Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
МЭДЭЭ \“Universe Best Songs”-ийн тайзыг чимсэн дараагийн мисс\
Жил ирэх тусам сонирхолтой, хүчтэй болж, үдэш бүхэн үзэгчдийг өмнөө “уяж” чаддаг “Universe Best Songs” тэмцээнд оролцох хүмүүсийн тоо нэмэгдэж, “од” болох хүсэлтэй олон мянган хүмүүс оролцож “тэргүүн” байрын төлөө авъяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан өрсөлддөг. 2009 онд анх зохиогдож үзэгчдийг байлдан дагуулж чадсан энэ тэмцээний анхны ялагч “2008 оны мисс” Ч.Цэлмүүн болсон.Харин энэ жилийн шалгаруулалтад хот, хөдөөгийн, хөгшин залуу, сонирхолтой, гайхмаар тэр олон оролцогчдын дунд үзэгч, шүүгчийн анхаарлыг татсан загвар өмсөгч бүсгүй Очгэрэл гэгч загварын ертөнцийн халуухан охидын нэг байсан. Тэрээр UBS телевизээс зохион байгуулагддаг энэхүү фестивальд оролцож хоёрдугаар шалгаруулалтаа амжилттай өгч, гуравдугаар шатандаа тэнцээд байгаа. Шүүгчид хэлэхдээ түүнийг “сайн дуучин, энэ жилийн шилдэг оролцогчдын нэг болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. Энэ бүсгүйн хувьд УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Бүрэнбатын гэргий болж хүүхэд төрүүлэн, загварын тайзаа орхисон. Тэрээр одоо МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургуульд сурдаг юм билээ.
0 Сэтгэгдэл NO: