Хулхи Бөө нараа гэж

Монголд бөө нар гэж галзуурж байнаа. Отог бөө яадаг яадаг бөө гэнэ вэ. Бөөд би нээх итгэхгүй худлаа худлаа гээд байдаггүй. Гэхдээ бас далдагнаад гүйгээд байдаггүй. Хулхи бөө нар хэдэн арван халтар цаас олох гэж ядаад л байгаа бас хүн байгаам хойно ар гэрээ тэжээх нь аргаггүй л дээ гэхдээ л заллин хийж байна гэвэл харамсалтай хүний амьдралыг хувь заяагаар тоглох нь хүлхи бөө нарын эрх биш тэдэнд эрх байхгүй.Гэхдээ зарим сайн сайн чадалтай гэсэн бөө нар байдаг байх.

Хүнд туслая гээд асуудлын сонсоод урмын үг хэлээд гаргаж байгаа хүнд бол хэлээд байх юм алга. Харин мөнгө олох гээд ядцан балай балай юм ярьдаг хүмүүст хатуу хандмаар юм. Гэхдээ манай монгоын иргэд өөрсдөө бас амархан итгэмтхий улсууд шүү тэр бөө,тэр лам сайн гэж гуйж хойхоос нь яван байж үзүүлээд санаа амардаг улс.Үзүүсэний хариу болгож бөө нар дор хаяж 500.000 дээш төгрөгний үнэлгээтэй байдаг.

Одоо бүүр байчихаад чи бөө болох учиртай хүн энэ тэр гэж гайхшруулаад байгаа айлгаад байгаамуу элдэв юм хийдэг болсон гэх. Хэдхээн жилийн өмнө бөө болно гэдэг бол хүссэн хүний хийдэг зүйлс биш удам судар дагаж ирдэг их нарийн зүйл гэж яригддаг байлаа. Саяхнаас бол хэн дуртай нь бөө болж онгод дууддаг. Хэн дуртай нь хэн нэгнийг айлгаж хүчээр бөө болгож рекетлэх замаар мөнгө олдог болжээ.

Энэ залилан мөн үү гэвэл мөн. Чиний ажлыг хөгшин чинь баараггүй бүтээж өгнө гээд бүтээгээгүйтээ ялгаа юу байна.

Хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Би 76-д хандаж хэлээгүй шүү. Эрхэм 76 гишүүд маань бас балайраад хууль мууль гаргаж олон улсын онигоо болов зүгээр. Цагдаа, прукорор нь энэ асуудалд анхаарлаа хандуулж хулхиддаг айлган сүрдүүлдэг улсаас нь заримийг нь барьж хийдэг газар нь хиймээр байх юм. Аяндаа л тэгээд намжина даа. Угаасаа буруу мөртнүүдийн хулхи нь тэгээд бууна.

Мундаг жийп унасан бүдүүн лам нартай ч гэсэн ярих юм их бий. Авгай авна тэрнийгээ Монголын бурхны шашин болдог гэж наана. Монголын бурхны шашин ер нь ямар замналаар яаж явдаг ямар урсгалтай юм бэ гэдгээ олон хамба нар маань хэвлэлийн хурал хийгээд зарлаасай. Будда юу гэж сургасан юм. Буддагын нэр барьж тэд юу хийдэг юм. Ялгаж салгамаар л юм. Далай лам ирээд явахдаа Монгол түмэнд архиа бага уу гэж хэлээд явчдаггүй л юм шиг билээ. Ядаж л нөгөө улаан утасны алаан байна. Далай лам, түүний сургааль бол юу ч биш. Дуусаад адис өгөх, улаан утас, үрэл тараах нь л хамгийн чухал үйл явдал. Хурхираа л байж байдаг биздээ лекцэн дээр нь.

Нээлттэй микрофон гудамжаар явуулаад ямар шашинтан бэ гэхэд 90% нь бурхны шашин гэнэ дээ ичихгүй. За тэгээд христ нь бол цөөхөн л байгаа. Угаасаа гурил будаа, ногоо мах тараадагт нь учир байдаг биздээ. Ядарсан улсын хүмүүсийг ходоодоор нь л тацан шашин. Тэгэхдээ би хэрэггүй гэж хэлж чадахгүй. Өгөөжөө өгсөн зүйл бишгүй байгаа байх. Цөөнө ч гэсэн хүнийг архи тамхинаас хол байлгана гэдэг их буян шүү дээ. Гэвч ходоодоор нь тацан шашин хол явахгүй. Хоол өгөхөө л боливол сүсэгтнүүд чинь хаяа л явна. 10% нь шашингүй гэж хэлэх боловуу.

Тэнд социализмийн бүтээгдэхүүн нас тогтосон зарим улс. Үлдсэн нь 18-22 насны хэсэг залуус л гарч ирнэ. Тэрнээс дээш насныхан нь амьдрал дээр гараад сайхан боловсролын диплом нь хог дээр үсрэхдээ зэрэгцээд ламдаад номдоод, хараалцаад явцгаана. Нөхөр дууддаг ном, мөнгөтэй болгодог тарни элэг аваад хаячна. Зураг барьсан баахан хүүхнүүд номын хүчээр эр татаж байгаа нь тэр хэхэ. Гэхдээ эдгээр хүмүүс бас ч гэж учиртай гайгүй залуу олоод бас суучих юмсан гээд байна шд. Зарим нь бол камерний өмнө өөрийгөө магтаад солонгос нөхөртэй болох гээд суужийдаг. Магтаж байгаа ПР нь ч элэг авмаар. Хоол сайн хийдэг, гэр цэвэрлэнэ хэхэ тэн

д очоод би зарц больё гэснээс ялгаа юу байнаа. Өөрсдөө тиймэрхүү юм ярьж явчаад хууртлаа зарцлагдлаа дарлууллаа гэдэг. Энд хайр сэтгэлээрээ харийн хүнтэй суусан эр ч бай эм ч бай хүний тухай огт яриагүй шүү. Мөнгө, хөрөнгө хөгжил харсан хүмүүсийг ярьж байна. Хайр сэтгэл гэдэг өөрөө хил хязгаар, арьс өнгө хилийн зурвас ямар ялгах бишдээ хэхэ тэдэнд буруу байхгүй байх.

За шашнаа ярий. Бөө шашин мөн үү? БИШ. Бөөгийн мөргөл гэвэл? Болж байна. Богд Зонхов гэдэг хүн шашны шинэтгэл хийж байжээ. Хүн бүр тийн тийн гэнэ. Яг юу хийсэн юм бэ? Таг болно. Данзанравжаа тухайн үедээ шашныг бузартуулагч хуваргуудтай тэмцэж байжээ гэвэл бүгд тийн тийн л гэнэ. Ю хийсийн гэхээр Шүлэг бичсэн гэнэ. Уул нь тусад нь хийд байгуулаад эгэл хүн ордоггүй энэ тэр болгоод бас л учиртай бодлоготой юм хийж байсан юм билээ. Монгол хүндээ байдымуу юунд байдаг юм. Бурхны шашнаа шар улаан, улс төрөө МАХН АН, за тэгээд бүх юмаа хоёр туйлд хуваасаар Ариунаа Сараа ч гэх шиг.

Боловсролын тогтолцоог би хувьдаа муулж чадахгүй. Тоо зааж байна уу зааж байна. Монгол хүүхдүүд сурж байна уу сурж байна. Гадагшаа гараад гологдож байна уу үгүй. Харин хүн болж төлөвшүүлэх, хэл сургах хоёртоо бол ТЭГ. Төгсөөд гарсан хүүхдүүд нь араатан болдог гэж хэлэхгүй ч ямар ч л байлаа дэлхийн хүн гэдэг ойлготоос хоцорч яваа шүү. За тэгээд Африк ядуу орнуудтай, эсвэл ардчилсан бус оронтой харьцуулаад байваа.

Боловсролын яам юу хийдэг газар вэ? Жилийн жилд л сурах бичгээр бизнес хийж мөнгө цохидог газар. Монголын хүүхдүүд хүүхэд биш мөнгө болж харагддаг газар. Би сайдыг нь, албан хаагчидын хэлээгүй юм шүү. Тогтолцоо руу нь чичилж байна. Ер нь Монгол оронд байгаа тогтолцоо өөрөө хүн ойлгохын аргагүй шүү дээ. Хууль нь ч тийм, тогтолцоо ийм байхад ямарч сайхан будда байгаад эвэртэй чөтгөр л болно шүү дээ. Хүнтэй харьцсан ч өмнө нь сааж болох мөнгөний үнээ болж харагдана. Яаж ийгээд юм салгаад авах сонирхол маш их. Өөрт нь байхгүй юу чиг л байсан улаан цайм надаа өгчих гэнэ.

Зохицуулах ёстой хүмүүс нь олигтойхон үйл ажиллагаа хийхгүй бол хойшоо хоцороод хол тасарлаа шүү. Байгаль орчин, хүн ардад тус болох юм ярихаар өө чи шүү сайн байна дэмжжийн гэнэ. За тэгүүл хүч хавсараа ч гарын үсгээ хайрла гэхээр сожчих юу байна, надад ямар ашигтай юм гээд солиороод эхэлнэ. Тийм юм байхгүй гэхээр өө наадах чинь бүтэхгүй гэнэ.

Зарим нэг юмаа засчихмаар байнаа нэг дор сүр сар гээд хийчиж бол боломжгүй зүйл учир. Ядаж наад рекетчин бөө нараа зохицуулаачээ хуулийнхаан иргэд хохироод байна. Эсвэл иргэдээ боловсруулж өгөөчээ 7 нар манджээ яг дэлхий сүйрэх нь, пөөх нэмээд газар хөдөллөө яанаа яг сүйрэх нь. Хэдхэн жилийн өмнө газар хөдөлнө гэдэг шум тараад нийтээрээ Богд уулан дээр гарсан онигоо бий шүү найз нараа.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 5
    Зочид: 5
    Гишүүд 0