Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
МЭДЭЭ / “Киви”-гийн Намуунаа эхээс заяасан тэр л хэвээрээ./
Урлагийн бүсгүйчүүд өдрөөс өдөрт өнгө орж, өөрчлөлт шинэчлэлийг зоригтой хийдэг. Тэр дундаа гоо сайхны хагалгаа хийлгэж унаган төрхөө өөрчилсөн бүсгүйчүүд цөөнгүй. Харин “Киви” хамтлагийн гишүүн Намуунаа гоо сайхны хагалгаа хийлгээгүй гэнэ. Тэрээр “Намайг хамрынхаа хэлбэрийг засуулсан гээд байна лээ. Миний гадаад төрх эхээс заяасан тэр хэвээрээ л байна. Би юугаа ч засуулаагүй. Засуулах шаарлага ч байхгүй” хэмээн ярьжээ.Мөн Ангирмаа багш нь “Киви”-гийн гурван охиныг нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхийг нь зөвшөөрсөн ч Намуунаа нөхөрт гарах бодолгүй байгаа гэнэ. Тэрээр СУИС-д магистрын чиглэлээр сурч байгаа бөгөөд өөрийгөө хөгжүүлэхэд хамаг анхаарлаа хандуулж байгаа ажээ. Намуунаагийн хувьд хамтлагийн гишүүн Укагийн хэлдгээр “нийгэмд эзлэх байр сууриа бататгаж байгаад гэр бүлийн амьдралыг найдвартай “араанд” нь хийхээр шийджээ.
0 Сэтгэгдэл NO: