Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
ХОТЫН УТАА ГЭЖ ...........
Өвлийн улиралд хотын утааны хэмжээ дээд цэгтээ хүрч нүүрс хүчлийн хийгээр амьсгалж байна. Ийнхүү гамшгийн байдалд орно гэдгийг одоогоос долоон жилийн өмнө ярьж л байсан."Богд уулаа нүхэлье", "Цахилгаан станцаа нүүлгэе", "Утаа шүүгч ашиглая" цаашлаад манай сонингоос "Нүүрснээс нүүрсний хий гарган авъя" хэмээн олон санал дэвшүүлж байлаа. Үнэхээр авууштай саналууд байсан. Энэ бүгд ажил хэрэг болоогүй нь харамсалтай.
Хотын утаанаас болж учирч буй хор уршиг улам бүр нэмэгдсээр байна. Улаанбаатарт амьдарч амиа хорлоцгоох уу, хотынхоо нийслэлийг нүүлгэж утаанаасаа салах уу? Хэрэв зээ нүүлгэнэ гэвэл бид хувьдаа дэмжиж байна. 02 -ын төлөө урагшаа та минь.
Сүүлийн жилүүдэд жирэмсний эмгэгшил, зулбалт, дутуу төрөлт зэрэг нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь анхаарал татах асуудлын нэг болжээ.
Монгол Улсад жилд нийт 183 эх үр зулбаж байгаагаас нийслэлд 141 тохиолдол нь гардаг. Тухайлбал, Клиникийн I амаржихын Жирэмсний эмгэгтэй эхчүүдийн тасагт сүүлийн үед зулбалт, умайн гадуурх жирэмслэлт, өсөлт зогсож ураг амьгүйдэх зэрэг шалтгаанаар хэвтэн эмчлүүлэх эхчүүдийн тоо эрс нэмэгдсэн нь багагүй ачаалал үүсгэхэд хүргэжээ.
Утаа тортог нь дутуу шатсан бүтээгдэхүүн юмуу химийн үйлдвэрийн хаягдлын хольц бүхий манан бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үл үзэгдэх өөр нэг утаа хүний эрүүл мэндэд хавьгүй илүү ноцтой нөлөөлдөг бөгөөд энэ нь агаар мандлын доод давхаргад хуримтлагдсан эхүүн хий, уур болон аэрозолиуд юм.
Том хотын агаар мандалд автомашинаас ялгарсан хий болон гэр хорооллын утаа өдөр бүр олон зуун тонноор бий болдог ба улмаар нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр фотохимийн урвал явагддаг. Эдгээр урвалын дараагаар анхны хаягдлаас үлэмж илүү хортой бодисууд үүсгэдэг юм.
Ийм бодисууд физиологийн хүчтэй нөлөө үзүүлдэг учир амьсгалын зам, нүд цочирч, багтрааны болон зүрх-судасны өвчнийг хурцатгадаг бөгөөд
их хэмжээтэй утаа тортог удаан хугацаагаар үргэлжилвэл эдгээр өвчний улмаас нас барах явдал ихсэх шалтгаан болдог гэж үздэг.
Өнөөдөр бидний төрөлх нийслэл маань Утаанбаатар гэсэн шинэ нэр авчихсан, өвөлдөө хүн болгон үүнийг яриад л өнгөрдөг жишиг тогтлоо. Энэ нь ард иргэдийг нийтэд нь аажим үхэлд дасгаж байгаатай утга нэг бөгөөд үүнээс илүү сэтгэл эмзэглүүлсэн асуудал нь нярайн эндэгдэл юм. Монгол улсад нярайн эндэгдэл маш өндөр хувьтай байдаг. Үүний улмаас одоогийн залуу гэр бүлийнхэн хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол эхийн жирэмсний саруудыг өвлийн саруудыг дайруулахгүйгээр төлөвлөх хэрэгтэй болж байна. Эсхүл хөдөө орон нутагт түр шилжүүлэх зэрэг аргаа барсан гэмээр арга хэмжээг авдаг болсон байна.
Энэ мэтээр Монгол улсад эрүүл амьдрах иргэний үндсэн хуулийн тулгуур эрх зөрчигддөг.
0 Сэтгэгдэл NO: