Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
МЭДЭЭ - Хууль зөрчсөн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоов.
IMAGE1$Нийслэлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх аян зохион байгуулсан билээ. Уг аяны хүрээнд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, цаг хэтрүүлэн ажилласан худалдаа, нийтийн хоолны газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Шалгалтаар 50 баар, 64 хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт “ЭМ ЭМ БИ БИ ДИ” ХХК-ийн “ЭЛИТ”, “КРИСТАЛ”, “ИН” ХХК-ийн “БРИКС”, “СТАНЖИН” ХХК-ийн “ХОЛЛИВУД” бааруудыг “ЦАСТ ИМПЕКС” ХХК-ийн “РИВЕР САУНДС” зэрэг найман баар караоке, Баянгол дүүрэгт “МБР” ХХК-ийн “ЯМАЙКА”, “МОНДАВЛОМЕНТ” ХХК-ийн “СТРИНГС” зэрэг 18 баар үйлчилгээний газар,
Чингэлтэй дүүрэгт “НОЁН ОЧИР” ХХК-ийн “ХАППИ”, “ХАНГАЙН ТАМИР” ХХК-ийн “АМРИТА”, “ДАСОН” ХХК-ийн “ЧИКАГО” зэрэг найман баар, караоке “ЦАСТ БОГДЫН ОРГИЛ” ХХК-ийн “QUEEN”, “ТЭНГЭРИЙН БЭРХ” ХХК-ийн “МИРАКЛ”, “ЗУНО” ХХК-ийн “ГЕНЕРАЛ” зэрэг есөн баар, Хан-Уул дүүрэгт “НЬЮ БРИЛЯНТ” ХХК-ийн “БРИЛЯНТ” баар, Сонгинохайрхан дүүрэгт “ТЭНГЭРЛЭГ ИНТЕРНЭШНЛ”-ийн “WEST”, “СОЁМБО” ХХК-ийн “СОЁМБО” зэрэг найман баарны үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Уг баарууд өчигдрөөс согтууруулах ундаагаар үйлчлэхээ бүрмөсөн зогсоосон байх ёстой аж. Түүнчлэн онцгой албан татварын тэмдэгтийн зөрчилтэй, хямд үнэтэй архи худалдахын зэрэгцээ 24 цагаас хойш архи борлуулж байсан 64 хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
0 Сэтгэгдэл NO: