Хятадуудын хувьд бодит амьдрал дээр хүн чанар гээч зүйлээ алдсаныг саяхан болсон нэгэн тохиолдол харуулж байна.



Хятадуудын хувьд бодит амьдрал дээр хүн чанар гээч зүйлээ алдсаныг саяхан болсон нэгэн тохиолдол харуулж байна.
Энэ хэрэг хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэж, интернэтээр тарьжээ. Энэ сарын 15-нд Хятадын Фошань хотод 2 настай охин машинд даруулахад хажуугаар нь өнгөрөх хүмүүс ёстой нэг тоосон шинжгүй алхаж байжээ. Харин зүгээр хог түүдэг эмэгтэй л охинд туслахыг хүсэн орилж байсан аж.

Бараг тэнцвэртэй ч алхаж чадахгүй тэр жаахан амьтаныг хоёрын 2 машин дарааллан дээгүүр нь гарч байгаа аймшигт төрх хятадуудын хувьд юу биш байсан бөгөөд үүнээс харахад тус улсад хүний амь үнэхээр үнэ цэнээ алдсан мэт.
2 настай Юувуе гэдэг охин гуламжны баруун булангаас гарч ирэхэд эсрэг урсгалаас бага оврын ачааны машин охиныг мөргөсөн байна.

Машины охины дээгүүр гарсан ч жолооч нь машинаас буулгүй цааш явжээ. Энэ аймшигт осол гарч байхад гудамжаар явсан хүмүүс огт тоохгүй хажуугаар нь алхасаар… Цусандаа холилдсон бяцхан охин зам дээр хэвтэж байхад зам хөндлөн гарч буй хүмүүс сохор юм шиг л явж байжээ.

Үүний дараа цаанаас ардаа жижиг ачаатай жип машин ирж байв. Харин жолооч нь бас л хөөрхий охиныг анзаарахгүй дээгүүр нь гарчээ. Энэ бүх үйл явдал бараг 10 минут үргэлжилсэн бөгөөд аймшигт зүйлийг 10 явган зорчигч харж, хажуугаар нь өнгөрсөн ч тэдэнд хүн чанар гээч зүйл үнэхээр илэрсэнгүй. Тэд цусанд будагдсан охиныг өрөвдөн ядаж л замаас гаргах сэтгэл байсангүй



Хятадын 2 настай Ван Юу гэдэг охин Гуандонг мужийн Фошан аж ахуйн дэлгүүрийн гадаа эцэг эхийнхээ хараа хяналтгүй явж байгаад машинд дайруулсан бичлэг гудамжны камерт бичигджээ. Охины аав тус хөдөө аж ахуйн дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд тэрээр ажилдаа хамаг анхаарлаа хандуулсан байх үеэр охин нь машинд дайруулсан аж. Хэдийгээр бяцхан охин амиа алдаагүй боловч хөлөө дайруулсан учир босч чадахгүй тийчэгнэн хэвтэж байсан аж. Харин гудамжинд алхаж явсан хүмүүс ч юу ч болоогүй юм шиг хийдэг ажлаа л хийж байжээ.

Нүд хальтрам дүрс бичлэгийг олон нийтэд бүтнээр нь үзүүлээгүй юм. Бичлэгт охиныг дайрсан жолооч юу ч болоогүй юм шиг бууж харчихаад цааш яваад өгсөн бол цус нөжөндөө хутгалдан босч чадахгүй хэвтэж буй бяцхан охиныг араас нь ирсэн машин хурдаа хасалгүй мөн л дайраад явсан байна. 10 гаруй минут өнгөрсний дараа 58 настай эмэгтэй барьж явсан шуудайтай зүйлээ хаян, охин дээр гүйн ирж, замаас холдуулж тавьжээ. Үүний дараа өөр нэгэн ирж охиныг аван анхны тусламж үзүүлж, Гуанжоу хотын цэргийн эмнэлэгт яаралтай хүргэсэн ч одоогоор биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.

Хэн нэг нь жаахан охин зам дээр явж байхад холдуулж болно доо” гэж охины амийг аварсан эмэгтэй ярьсан бол охины ээж болсон явдалд өөрийгөө буруутгасаар байгаа юм байна. Цагдаа нар бяцхан охиныг дайрсан 2 машины жолоочийг улсын дугаарынх нь дагуу мөшгиж баривчилсан. Жолооч нар охины ээж аавд нь мөнгө амласан боловч тэд татагалзжээ. Тус бичлэг Хятадын YUOTUBE сайтны хувилбар Weibo сайтанд тавигдсан даруйд хамгийн их хандалт авсан бичлэг болжээ.

4 сая гаруй үзэгч Хятадын засгийн газар хүмүүст хүн чанар, ёс зүйтэй байхыг заадаг боловч үнэн хэрэг дээрээ Хятад хүмүүс, Хятадын нийгэм харанхуй, арчаагүй байгааг илчэлснийг бичсэн байна. Үзэгчид машины жолооч болон хүүхэд дайруулчихаад хэвтэж байхад юу ч болоогүй юм шиг хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийг хараан зүхсэн сэтгэгдэл ихээр үлдээжээ. Урд нь олны дунд гудамжинд явж байгаад гэмтэж бэртсэн настай хүнд туслах гэж оролдсон хүмүүс өөрсдөө буруудаж, шүүхээс тэдэнд мөнгөн торгууль ноогдуулж байсан гэнэ.

Цаад учир нь Хятадын засгийн газар хөгшдийн өндөр үнэтэй халамж, нийгмийн хангамжаас зайлсхийсэн гэж барууны орнууд шүүмжилсэн байна. Гэмтсэн хүнд тусласан хүн өөрөө буруутдаг гаж тогтолцоо бяцхан охинд мөн нөлөөлж, гудамжинд явж байсан хүмүүс мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн байж болох юм. Харин зарим Хятад иргэд Ван Юу охиныг аварсан эмэгтэйг олонд танигдаж, нэр алдарт хүрэх гэсэн алхам хийсэн гэж үзэх болжээ.



Хоёр настай бяцхан хятад охин Ван Юу удаа дараа машинд дайруулж зам дээр цус нөжтэйгээ холилдон амь тэмцэн тарчилж байхад юу ч болоогүй юм шиг хажуугаар нь өнгөрч байсан Хятад иргэдийн хүн чанарын талаар өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар шуугилаа. Бяцхан охиныг дайрч буй видео бичлэг ч интернет сайтуудад тавигдан дэлхийн олон сая хүний анхаарлыг өөрийн эрхгүй татав. Харамсалтай нь эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш Ван Юу биеийн байдал маш хүнд ухаангүй байсаар өнөөдөр амьсгал хураажээ.

Талийгаач охин осолд орсноосоо хойш биеийнх нь бүсэлхийн хэсгийн эд эрхтэн нь бяцарч мэдээгүй болсон байна. Тэрбээр их хэмжээний цус алдсанаас тархины үйл ажиллагаа нь удааширч саатсан байжээ. Түүнийг амьд гараасай хэмээн олон хүн хүсэж байсан ч хүслээр болдоггүй хорвоогийн жамыг даган хөөрхий охин ийн нарт хорвоогоос буцжээ.

Охиныг аварсан хүн чанартай эмээ, хог түүж ядуу хоосон амьдардаг ч түүнд хүн хүнээ гэсэн сэтгэл байгаа
Харин гудамжинд хог түүдэг настай эмээ хөөрхий охиныг харж, түүнийг замаас гарган хүмүүсээс тусламж хүсчээ. Эзэнгүй хойгуур нь юу ч мэдэхгүй охин нь осолд өртсөн болохыг ээж нь энэ үед л мэджээ.
Бяцхан охин ослын дараа эмнэлэгт ямар ч ухаангүй комд байгаа аж. Хятадын өдөр тутмын улсын албан ёсны англи хэлтэй сонин дээр бичсэнээр уг охин нь тархиндаа маш хүнд бэртэл авсан агаад хэзээ ч үхэж болохоор байгаа гэжээ.
Хэргийг үйлдсэн этгээдүүдээс хоёр дахь машиныг жолоочийг удалгүй барьсан ч эхний машины дугаар нь харагдахгүй байсан учир хүмүүсээс мэдээлэл өгөхийг цагдаагийн газраас уриалжээ. Төд удалгүй эхний машины жолооч охины эцэг эх рүү залган нөхөн төлбөрийн мөнгө өгье хэмээн гуйжээ.



Эхний жолоочийн яриа: Хэрэв чи хүн дайрчихвал над шиг зугтаана, Бас мөнгө өгөхийг хүснэ. Харин оронд ял авахгүй байхыг хэн ч хүснэ.
Сэтгүүлч: Та охиныг дайрсан жолоч гэл үү?
Жолооч: Би ийм зүйлд орооцолдохыг хүсээгүй. Би жолооч хүн.
С: Та яагаад охины аав руу залгасан юм бэ?
Ж: Осол болох үед би утсаар ярьж байсан.
С: Охиныг дайрсаны дараа яагаад зогссонгүй вэ? Та хүн мөргөсөн гэдгээ мэдсэн үү?
Ж: Хүн мөргөж байгаагаа мэдсэн ч би их сандарсан учир цааш явчихсан. Хэрэв өөрт чинь ийм зүйл тохиовол та ч бас ийм байдалд орох байх.
С: Танд өрөвдөх сэтгэл байсангүй юу? Яагаад охиныг аварч замаас гаргасангүй вэ?
Ж: Би маш их сандарсан учир юу ч бодох сөхөөгүй байсан.
С: Та хэд жил автомашин жолоодож байгаа вэ? Та ер нь иймэрхүү осол харж байсан уу?
Ж: Би 2 жил жолоо барьж байгаа. Хэзээ ч ийм алдаа гаргаж байгаагүй.
С: Энэ хэргийг та ямар байдлаар шийдүүлэхийг хүсч байна?
Ж: Би эмчилгээний мөнгийг нь өгөхийг хүсч байна.
Эхний машины жолооч ийнхүү ярьж сууна. Ер нь авто тээврийн осол гардаг хэдий ч хятадуудын хувьд хүний амь юу биш болсныг дээрх хэрэг харуулж байна.

Энэ сарын дундуур Хятадад гарсан нэгэн хэрэг дэлхий дахины интернэт хэрэглэгчдийн уур цухал, жигшил зэвүүцлийг төрүүлсээр байна. Хүмүүс сэтгэгдэлээ бичсээр, хөөрхийлөлтэй охиныг өрөвдсөөр нүд хальтрам видео бичлэгийг нь үзсээр....
Yue Yue гэх 2хон настай бяцхан охиныг 2 өөр жолооч 2 удаа дараалан дайрч түүний хажуугаар 18 хүн, амьтан байхын чинээгүй тоож харахгүй тусламж үзүүлэхгүй өнгөрсөнөөр хөөрхий охин ухаангүй байсаар өнөөдөр нас барлаа. Талийгаач охин дотор болон гадар эрхтнүүд ихээр гэмтсэн байснаас гадна их цус алдсанаас болж тархи нь үхэжсэн аж.

Охиныг дайрсан 2 жолооч 2лаа олдсон ба хоёул харанхуйд хараагүй гэж гүрийж байгаа аж. Нэг нь найз бүсгүйтэйгээ муудалцаад утсаар ярьж явсан учраас хараагүй гэсэн бол нөгөө нь намайг харахад охин аль хэдийн цусандаа хутгалдсан байсан тиймээс би хаазан дээрээ гишгээд л намайг хүн амьтан харахаас өмнө зугтая л гэж бодсон гээд баригдахаасаа өмнө охины аавд мөнгө өгье гэжээ.



Хятадын төр засгийн хатуу хууль хяналт, хүнд туслахаар эргээд өөрсдөө хэрэгт ороогддог гэдгээс болж хүмүүс туслахгүй өнгөрч байсан байх гэж дэлхий нийтээрээ тааварлаж байгаа ч бид ямар муухай хэрцгий нийгэмд амьдарч байна вэ хэмээн хүн бүр сэтгэл зовинож эхэллээ.

Xятад сүүлийн 30 жилийн дотор маш хурдацтай хөгжсөн ч нийгэм нь өөрөө хүмүүсээ ийм ёс суртахуунгүй болгож байна гэж хүний эрхийн байгууллагyyд, сэтгэл зүйчид, иргэд үзэж байна.
Тэдгээр хүмүүсээс охинд тусалсан ганц хүн бол Chen Xianmei гэж хаягдал цуглуулдаг эмээ л охиныг замаас холдуулж тавьж байгааг та бичлэгээс харах болно. Түүнийг шагнахаар болсон төдийгүй энэрэнгүй сэтгэлийн симбол болон алдаршиж байна.
Охиныг машин зам руу гарахад ээж нь хаана байсныг сайтууд 2 өөрөөр бичсэн байсан, нэг нь угаалга хийж байсан, нөгөө нь дэлгүүрт байсан гэжээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 5
    Зочид: 5
    Гишүүд 0