Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
МЭДЭЭ \Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг огцрууллаа \

Засгийн газрын хуралдаанаар шатахууныг үнийг үгсэн хуйвалдаж үний өсөлт үүсгэсэн албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцлоо. ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан улстөрийн шалтгаанаар огцорч байгаа болохоор хатуу анхааруулга авсан бол Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарыг орлогч даргатай нь хамт огцруулсан байна.
Харин үгсэн хуйвалдаж шатахууныхаа үнийг нэмсэн нефть бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийг жилийн орлогынх нь 6 хувиар торгож улсын төсөвт оруулахаар болсон байна.
Ингэснээр шатахуунаас үүдэлтэй үнийн өсөлт бий болгосон албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байгаа юм.
0 Сэтгэгдэл NO: