Мэдээ мэдээлэл /“Extacy” хамтлагын тухай./

Энэхүү төсөлд оролцсон олон зуун охидоос эхний ээлжинд таван гишүүн бүхий “Anemone” хамтлаг төрөн гарсан. Харин хоёрдахь шоунаас “Extacy” хэмээх нүд, шүд нь гялтганасан найман охинтой хамтлаг бий болжээ. Эхний хамтлагийг “Харанга” хамтлагийн ахлагч Чука продюссерлаж богинохон хугацаанд чамлахааргүй амжилтанд хүргэснийг өнгөрсөн лхагва гарагт болсон “Mongolian misic awards” батлав.

Харин дүү нь болох “Extacy” хамтлагийнханы хувьд аргагүй л “нялхаараа” байгаа нь энэ наадмын үеэр үзэгчдэд анзаарагдсан. Тэд хөшигний араас гарч ирэхээсээ эхлээд л “хөгөө хөлдөө чирэв”. Нүд эрээлжилмээр өнгө өнгийн хувцас өмсөж, хаа хамаагүй гишгэн хайнга гэгч нь тайз голлоцгоосон тэднийг рок попын “акул”-ууд байтугай энгийн үзэгчид ч чамлангуй нүдээр харж байлаа. Тэд энэ тайзан дээр гарч ирсэн учир нь анхны уран бүтээл болох “Чам руу” дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Extacy -Чам руу



Өдөр бүр телевизийн дэлгэцээр гарч, сүртэй том “шалгуур” давж байгаа тэднийг ядаж продюссер Ж.Алтанцэцэгийнхээ нэрийг “хөөдөхгүйхэн шиг” дуулчих байх гэсэн үзэгчид дуугаа эхэлмэгц л “ам барьж” байгааг нь анзаарсан. Тэд дуун дундуураа бүжиглэнэ гэж бүр ч “онигоотой” юм болов.

Олон хүн хараад сандарсан уу, эсвэл бүжгийн хөдөлгөөнөө мартаж, бие биенээ мэдрээгүйгээс болсон уу хөдөлгөөн бүхэн нь хоорондоо зөрж, нүүр ам нь улайгаад үзсэн хүмүүс өмнөөс нь ичих шиг болов. Тэд яг л тайзан дээр төөрөлдчихсөн юм шиг учраа олохгүй байсаар дуугаа дуусгахад нь олон ч хүн

MN25”дугаар телевизийн “Making the Band-2” шоу нэвтрүүлгээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Extacy” охидын шинэ хамтлаг хоёр дахь клипээ гаргалаа.

"Extacy" хамтлагийн "You Win" дууны клипний ард



Extacy - You Win (MV)



Хамтлагийн ахлагч Я.Байгалмаа

“Extacy” хамтлагийн хамгийн хөгжилтэй гишүүн. Интерьер дизайн, сэтгэл судлалын чиглэлээр БНСУ-д хэлний бэлтгэлд сурч байсан. Ам бүл 7. Хөгжим сонсоод өөрийгөө олон үзэгчийн өмнө тайзан дээр дуулж байна хэмээн төсөөлөх дуртай. Хамтлагийнхаа охидтой оргилд гарахын тулд маш их хичээж байгаа гэнэ.

Б.Жавзандулам буюу Жасмин


Тус хамтлагийн хамгийн хөөрхөн нь. МУИС-ийн Гадаад харилцааны сургуулийн II дамжаанд суралцдаг. 19 настай. Ам бүл 4. Найз нарынхаа зөвлөсөний дагуу “Making the band-2” шоунд оролцсон. Хамгийн сонирхолтой нь тэрээр өмнөх “Making the band-1” шоуг огт үздэггүй байсан аж.

С.Хонгорзул буюу Honey

Хамгийн энхрийхэн гишүүн. ШУТИС-ийн Мэдээлэл харилцааны сургуулийн II дамжаанд суралцдаг. Ам бүл 3. Багадаа ном унших дуртай, дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, загвар өмсдөг охин байжээ. Хамтлагийнхаа охидтой цуг амьдарч нэг гэр бүл шиг байгаадаа бахархдаг.

Б.Түвшинзаяа буюу Аазий


Хамтлагийн хамгийн ухаалаг гишүүн маань МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн II дамжаанд суралцдаг. 19 настай. Ам бүл 6. Багаасаа орос, хятад, герман хэл сурахаар “Гёте”, “Их засаг” лицей, “Монген” сургуульд сурч байсан. Хятадад хэлний бэлтгэлд сурч байхдаа уг шоуны талаар дуулж Монголд ирсэнийхээ маргааш нь бүртгүүлсэн гэнэ.

Б.Ариуннаран буюу Анна


Хамгийн дайчин гишүүнээр тооцогддог тэрээр “Сити” дээд сургуулийн жүжигчний ангид сурдаг. Багаасаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан.

Сурагчдын зөвлөлийн дарга, өсвөрийн цагдаа клубийн дарга, өсвөрийн сурвалжлагч гээд сонгуульт ажлын хажуугаар урлаг соёлын арга хэмжээг алгасахгүй гүйдэг байсан нь ачаалал даахад нөлөөлсөн гэж үздэг.

СУИС-ийн оюутнууд болон мундаг дуулдаг охидын өмнө гишгэсэндээ ихэд баярладаг.

Б.Сэржмядаг буюу Сэржээ


Хамгийн удаан гишүүнд тооцогдоод байгаа тэрээр СЭЗДС-ийн нябо бүртгэлийн III дамжаанд суралцдаг. “Making the band-1” шоуны анхны ялагчид “Энимон” хамтлагийг урлагийн ертөнцөд тэсрэлт хийн орж ирэхийг хараад дараагийн шоунд оролцож Монголд цөөхөн байгаа охидын хамтлагийн орон зайг нөхөхөд хувь нэмрээ оруулна хэмээн бодох болсон.

Э.Дөлгөөн буюу Жейн


“Extacy” хамтлагийн нууцлаг гишүүн маань СУИС-ийн эстрадын дуулаачийн III дамжаанд суралцдаг. Мэргэжлийн багш, гавьяат жүжигчин Ч.Насантогтох санал болгосоны дагуу уг шоунд оролцсон.

Хамгийн том мөрөөдөл болсон дуучин болоход дуулах бүх боломжийг бүрдүүлсэн ээж, аав, өвөөдөө хамгаас илүү баярлаж явдаг.

Э.Хонгорзул буюу Хонгороо


Хамтлагийнхаа хамгийн “ааш муутай” гишүүн хэмээн бусад нь түүнийг өхөөрддөг гэсэн. БНХАУ-ын Бээжин хотод суралцдаг. 19 настай. Уг шоунд оролцсон нь өөрийн хувь тавилан гэж боддог. Ил гаргаж огт хэлээгүй ч хамтлагийн дуучин болохыг багаасаа мөрөөдсөн аж.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 1
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 3
    Зочид: 3
    Гишүүд 0