдэд утасны дугаараа өгөхөд зарим нь буруу ойлгож мессэж явуулж гай болох юм…

Бодвол нөхөргүй бүсгүйчүүд байдаг байх энэ асуудлыг ялгаж салгаж бай л даа Тэр үед тэр минь намайг айхтар харддаг надад энэ нь их хэцүү байна . Би АНУ –д анх ирээд 2004 оноос ORLOO FORUM чатад ордог байлаа.
Би эр хүн, чамгүй олон найз нөхөдтэй!!! хааяа нэг тэдэнтэйгээ суух эсвэл ажлынхантайгаа энд тэнд ороход тэр минь надтай барьцчих юм. Тэгвэл би гарлаа шүү Гэр лүүгээ явлаа шүү шоудлаа шүү ч гэх шиг бодвол хардалтаа ийм аргаар гаргадаг юм болов уу.

Миний хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ уулзах уулзалтууд сард нэг удаа л болдог юм шуу би худлаа хэлэхгүй ээ би түүнийхээ энэ занг яаж засах вэ?

Би хэзээ ч түүнийгээ хуурая гэж боддоггүй! урвалт худал хуурамч явдлыг би жинхэнэ үзэн яддаг би түүнтэйгээ насан туршдаа чин сэтгэлээсээ амьдармаар байна. Би түүнийгээ засаж чадах уу тэр минь ер нь засрах болов уу надад туслаач.. сүүлийн үед өөрийгөө би бусад шиг биш дэндүү зожиг, муухай ааш зантай хүн юм болов уу гэж хүртэл бодож үзлээ…надад туслаач. Санал бодолоо чөлөөтэй хэн гуай ч хуваалцаарай.Энэхүү өгүүллэгийг сайт-д тависаныг маиай найз охин найзууд ойлгох байх гэж бодож байна.

Limitless 2011.11.07

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0