Мэдээ - “Камертон” хамтлаг дахин мэндэллээ

Телевиз үзэгчдэд үргэлж сонирхолтой шинэлэг нэвтрүүлгээр бэлэг барьж байдаг “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “B production”-тай хамтран “Камертон 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн гол зорилго нь “Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, онцлогийг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулах, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол Улсыг төлөөлөх, урт удаан хугацаанд мэргэжлийн түвшинд оршин тогтнох хамтлаг байгуулахад орших аж. Мянган мянган залуус дуулж, бүжиглэж, “Камертон” хамтлаг шиг хамтлаг болохыг хүсдэг.

Гэвч эв нэгдэл, мөнгө төгрөгний асуудал, хэзээ ямар дуу гаргах, урлагийн тайзан дээр яаж удаан хугацаанд хүчтэйгээр оршин тогтнохоо сайн мэдэхгүйгээс болж орон зайгаа эзэлж чадалгүй тардаг. Тэгвэл одоо 15-25 насны дуулж, бүжиглэх авъяастай, чадварлаг хөвгүүдийн өмнө нэгэн гайхалтай боломж нээгдлээ.

“Камертон 2” шоу нэвтрүүлэг нь амьдаар дуулах, видео шалгаруулалт, фонограмтай дуулах, амьд хөгжимтэй дуулах, амьдрах гэсэн таван үе шаттайгаар явагдана. Тавдугаар үе шатанд шалгаран үлдсэн шилдэг 16 оролцогч нэг гэрт амьдарч, продюсерууд болон хөгжмийн мэргэжилтнүүдээс дуулах ур чадвар суралцахаас гадна шүүгчид шилдэг оролцогчдын биеэ авч явах соёл, харилцааны ёс суртахуун, суурь хүмүүжил, багаар ажиллах чадвар зэргийг нь харгалзан үзэж дөрвөн шилдэг оролцогчийг шалгаруулах юм.


Шалгарсан шилдэг хамтлагтай ивээн тэтгэгчийн 50 сая төгрөгийн продюсингийн гэрээ байгуулах бөгөөд “B” production болон Боловсрол суваг телевиз таван жилийн хугацаанд ерөнхий продюсераар нь ажиллах юм байна. Ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд хадгалагдан үлдэх тийм л эрхэм хүндтэй, амьд домог болохуйц хамтлаг бий болгохыг зорьж буй “Камертон 2” шоу нэвтрүүлгийн шүүгчээр “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар, Д.Ган-эрдэнэ, Б.Эрдэнэбат нар ажиллана. Мөн “Камертон” хамтлагийнхан уран бүтээлийн ажилдаа эргэн орж, үзэгч фенүүддээ уран бүтээлүүдээрээ тун удахгүй бэлэг барихаа амлалаа.


“Камертон 2” шоу нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны “Скайтел” компани болон шинэ үеийн шилдэг сонголт “Пепси” ажиллаж байна. Хүн бүхний дэргэд гайхалтай сайхан боломж үргэлж байдаг. Харин тэрхүү боломжийг хэрхэн яаж ашиглахаас таны ирээдүйн амжилт хамаарна гэдгийг битгий мартаарай залуус аа. Амжилт хүсье.

Бүртгэл: Монголын Үндэсний Боловсрол суваг телевизийн байранд 2012 оны 1-р сарын 20-ныг дуустал явагдаж байгаа юм байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 3
    Зочид: 3
    Гишүүд 0