МЭДЭЭ \Агаарын бохирдлоор Монгол улс дэлхийд тэргүүлжээ

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Улаанбаатарын агаарын бохирдлын концентрац агаарын чанарын стандарт хэмжээнээс 10-25 дахин их болсон бөгөөд дэлхийн бусад нийслэлээс хамгийн их бохирдолтой хот болсныг тогтоожээ. Түүнчлэн нийслэлд амьдарч буй 1.5 сая хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн сөргөөр нөлөөлж буйг уг судалгаагаар тодорхойлсон байна. "Агаарын бохирдлын төвшин, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө" судалгааг Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бодлого боловсруулахад баттай суурь мэдээлэлтэй болгох үүднээс БОАЖЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, МУИС, хотын захиргаа, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчны төв лаборатори зэрэг байгууллага Дэлхийн банктай хамтран 2008 оноос хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ анх удаа нийслэлийг тойрон байгаа гэр хороололд жил гаруй хугацаанд агаарын бохирдлын төвшинг хэмжиж энэхүү хэмжилтэндээ тулгуурлан агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг үнэлэн гаргасан байна. Тоосонцрын бохирдол иргэдийн эрүүл мэндэд зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхитийн явц хурдсаж, амьсгалын замын өвчний шинж тэмдэг нэмэгдэх, уушгины үйл ажиллагаа буурч улмаар багтрааны хүндрэл үүсгэх гэх мэтээр сөрөг нөлөө үзүүлж байна. Тоосонцорын концентрац, ялангуяа өвлийн улиралд гэр хороололд хэт их байгаа нь зүрх болон уушгины өвчлөлтийг нэмэгдүүлж цаг бусаар нас барахад нөлөөлж байгааг ч мөн тогтоожээ. Урьд нь агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож байгаагүй аж. Энэ удаа өндөр нарийвчлал бүхий судалгааг хийгээд байна. Судалгааны бас нэг онцлог нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар зардлаар ямар арга хэмжээ авч, хэрхэн үр дүнд хүрэх боломжтойг давхар тодорхойлсон явдал. Тухайлбал, гэр хорооллын өрхүүдийн зуух болон түлшийг солих, цахилгаан халаагуур нэвтрүүлэх, орон сууцжуулах гэх мэт арга хэмжээ авч зуухнаас гарах нүүрсний утааны ялгарлыг 80 хувь бууруулж чадвал агаарын бохирдол 48 хувиар буурах бөгөөд жилд 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардал хэмнэх боломжтойг олон улсын судалгааны загварчлал дээр үндэслэн тогтоожээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0