МЭДЭЭ \С.Жавхлангаас суралц л даа\



МУГЖ, дуучин С.Жавхлан өөрийн нэрэмжит шагналтай болсон гэнэ. Энэхүү шагналаа жил бүрийн шинэ жилээр тухайн оны онцлох дуучинд өгөхөөр тогтсон байна. Бас шагналаа дагалдуулж нэг сая төгрөгийг бэлэг болгоно гэж байгаа. Тэгэхээр энэ шинэ жилээс авахуулаад нийтийн дуучид С.Жавхлангийн нэ­рэмжит шагналтан гэж цол­луулах нь дээ, янз нь. Угтаа бол С.Жавхлангийн зөв л дөө. Нийтийн дууны хан хүүд энэ зэргийн эрх мэдэл байж л таарна шүү дээ. Даян аварга А.Сүхбат л гэхэд хэдэн жилийн өмнөөс цагаан сарын барилдаанд сайн ба­рилдсан залуу бөхчүүдэд “Ирээдүйн аварга” гэх шагнал гардуулдаг болсон. УИХ-ын гишүүн Л.Гүн­далай мөн л цагаан сарын барилдаанд гайгүй барилдсан бөхөд “Улсын цолонд ойрхон бөх” гэх шагнал гардуулдаг уламж­лал тогтоогоод бага­гүй ху­гацааг үдэж байна. Тэгэхээр С.Жавхлан өөрийн нэрэмжит шагналаа их л оройтож гаргалаа даа. Нэгэнт урьд нь иймэрхүү уламжлал тогтчихсон байхад хожимдож сэтгэж байгаа нь түүний буруу гэлтэй. Харин одоо хэн хэн ямар шагнал санаачилбал зүгээр вэ. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу өөрийн нэрэмжит шагналтай болмоор байна. “Шилдэг най­маачин” гэдэг ч юм уу шаг­нал байвал их зүгээр. “На­рантуул” худалдааны төв дээр бараа зардаг наймаачдыг уг шагналаар шагнах хэрэгтэй. Мөн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд байна. Тэр бас “Цахиур хагалах Монгол поп дуучин” гэдэг шагналтай болбол зүгээр юм. Тэгээд “Мистер догс” хамтлагийнханд энэ шагналаа гардуулбал ямар вэ. УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Тойргоо олон солих гишүүн” гэсэн шагналаар УИХ-ын гишүүдийг шагнадаг болбол зүгээр байна. Учир нь гишүүн өөрөө сонгуулийн тойргийг хамгийн олон сольсон хүн шүү дээ. Монгол Улсын Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр л гэхэд нэлээд хэдэн шагнал бий болгох хэрэгтэй. Жишээ нь, “Ирээдүйн гомдоллогч”, “Өс санагч” гээд өөрийн гэ­сэн шагналтай болчиход гайхах зүйлгүй. Тэ­­гээд баруун, сол­гойгүй хү­мүүсийг шагна. Ер нь хүн бүр өөрийн гэсэн шагналтай байх хэрэгтэй ч юм уу. Хүн бүр дахин давтагдашгүй. Тэ­гэхээр МУГЖ, дуучин С.Жавх­лан­гийн зөв шүү. Цаашид С.Жавх­ланг их олон хүн дуу­райж болохоор байгаа биз. Бүгдэд нь амжилт хүсье.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0