МЭДЭЭ \Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрчээ\

Гадаадад амьдардаг ах маань надад нэг даалгавар өглөө. Тэр нь 3000 ам.долларыг төгрөгт шилжүүлээд талыг нь буцаан явуулах. Өглөө эртлэн босоод байрны хажуугийн автобусны буудал дээрээс "Гандан-Бөмбөгөр" чиглэлийн микро автобусанд суув.

Манайх III, IV хорооллын эцэст байдаг юм. Кондукторт нь 500 төгрөг өгөөд өөр тийш харан суутал "Мөнгө чинь дутуу байна. Бөмбөгөр хүртэл 1000 төгрөг болсон" гээд мөнгө нэмж нэхлээ. Би гайхсандаа "Яагаад" гэж асуулаа. Хариуд нь "Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор тэр" гэв. Юм бодсонгүй дахин 500 төгрөг нэмж өгөөд чимээгүй суулаа. "Бөмбөгөр" дээр буугаад "Найман шарга" валютын захыг чиглэн алхав.

Зорьсон газартаа хүрч иртэл баахан хүн бөөгнөрчихсөн ам.долларын өсөлтийн талаар ярьж байна. Сониуч зан хөдлөөд дэргэд нь ойртон яриаг нь сонссон юм. Тэд ченжүүд бололтой. Эдийн засаг, шатахууны үнэ, гадаад валютын нөөцийн талаар ярьцгааж байх юм. Тэд нэг ам.долларыг 1448 төгрөгөөр авч, 1453 төгрөгөөр зарж байгаа аж. Ам.доллараа нэг бүрийг 1448 төгрөгөөр солиулчихаад Бөмбөгөрийг зорьлоо.

Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ нэмэгдсэн нь махны үнээс шууд ажиглагдав. Өмнө нь үхрийн цул мах кг нь 5800-6100 байсан бол энэ удаад 6800-7500 мянган төгрөг болж нэмэгдсэн байв . Ястай мах авах гээд асуутал бас л үнэ нь нэмэгджээ. Ер нь хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь ажиглагдав.

"БӨМБӨГӨР", "БАРС"-ын хүнсний барааны үнэ ойролцоо байв

"Тэтгэврээ нэмэхгүй байж, мах, гурил, будаанаас эхлүүлээд бүх барааны үнийг нэмчих юм. Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор... гэж худалдагч өөрөө дур мэдэн нэмдэг нийгэм бий болчихож. Төрөөс уг асуудал дээр баримталж байгаа бодлого гэж юм байдаг юм уу, үгүй юм уу. Бүү мэд" хэмээн хажууд нэг эмээ ганцаараа үглэсээр хоосон уутаа өвөртлөн цааш одов.

Эмээгийн уурлах энүүхэнд ээ. Бөмбөгөрөөс гараад "Барс" худалдааны төвд очлоо. Үнэ арай л хямд байгаа байх гэж найдаад тэр шүү дээ. Гэтэл үгүй юм аа. Ерөнхийдөө бүх л төрлийн хүнсний барааны үнэ "Бөмбөгөр"-ийнхтэй ижилхэн нэмэгдсэн байлаа. Жишээ нь цагаан будаа 1800, наран цэцгийн тос 2700, элсэн чихэр 1800 төгрөг болж 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байв. Гэхдээ талхны үнэ хэвээр байсан. Энэ жил үр, тариа ахиухан нөөцөлсөн болоод ч тэр үү.

Дарга нар чимээгүй байсаар л...

Уг нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны холбогдох мэргэжилтнүүд энэ талаар албан ёсны тайлбар хийж, ард иргэдэд хандан зурагтаар мэдэгдэл хийдэгсэн. Гэтэл таг чиг. Газрын тосны бүтээгдэхүүний үнийн асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайд Б.Ариунсан тодорхой мэдээлэл өгөх ёстой хүний нэг.

Гэвч тэр "Өмнө нь бид "Роснефть" компаниас зөвхөн нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь хангадаг байсан. Тэр үед нэгдсэн үнэ барьдаг байсан. Гэтэл өнгөрсөн оны хавар ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсч, улмаар экспортдоо хязгаарлалт хийж эхэлсэн үеэс манай импортлогчид бусад газруудаас бүтээгдэхүүн татахаас аргагүйд хүрсэн.

Ингэснээр импортлогчид "Роснефть" компаниас нефтийн бүтээгдэхүүний 55 орчим хувийг татаад, үлдсэн 45 хувийг 40-70 ам.долларын зөрүүтэйгээр Москвагаас цааш, алс холоос татаж байна. Засгийн газрын зүгээс энэ зөрүүг тооцуулахгүйгээр шууд нэгдсэн үнээр борлуулалт хийлгэж ирсэн. Ийм үед валютын ханш өсөөд ирэхээр төрөөс хувийн аж ахуйн нэгжүүдийг үнээ хуучин түвшинд нь байлга гээд шууд халдах нь эрх зүйн хувьд тохиромжгүй болж ирсэн. Тийм учраас арга буюу нефть импортлогчид үнээ өсгөсөн л дөө" гэсэн тайлбар хийсэн.

Дарга нар чимээгүй байх нь шатахуун импортлогчдын дураараа нэмсэн шатахууны үнийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл биз. Ядаж л Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ам.долларын ханш чангарсантай холбогдуулж тайлбар хиймээр юм.

Цаашид юуны үнэ нэмэгдэх бол

Ямартай ч өчигдрийн байдлаар шатахуун түгээс станцууд шатахууныхаа үнийг нэмсэн. Шатахууных нь нөөц дуусах нь дууссан. Ам.долларын ханшийн хөөрөгдлийг дагаад микро автобус, өргөн хэрэглээний хүнсний зарим бараа, таксины үнэ өссөн. Үнийн хөөрөгдөл энэ хэвээр үргэлжлэх юм бол том оврын автобусны үнэ, хараахан нэмэгдэж амжаагүй байгаа талхны үнэ, төмөр зам, нисэхийн салбарын үнэ ч нэмэгдэх нь ойлгомжтой.

Жолооч ахын бухимдал

"Барс" худалдааны захаас автобусны буудал хол тул такси барих гээд нэлээд удлаа. Хэсэг хугацааны дараа нэг машин зогсож, километрийг нь 750-аар явахаар тохиролцов. Суугаад явж байтал жолооч ах бухимдалтай байдлаар нийгмийг шүүмжилж гарав.

Тэрбээр "Ам.долларын ханш нэмэгдлээ гээд шатахууны үнийг шууд 250 төгрөгөөр нэмсэн нь утгагүй хэрэг. Өмнө нь 1530-аас 1590 болоход хүмүүс яаж байлаа. Харин одоо 250 төгрөгөөр нэмж байгаагийн сургаар хаа сайгүй шатахуун авах гэсэн хүмүүсийн түгжрэл үүсэж байна. Зарим газар АИ-92 шатахуун дууссан гэсэн. Түүнээс биш таксины үйлчилгээ эрхлэгчид бид хэзээ ч дур мэдэн үнээ нэмэхгүй шүү дээ. Яах аргагүй л шатахууны үнэ нэмэгдлээ.

Тиймээс бид ч гэсэн үнээ нэмэхээс өөр гарцгүй байна. Нэг литр шатахуун 500 гэдэг байсан бол такси нэг километрт 150 төгрөгөөр ч үйлчилнэ. Ерөнхий сайдын магтаад байсан эдийн засгийн 20 хувийн өсөлт хаана байна. Одоо л сайхан амьдарна гээд байсан яасан. Шал худлаа" хэмээн бухимдал тээж явав.

Гэрийн хажуугийн дэлгүүрт хүртэл "ПРОБЛЕМ"

Гэрийн хажууд буугаад ахуйн хэрэгсэл авах гээд дэлгүүр орлоо. Үүднээсээ эхлээд "Гахай, нохойгоор"-оо дуудалцаад бөөн хэрүүл болж байлаа. Худалдагч эгч "Би яаж мэддэг юм. Цаанаасаа үнэ нь нэмэгдсэн юм хойно. Би юу гэж чамд хуучин үнээр нь худалдаалдаг юм" гэхэд худалдан авагч эмэгтэй "Зарим дэлгүүр үнээ нэмээгүй байхад танайх яахаараа нэмдэг юм. Битгий та нар давраад бай" гэснээр хэрүүл намжив бололтой тэгсхийгээд чимээгүй болцгоолоо. Угаалгын нунтаг авах гэсэн чинь үнэ нь хоёр дахин нэмэгдсэн талаар худалдагч эгч учирласан юм. Хэлэх үггүй болоод гэрийн зүг хоосон алхсаар орцны гадаа ирлээ...

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0