Маадай шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байна

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, Монголын залууст реп,техно урсгалыг анх мэдрүүлж байсан "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож, нэг хэсэг шуугиулж явсан. Тэрбээр Ануцэнд гэх даруухан бүсгүйтэй учирснаар элдэв дурлалын ромастаа цэг тавьсан билээ. Өмнөх амьдралаасаа хоёр ч хүүхэдтэй тэрээр удахгүй гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх бөгөөд гэргий Ануцэнд нь ирэх есөн сард амаржина. Маадайгийн хувьд шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд ,шинээр мэндлэх хүүхэддээ зориулан томоохон бэлэг бэлдээд байгаа гэнэ.