Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Мэдээ мэдээлэл / Эмэгтэйчүүд яагаад будаггүй явж чаддаггүй вэ ?/
Танай гэрт эсвэл найзуудын чинь дунд нүүрээ будахаас нааш гэрээсээ гардаггүй хэн нэгэн байдаг гэвэл би огт гайхахгүй. Зарим эмэгтэйчүүд хүнсний мухлаг, фитнесс руу хаашаа ч гарсан сормуусаа будах юм уу эсвэл уруулаа заавал өнгөлдөг. Огт будахгүйгээр гадагшаа гарах нь тун ховор. Эндээс хачин зуршил гэхээс илүү эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлтэй холбоотой асуулт урган гарч байгаа юм.2004 онд доктор Нэнси Эткофф 10 гаруй орны 18-64 насны 3 мянга гаруй эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад тэдгээр эмэгтэйчүүдийн 68 хувь нь гадаад төрхөндөө сэтгэл хангалуун болохын тулд гоо сайхны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг гэж хэлжээ. Мөн 2008 онд Dove сангаас явуулсан судалгаагаар 8-17 насны охидын 62 хувь нь өөртөө итгэлгүй, гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдгаа хэлжээ.
Тэр бүү хэл алдар цуутнуудын дунд ч гадаад төрхөндөө сэтгэл дундуур байх явдал тохиолддог аж. Саяхан поп дуучин Кети Перри “Seventeen” сэтгүүлд “Би тийм ч хөөрхөн биш, нүүрээ будаагүй үедээ аймаар харагддаг” гэжээ. Юуг сайн рекламдана, түүнийг авч хэрэглэнэ.
Бидний өөртөө итгэлгүй зангаас хэн хожих вэ? Мэдээж зар сурталчилгааны компаниуд. 2010 оны байдлаар L’Orйal дэлхийн гоо сайхны хамгийн том үйлдвэрлэгч болж байна. Тэд амжилтын үндэс нь эмэгтэйчүүдэд чиглэсэн зах зээлийн бодлого юм. Телевиз, сэтгүүлээр рекламддаг үрчлээ багасгагч суурь тос, уруул булбарай харагдуулдаг уруул өнгөлөгч, сормуус дэрвийлгэгч будаг зэргийг эмэгтэйчүүд худалдаж авахаас өөр аргагүй болдог. Учир нь сайхан харагдахыг хүсдэггүй бүсгүй гэж байхгүй.
Соёлын нөлөө
Соёлт хүн болгонд нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлж, гадаад төрхөө өөрчлөх давтагдашгүй арга байдаг. Гадаад төрхөө өөрчлөх нь шинэ зүйл биш юм. Археологчид эртний Египтийн хатан хаан Нефертити гоо сайхны хэрэгсэлтэй байсны ул мөрийг олсон юм. Өмнөд Африкийн Ндебеле овгийн эмэгтэйчүүд урт хүзүүтэй харагдахын тулд төмөр цагираг зүүдэг ёс одоо ч хадгалагдсаар байна. Мөн үнэнч хайр дурлал, бат бөх гэрлэлтийг бэлгэдэн биеэ будгаар буддаг ёс индианчуудын дунд бий.
Эмэгтэйчүүдийн муухай харагдана гэдэг айдсын цаана илүү ноцтой асуудал байдаг. Гадаад төрхөндөө сэтгэл дундуур байж, байнга санаа зовох нь нэг төрлийн сэтгэхүйн эмгэг аж.
Сайхан л харагдаж байвал болоо
18-60 насны эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад нүүр будалт тэдний өөртөө итгэх итгэлийг бий болгож, тэр сэтгэгдэл нь бусадтай харьцах харьцаанд нь нөлөөлдөг гэдгийг харуулсан юм.
Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй болоход хэдий хэр хэмжээтэй нүүрний тос, энгэсэг, хэрэгтэйг тодорхойлох боломжгүй ч нүүрээ будсаны дараа тавгүй мэдрэмж нь алга болж, өөртөө сэтгэл хангалуун болдог байна.
0 Сэтгэгдэл NO: