Мөнгө биш сүүгээ барьж золгоорой


Ердөө хоёрхон хоногийн дараа Монгол түмний уламжлалт баяр цагаан cap болох гэж байна. Хаврын тэргүүн cap айлчилж, Монгол түмэн онд мэнд орсны, нэг нас нэмсний баяраа тэмдэглэнэ. Айл бүр идээ цагаагаа базааж, дээл гоёлоо бэлтгэж байгаа. Нэг хэсэг хөдөөнийхөн л энэ баярыг тэмдэглэдэг мэтээр ханддаг байлаа.

Эсвэл хөгшид үр хүүхдээ хүлээж авах баяр мэтээр сурталчилдаг байв. Харин сүүлийн жилүүдэд Монголчууд уламжлалт баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг болж. Нэг талаараа үндэсний үзэл нь сэргэж, Монгол хүн гэдгээрээ бахархдаг болжээ, манайхан.

Бүр хошигновол хотынхон урин дулаан цаг ирж, утаанаас салах цаг болсныг тэмдэглэдэг болсон гэх үү дээ. Яг ямар байдлаар цагаан сараа тэмдэглэх нь гол биш. Харин Монголчуудын ухамсар дээшилж, үндэсний үзэл нь сэргэж, цагаан сараар архинаас татгалзаж эхэлсэн нь бахархууштай. Сүүлийн жилүүдэд цагаан сараар согтоод, торгон дээлтэйгээ гудамжинд унтаад байгаа хүн харагдахаа больж.

Халамцуу хүн ч цөөн харагддаг болсон байна билээ. Энэ бол Монголчууд бид ямар ухаантай, ухамсартай хүмүүс вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс энэ жилийн, дараа жилийн цагаан сараар ч архи бага ууж, үр хүүхэддээ үлгэр дуурайл үзүүлж баярлацгаая гэж уриалмаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны шинэ жилээр архигүй баярлахыг ард түмэндээ хандаж уриалсан. Цагаан сараар ч гэсэн сүүгээ өргөж, архинаас татгалзаж баярлахыг уриалсан билээ.

Ерөнхийлөгч уриаллаа гээд архигүй баярлана гэж юу байдаг юм хэмээн ярих нөхдүүд олон байгаа. Гэхдээ хэн нэгний уриалга гэдэг талаас нь биш ухамсарлах цаг болсон гэдгийг мэдэрч, архинаас татгалзаж, цагаан сараараа цагаан идээгээ дээжилж, сүүгээ өргөж байгаа хүмүүс түүнээс олон байна гэдэгт итгэлтэй байна. Нэг удаа төрийн тэргүүн уриалсан л биз. Тэгвэл одоо бид бие биедээ уриалах цаг болжээ.

Жил ирэх тусам хүмүүс архинаас татгалзаж, түүний хажуугаар ууц тавих, бэлэг сэлт өгөх, мөнгө барьж золгох зэргээс татгалзахыг уриалж байна. Эхнээсээ уриалгууд хэрэгжиж байгаа. Цаашид ч хүмүүс боломждоо тулгуурлаж, зарим нэг уриалгыг хэрэгжүүлж цагаан сараа тэмдэглэнэ биз ээ. Энэ жилийн цагаан сараар хүмүүс архинаас, мөнгө барьж золгохоос урьд жилүүдийнхээс илүү татгалзах байх гаж бодож байна.

Мөнгө яах вэ, амьдралын чухал хэрэгцээ мөн. Гэхдээ бидний эцэг, эх үр хүүхдээсээ мөнгө горьдож, хэн нь хэдэн төгрөгтэй золгох нь вэ гэж уралдуулдаггүй нь лавтай. Түүний оронд өндөр настнууддаа эдийн дээд хадаг, идээний дээж сүүгээ бариад золгоё л доо. Цагаан сарын баяраар цагаан сэтгэлийн илэрхийлэл болгож, цагаан сүүгээ барьж золгоно гээд бод доо. Сайхан байгаа биз дээ.

Мөн чанараараа бүх зүйл сайхан таарч байгаа биз. Үнэхээр мөнгө төгрөг өгмөөр байвал гэртээ урьж, дайлж цайлсныхаа дараа гарын алгыг дээш нь харуулж, буянтай, олзтой явахыг бэлгэдэж бэлэг сэлтээ өгнө биз. Энэ мэтчилэн бид биедээ уриалах зүйл их байна аа. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг ардын үг байдаг даа.

Тиймээс нэг нэгэндээ хэлж, уриалж л байя. Нэг л өдөр бид цагаан сараараа архидан согтуурдаггүй, хэн нь илүү мөнгө барьж золгож, бэл бэнчингээрээ уралддаггүй болно. Энэ сайхан уламжлалт баяраараа ураг саднаа таньж мэддэг, уулзалдан баярладаг болох байх аа.

Монголчууд ухаалаг, сийрэг оюунтай, босоо хийморьтой, сүүн замтай ард түмэнсэн билээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0