МЭДЭЭ - Топ Г.Уранцэцэг “нялх ногоо” зулгаажээ.
Топ модель Г.Уранцэцэг сүүлийн үед хэл амны “даллага” авахуулсан гэлтэй. “Fashion tv”-ийн захирал Мишель Адамтай дотно байгаа бичлэг нь интэрнетээр цацагдаж олныг гайхшруулсан ч тэрээр “Энийг хүмүүс л сүртэй ойлгоод байгаа болохоос биш тийм айхтар сүртэй юм огт болоогүй шүү дээ” хэмээн ойр дотныхондоо учирлаж яваа гэнэ лээ. Мөн тэрээр саяханаас өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгээд байгаа гэнэ. Энэ нь түүний хэл амнаас салах гэсэн нэгэн оролдлого байж болох ч хосууд их л дотно байдгийг загварын зарим нөхөд нь мэдэх юм билээ.
0 Сэтгэгдэл NO: