Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Хувь заяагаа мэдье
Таны дуртай өнгө - ХарХар. Хар өнгө хүнийг “хар” сексэд уриалан дууддаг. Хар өнгөнд дуртай хүмүүс сексэд муу, тиймээс өөртэйгөө адил хүмүүсийг хайж байдаг. Бүх л юмандаа хар өнгийг эрхэмлэдэг хүмүүст садист болон мазохист чанар давамгай байдаг тул сексдээ ч ямар нэг хүчирхийлэл, аймшигт зүйлийг түлхүү сонирхдог. Хар өнгөнийхөн дүнсгэр, баргар, баяр хөөрөөс хол хүмүүс. Тиймээс уурлаж хорссон үед нь тэднээс таатай зүйл хүлээх хэрэггүй. Гэмт хэргийн сэтгэл судлаачид сексийн гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь хар өнгөнд дуртай байдаг гэж нотолдог бөгөөд мөн насанд хүрээгүй гудамжны дээрэмчид, гэмт хэрэгтнүүдийн дүрэмт хувцас нь тас хар өнгөтэй байдаг ажээ.
Таны дуртай өнгө - Хүрэн ягаан
Хүрэн ягаан. Энэ өнгөнд дуртай хүмүүс өөрсдийгөө “янаг амрагийн тэнэг тоглоом” тоглохоос хавьгүй эрхэм дээд хүмүүс гэж үздэг. Ийм өнгөнд дуртай эмэгтэй сексийн үед гоёмсог зассан үсийг нь хэрээний үүр шиг сандаачаад хаячихаас болгоомжилно, хэрвээ ингэвэл нь залуугаа үнэн сэтгэлээсээ үзэн ядна. Ийм өнгөнд дуртай эрчүүд дурлал, сексэд ажил хэрэгч байдлаар л хандана. Ер нь ийм өнгөнд дуртай эрэгтэй ч, эмэгтэй ч хүн юуны өмнө өөрийнхөө таашаалыг л чухалчилдаг хүмүүс юм.
(more…)
Таны дуртай өнгө - Ягаан
Ягаан. Ягаан өнгөнд дуртай хүмүүс янаглал амраглалыхаа арга тактикийг байнга өөрчилдөг. Энэ өнгөний эмэгтэйчүүд эрчүүдийг өдөөн хатгаж, “янзыг нь үзэж” өөрөө өгч чадахгүй зүйлээсээ ихийг амлана. Заримдаа бүр дотроо эрчүүдийг үзэн яддаг учраас санаатайгаар өөрийн гоо сайхныг нүдний нь өмнө гялбуулж турхирна. Ягаан өнгийг биеэ үнэлэгч, янхнууд түлхүү таашаадаг болохыг судалгаа нотолжээ. Ягаан өнгийг таашаадаг эрчүүд бол жинхэнэ “Донжуанууд” тул байнга бусадтай сээтэгнэж, сексийн шинэ адал явдалд бэлэн байдаг. Тэдний хувьд бүсгүйн зүрх сэтгэл онц сонин биш. Тэд нэг орой, бараг нэг цагт хэд хэдэн хүүхэнтэй болзчихоод өөрөө найз нартайгаа бааранд пиво уугаад сууж байдаг л амрагууд юм. Ийм нөхөртэй бүсгүйчүүд нөхрийнхөө өнгөний тухай аль болох нууцлах хэрэгтэйг сануулъя.
Таны дуртай өнгө - Шар
Шар. Шар өнгөнд дуртай хүн сексийн хувьд ямар ч хүнтэй тун амархан зохицон уусч чадна. Ижил хүйстэнтэйгээ явалдагчдын шүтээн өнгө нь шар өнгө байдгийг судлаачид нэгэнт илрүүлсэн шүү дээ. Гэхдээ та шар өнгийн хувцас өмслөө гээд ижил хүйстэнтэйгээ явалдагч болчихгүй тул санаа бүү зовоорой. Ихэнх тохиолдолд шар өнгөнд дуртай хүмүүс хамтрагчийнхаа хүсэл тачаалд амархан бууж өгдөг. Тэр байтугай өөрөө огт таашаал авахгүй байсан ч хайртай хүнийхээ ойр дотно байх хүслийг хэзээ ч эсэргүүцдэггүй байна.
Таны дуртай өнгө - Улаан
Улаан. Улаан өнгөнд дуртай хүмүүс өөрийгөө орондоо “арслан, бар” мэт харагдуулах дуртай. Тэдний сэрэл амархан хөдөлдөг, ямар ч аргаар таашаал авч чадна. Хүсэл тачаал нь ихээхэн хөдөлсөн үедээ бүтэн өдрөөр ч орноосоо босохгүй байж мэднэ. Хэрвээ хос хоёр хоёулаа улаан өнгөнд дуртай бол тэдний сексийн амьдрал нь галт уулын завсаргүй оргилох лав мэт байна. Улаан өнгөнд дуртай амрагууд ширүүн зантай тул тайван өнгөнд дуртай амраг нь өөрийгөө хамгаалахад бэлэн байх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл NO: