Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
МЭДЭЭ \Шатахууны үнэ 260 төгрөгөөр нэмэгдлээ\
Үнийн хөөрөгдөл дунд яаж амьдрахыг ард түмэндээ хэлээд өгөөчӨчигдөр 19 цагаас хойш нийслэл хотноо амнаас ам дамжин, "Бензин 300 төгрөгөөр нэмэгдэх болсон тул бензинээ базаагаарай, банкаа дүүргээд аваарай "гэсэн мессеж үерийн ус шиг шуугив. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөнө гэдэг шиг бензин авах гэсэн жолооч нар Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад уртаас урт цуваа үүсгэн түгжрэнэ гэдгийг жинхэнэ утгаар нь харууллаа. Жолооч нар, "Нэг удаадаа ч яахав банкаа дүүргэчихлээ, дараа нь яах билээ" гэж ярилцсаар оочерлон зогссон юм. "21 цагаас хойш нэмэгдэнэ, үгүй 00 цагаас хойш нэмэгдэх юм гэсэн" гэж иргэд ам хуурайгүй ярилцаж байлаа. Үүний хажуугаар ахиухан бензин нөөцөлж аваад дамлах, бүр байг гэхэд халтууранд явж хэдэн төгрөг зулгаая гэсэн хүмүүс ч цөөнгүй байгаа нь анзаарагдав. Энэ үеэр эрхэм сайд нар юу ч мэдээгүй аятай сууцгаах нь цэнхэр дэлгэцээр тодхон харагдсан. Өнөө өглөө үнэхээр хэд хэдэн газар тухайлбал "МТ Ойл" компанийн ШТС-ууд литр тутамдаа 1590 төгрөгөөр худалдаалж байсан АИ-92 шатахууны үнийг 260 төгрөгөөр нэмэгдүүлж, 1850 төгрөгөөр борлуулж байна. Бусад ШТС-уудын хувьд түлш, шатахууны үнээ нэмээгүй байгаа боловч маргааш 12.00 цагаас эхлэн бүх компанийн ШТС-ууд нэгэн зэрэг үнээ нэмэх болсон тухай албан бус эх сурвалжууд мэдээллээ. Өнөө өглөөний 11 цагийн байдлаар III хорооллын Ахуйн үйлчилгээний хажууд байрлах ШТС, 10.00 цагийн байдлаар гуравдугаар хорооллын “Баянгол” захын зүүн талд байрладаг “Петровис” компанийн ШТС, 11 цагийн байдлаар Дамбадаржаад байрлах Сод-Монгол ШТС бензинээ нэмээгүй А-92 бензинийг 1590 төгрөгөөр борлуулж байв. Үнэ нэмэгдсэн эсэхийг тодруулахад одоохондоо нэмэгдээгүй, үдээс хойш нэгдсэн журмаар 300 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн гэж хариуллаа.
УИХ-ын нэгэн гишүүний хүү Улаанбаатар хотын замын түгжрэлд орчихоод “Бензиний үнэ нэг литр нь 10 мянган төгрөг болчихоосой. Тэгвэл зам түгжрэхийн зовлонгоос ангижирч, цөөхөн хэдхэн хүмүүс /тухайлбал баячууд/ хотын гудмаар чөлөөтэй давхихгүй юу” гэсэн яриа байдаг. Шатахууны үнэ урьд хожид байгаагүйгээр огцом нэмэгдсэн болохоор энэ үг биеллээ олоход тун ойрхон байгаа бололтой. Өнөөдрийн хувьд таарсан хүн болгон “Үнэхээр ингээд бензин нэмэгдчихлээ гэж үү, дагаад хамгийн түрүүн такси, микроны үнэ өснө. Дараагаар нь талх, мах гээд өргөн хэрэглээний бараа уламжлалын дагуу огцом нэмэгдээд эхлэнэ. Яаж амьдрах юм бэ гэцгээж байлаа”. Баян Монгол орны ядруухан амьдралтай иргэд үнийн хөөрөгдөлд итгэж ядан байгаа ч үнэндээ хэдийнэ таксины үнэ км тутамдаа 800 төгрөгөөр явж эхэлжээ. Багш нар дуулиан шуугиантайгаар ажил хаян байж цалингаа нэмэгдүүлэх аман амлалт авсан. Бодит байдал дээр хуучин цалингаа аваад цалин нь нэмэгдэж эхлэх хоёрдугаар сарын 1-нийг тэсэн ядан хүлээж байгаа. Гэвч тэдний цалин нэмэгдэх сургаар л юмны үнэ нэмэгдэж, шинэ жилийн баяраар нэг кг мах 7000 мянган төгрөгт хүрсэн билээ. Гэтэл өчигдрөөс бензиний үнэ огцом 260 төгрөгөөр нэмэгдчихлээ. Ард түмэн яаж амьдрахыг хэлээд өгөх төр засаг байна уу. Монголын ард түмэн туйлдаж байна.
Уншигчид та бүхэн өчигдөр орой ШТС-ууд хэрхэн ачаалалтай байсан, мөн бензин түлшний үнэ хэрхэн нэмэгдсэнг эндээс үзнэ үү.
1 Сэтгэгдэл NO: