Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
МЭДЭЭ \Нийслэлчүүд унадаг дугуйн замтай болох нь \

Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Монголын архитехторын зөвлөлтэй хамтран нийслэлд маань өнгө нэмсэн нэгэн төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ. Энэ бол унадаг дугуйн зам төсөл юм. Төслийн хүрээнд 143 км унадаг дугуйн зам тавихаар төлөвлөсөн бөгөөд үүнд нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ажээ. Хотын замын бөглөрөлөөс бага ч болов хуваалцах энэ ажлын төсвийг ирэх жилийн төсөвт багтаах гэнэ. Тавих замын чиглэлийн хувьд Улаанбаатар хотын төвийн зам дагасан мөн Сэлбэ, Туул гол дагасан байхаар төлөвлөжээ. Замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын хангах үүднээс эдгээр замуудын 2 км тутамд камержуулах юм байна.
0 Сэтгэгдэл NO: