Хобби гэж юу вэ?


Бүсгүйчүүдэд тохирсон 20 хобби


Эхлээд энэ нийтлэлийг “Завгүй бүсгүйчүүд”-эд тохирсон гэж гарчиглаад, зөвхөн их ажилтай, өөртөө цаг гаргаж чаддаггүй хүүхнүүдэд тохирсон хоббинуудыг санал болгохоор зэхээд байсан юм. Гэтэл миний танил, 20 орчим насны хоёр залуухан эмэгтэйн хэлсэн үг бодлыг маань өөрчилж орхилоо.

Юу гэвэл би тэднээс “Чи ямар хоббитой вэ?” гэж асуухад нэг нь “Тамхи татангаа хүнтэй юм ярьж суух”, нөгөө нь “Зүгээр л согтож, хорвоогоос тасрах” гэж хариулсан юм. Энэ үнэхээр хобби мөн гэж үү? Хобби гэдэг хүнийг дотроос нь тэжээж тэтгэн, баяр баясгалантай болгодог зүйл байх ёстой. Тийм атал зүгээр л хүнтэй юм ярьж суунгаа, янжуур татах, эсвэл алклгольны төрлийн юм ууна гэдэг хобби гэхээсээ илүү дадал зуршил мэт санагдана.

Сүүлийн үед ажилтай хүүхнүүд гэлтгүй, сул цаг ихтэй, залуу охид бүсгүйчүүдэд ч шунан дурлаж, эрүүл таашаал, жинхэнэ аз жаргалыг авдаг хобби байхаа больчихсон юм биш байгаа гэсэн бодол үүнээс улбаалан төрсөн. Магадгүй тэр чигтээ “хайрцаглагдсан” өдөр тутмын амьдралаас жинхэнэ хоббигоо олоогүй байгаа учраас л, тэд дутагдаад байгаа орон зайгаа ямар нэг юм сорж, ууж, татаж, залгиж байж нөхдөг ч юм билүү? Ийн бодоод Гоолингоо бүх бүсгүйчүүдэд тохирсон сонирхолтой, хөгжилтэй, эрч хүч бэлэглэдэг, үр бүтээлтэй, эрүүл хоббинуудын жагсаалтыг гаргахаар шийдсэн.

1 Хоол хийх-Бидний дотор орших нандин, халамжтай зан чанарыг хамгийн их тодотгодог хобби бол хоол хийх юм. Гэхдээ энэ хоббиг өдөр болгон хийдэг өнөөх л гурилтай шөл, цуйван, бууз зэргээрээ хязгаарлавал утгагүй. Өмнө нь хэзээ ч туршиж үзэж байгаагүй шинэ жоруудыг нээж, эцэстээ өөрийн зохиосон нэрийн хоолтой ч болж болно. Шинэлэг хоол хийж түүнийгээ янз бүрээр тавгалах нь гоо зүйн мэдрэмжийг ч дээшлүүлнэ.

2.Гар аргаар гоёл чимэглэл хийх-Цирконон шигтгээ, жинхэнэ чулуу, мөнгөн дэгээ тэгээд бага зэрэг бүтээлч сэтгэлгээ байхад л та дэлхий дээрх цорын ганц зүүлтийг хийж болно. Бүсгүй хүнд эмэгтэйлэг байдлыг мэдрүүлдэг, их л “чамин” хобби гэвэл үүнийг хэлэх байх. Худалдаж авснаас хамаагүй хямд өртгөөр, илүү загварлаг гоёл чимэглэл хийж болдог. Бага зэрэг туршлага дутвал, http://www.how-to-make-beaded-jewelry.com, http://www.beading-design-jewelry.com зэрэг вебсайтууд танд хэрэг болно. Хэрэв сайн хөгжүүлж чадвал хоббигоороо бяцхан бизнес ч эхлүүлж болно шүү дээ.

3.Цэцэг тарих-Янз бүрийн цэцэг тарьж, ургуулах нь эмэгтэй хүнд ямар их амар амгаланг авчирдгийг та мэдэх үү? Яг л үр хүүхэд, өөрийн гараар хийсэн бүтээл мэт тэднийгээ өдөр тутам арчилж хамгаалж, дэлгэрэн дэлбээлэхийг нь харах нь гайхалтай зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг.

4.
Бүжиглэх-Belly dance, вальс, танго зэргийг сурснаар танд аз жаргалтайгаа бие галбираа засах, эрүүл мэндээ сайжруулах боломж нээгдэнэ. Нэгэн хэвийн хөдөлгөөнт дасгалаас илүүтэйгээр хүнд инээд хөөр бэлэглэдэг учраас та лав амархан сурна. Эсвэл сүүлийн үед нилээд дэлгэрээд байгаа “Зумба фитнесс”, танд дотоод тайвшралыг авчрах йог, бясалгал зэргийг туршиж үзэж болох юм. Мөн өглөө бүр чихэвчний хөгжим зүүгээд, гүйх нь танд бие махбодийн болон оюун санааны эрх чөлөөг өгнө. Эдгээр хөдөлгөөнт хоббинуудыг амьдралдаа нэвтрүүлвэл та одооныхоосоо илүү баяр баясгалантай болох болно.

5.Усанд сэлэх-Хэрэв идэвхтэй хөдөлгөөн хийсний дараах халууцсан мэдрэмжид дургүй бол танд усанд сэлэх хоббиг санал болгож байна. Усанд сэлэх үед та өөрийгөө ямар их хүч чадал гаргаж буйгаа бараг мэдэрдэггүйд гол учир оршино. Үүнээс гадна ус нь таны эд эсийг сэргээдэг.

6.Ароматерапи-Ургамлын болон бусад төрлийн тоснуудыг ашиглан гаргаж авсан, анхилам үнэрт бүтээгдэхүүнүүд нь таны сэтгэл санааг тайвшруулж, үгээр илэрхийлэмгүй таатай мэдрэмжийг төрүүлдэг. Ялангуяа өглөөнөөс орой хүртэл завгүй гүйдэг ажил хэрэгч бүсгүйчүүдэд ароматерапи тохирно. Танд ямар үнэр гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг вэ? Далайн сэнгэнэсэн, ногоон цайны гаатай, цэцэгсийн анхилуун, жимсний амтлаг зэрэг өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн үнэр бүхий лаа, ванны хөөс, гэрийн чимэглэл, саван хэрэглэх нь танд хамгийн их аз жаргалыг мэдрүүлж болох юм. Энэ чинь л хоббигийн гол зорилго биш гэж үү? Үнэр цуглуулцгаая!

7.Сэдэвчилсэн цуглуулгатай болох-Зөвхөн Эйффелийн цамхгийн зурагтай эд зүйл, эсвэл зөвхөн улбар шар өнгийн сонирхолтой хэрэглэл цуглуулдаг бүсгүйчүүд бий. Чамин аяга шаазан, болор хундага, хөргөгчин дээр наалддаг соронзон тоглоом, хүүхэлдэй, энгэрийн зүү, товч, чанартай дарс зэрэг юу эсийг цуглуулж болох вэ?

8.Танд санал болгох бусад хөгжилтэй хоббинууд:
Дуу дуулах, блог хөтлөх, сонгодог зохиолуудыг түүвэрлэн унших, ямар нэг хөгжмийн зэмсгээр хичээллэх, шүлэг өгүүллэг бичих, европын орнуудын хэлнээс сурах, зураг зурах, юм нэхэх, гэрэл зураг дарах, үгийн сүлжээ, судоку бөглөх, оньс эвлүүлэх, янз бүрийн хүмүүстэй ярилцах, гар аргаар лаа, саван хийх.

Хобби хүнд өөрийгөө нээх боломжийг олгодог. Хамгийн гол нь та дээрхээс өөрийн зан араншин, үзэл бодол, хүсэл тэмүүлэлд тохирсон, хийх зуур таныг жинхэнээсээ аз жаргалтай болгож чадах тэр л хоббиг сонгоорой. Тэгвэл та амьдарсан шиг амьдарч чадна.

Та ямар хоббитой вэ?................

Хобби, сонирхол гэдэг хэзээд хүний сонирхлыг татсаар ирсэн. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүс бүгд л өөрийн хүсэл, сонирхлоороо жолоогоо хийж, амжилтад хүрсэн байдаг. Товчхоноор хэлэхэд сонирхол. Урлаг бол дэлхийн сүр хүчний гайхамшгийг илтгэдэг нэгээхэн хэсэг. Хүний сонирхол гэдэг бол агуу . Юуг ч бүтээж болно. УИХ-ын гишүүн Х.Баттулга гэхэд л өөрийнхөө сонирхлоор, өөрийнхөө хөрөнгөөр Цонжин болдгийг барилаа. Ганцхан хүн өөрийнхөө сонирхлоор эх орноо дэлхийд цуурайтуулах хэмжээний үнэт баялгийг бий болголоо шүү дээ. Тэгэхээр сурагчид та бүхэн ч гэсэн тодорхой зорилготойгоор сонирхлоороо амжилтанд хүрэх хэрэгтэй. Ном унших, зүүлт цуглуулах, марк цуглуулах, юм нэхэх , тоо бодох зэрэг олон янзын сонирхолын аль нэг нь сурагч чамд байгаа гэж бодож байна.



Миний хобби


LIMITLESS



Би цэцэг тарих, 30 төрлийн цэцэгтэй. Дуучид хамтлагын cd цуглуулах хоббитой 120 -оид cd байгаа байх. Хөл бөмбөг тоглох, баскетболл, дуу сонсох, зоосон мөнгөнүүд цуглуулах, зугаалганд явах


Та нарын хобби юу вэ ?


Мангас





Иб нь Гитар тоглох, Хамтлагийн логотой Гитарын цохиур цуглуулах, Салхинд гарах, Далайн эрэг дээр далайн давалгааг сонсож гитар тоглож онгодоо дууддаг. Нуулгүй хэлэхэд Онгодоо дуудахад 100гр татчихдаг.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 8
    Зочид: 8
    Гишүүд 0