Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
МЭДЭЭ \О.Гүндэгмаа хувиараа өрсөлдөнө\
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Бэээжин 2011 зуны XXIX олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд хувиараа өрсөлдөхөөр болжээ. Учир нь тэрбээр Лондон 2012-т оролцох эрхээ нэгэнт авсан тул бусад тамирчдадаа боломж олгох үүднээс ийн шийдвэр гаргасан байна.Харин манай баг тамирчид өнөөдөр Катарыг зорьж буй юм. Нийслэл Доха хотод нь энэ сарын 11-22-нд болох тус тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй нийт 15 дасгалд олимпийн 35 эрх олгох билээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн урт бууны төрөлд О.Энхсайхан, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бишрэл, Н.Баяраа, гар бууны төрөлд Э.Даваахүү, В.Ганцоож, эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.Нандинзаяа,,Ч.Нарантуяа, Б.Янжинлхам, Я.Заяа, гар буунд О.Гүндэгмаа, Ц.Менхзул, Т.Баярцэцэг, Т.Гантуул, Н.Баярмаа нар өрсөлдех аж.
Буудлагын тэмцээний нэгэн сонирхолтой хэсэг нь залуучуудын ангилал байдаг. Энэ ангиллын эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.Хоролсүрэн, эрэгтэйд Н.Жаргалсайхан, гар бууны төрөлд Н.Уранзаяа, Д.Энхтуул нар онч мэргэнээ сорих юм.
Лондонгийн олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн эл тэмцээнд оролцож буй эдгээр 19 тамирчин болон баг тамирчдыг ахалж буй Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Б.Алтанцэцэг, урт бууны шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш нарт Монголын ард түмэн ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа билээ.
0 Сэтгэгдэл NO: