Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Мэдээ мэдээлэл / Газарт хэвтэх 13 давхар барилга /
Яагаад ийм явдал гарав ? гэж асуух хүн байж магадгүй. Гэхдээ яг үнэн байдал ийм л байна. Юу гэхээр, Монголд тэр дундаа нийслэлд маань сүндэрлэн боссон элдэв байшин, барилга, орон сууцны хорооллууд бүгд хулхи бөгөөд чанаргүй.Бүгэд л хятад улсаас ирсэн ажилчид ирж барьж байгаа улсууд.Одоо монголчууд хэндээ итгэж хэндээ хулхидуулах улс бол .
Ер нь барилгын компаниуд тендэрт ялсан гэх хэдэн халтар цаасаа унагаах гэж тал мөнгөөр нь орон сууц тал мөнгөө өөрсдөө кармандаа халааслаж хамгийн хямд барилгын материалаар орон сууцыг сүндэрлүүлж байх хэрэг юм үнэн дээ бол халтуурны байшин, орон сууцад бид нар амьдраад байна уу даа гэх бодол толгойнд бодогдуулам.
Хаа сайгүй л чанаргүй барилга баригдах боллоо гэх шүүмжийн үг сүүлийн үед дуулдах болсон л доо. Харин одоо энэ үг бүр том барилга, орон сууцны хороолол биш жирийн нэг хоёр давхар амины орон сууцаар хэмжигдэх болжээ.
Хэдэн цаас цуглуулаад байшин барихыг хэн бүхэн хүсэх биз. Гэхдээ өөрөө байшин сүндэрлүүлж чадахгүй болохоор хөлсний ажилчин ажиллуулна. Тэгээд шаардлагатай элс, цемент, тоосго гээд бүгдийг нь цуглуулна.
Харамсалтай нь мөнөөх байшинг нь барьж өгье гээд мөнгө авсан нөхдүүд яг тооцоолоод бэлтгэсэн тоосго, цементнээс нь хумсалдаг шүү дээ, үнэндээ. Байшин бариулах гээд хэдэн цаас өгсөн хүн үүнийг мэдсэн ч мэдээгүй царайлаад л. Мэдээж, тооцоолж байгаад худалдаж авсан материалаас нь дутчихаар байшин баригдаж дуусахгүй. Үүнийг барилгачид нэртэй хумслагчид ч андахгүй. Тийм болохоор юухан, хийхнээр аргалаад л байшинг босгож орхино.
Та хэн нэгэнд найдвал, тэр хүн чинь таны өгсөн мөнгөнөөс яаж ийгээд л хумсалчихна. Мөнгөө төлөн байж, орох оронтой болох гэсэн жирийн хүн эцэст нь хохироод л үлдэх биз. Тэгэхээр та хэнд ч итгэх хэрэггүй гэсэн үг. Гагцхүү чанартай байшин барья гэвэл өөртөө л итгэ. Өөр ямар ч арга байхгүй.
Гэр хорооллын хашаанд баригдсан хоёр давхар байшин ч яах вэ. Тэр хотын төвд баригдаж байгаа аварга том, олон мянган хүний орон сууцны хороолол бүр аюултай. Бүгд чанарын шаардлага хангахгүй, хулхи гээд бодохоор. Барилгын материалыг хянагч даамал, эсвэл тухайн компанийн харуул байнга харж, цагдаж чадахгүй.
Тэгээд л ажиллагсад нь өдөрт хэд гурван тоосго, ганц уут цемент гээд л чадах ядахаараа хулгайлсаар. Нэг ёсондоо ном журам алдагдаж байгаа юм. Нэг тоосго өрөхөд орох ёстой шаварны хэмжээ багаслаа гэсэн үг. 100 гр шавар орох ёстой бол 80, эсвэл бүр 50 грамм шавраар л болгочихно гээд бод. Ингэж барьсан барилга чанартай, бат найдвартай, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байж чадна гэж үү.
Уг нь компанийн эзэд үүнийг мэддэг болохоор аль болох найдвартай харуул, хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллана. Харамсалтай нь мөнөөх харуул, хамгаалалтын ажилтан нь хүртэл элдэв зүйл хумсалдаг шүү дээ. "Хамгаалж байсан объектоосоо хулгай хийжээ" гэх мэдээ байсхийгээд л сонсогддог.
Нэг уут цемент, нэг хоёр тоосгонд санаа зовсон хэрэг биш. Гай болж, газар хөдөлбөл яах вэ. Эсвэл буруу баригдсан барилга физикийн хуулиараа нураад уначих ч юм билүү. Тэгвэл хэн хариуцлага хүлээх вэ. Лав жижиг сажиг барилгын материал хулгайлсан тэдгээр барилгачид биш.
Тухайн компанийн эзэн л хариуцлага хүлээнэ. Ингээд бодохоор хувь хүн ч бай, компани аж ахуйн нэгжийн захирал, дарга босс ч бай бүгдийг өөрөө л хийх ёстой юм байна. Тэгж байж, чанартай барилга барьж, хожмоо олон нийт, нийгмийн өмнө хариуцлага хүлээхээргүй болох биз.
Нөгөө талаас, төрийн хуулийн хүчийг энд харуулах л хэрэгтэй байгаа юм. Нэг цемент, нэг тоосго гэлтгүй чангахан шийтгээд, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэчихдэг сэн бол асуудал арай өөр байх байсан ч юм бил үү. Тэгэхээр төр засгийнхан маань ч бас баталсан хуулиа эргэн нэг харах хэрэгтэй болж байна.
Жишээ нь : Яаг ийм байдал гаргаж Хятад улсад болсон ийм явдал гач байна.
Энх санасан газар 9 шөнө хоосон хононо гэдэг үнэн юм байна даа хэхэ.
Хятадад ийм нэгэн явдал болжээ.

Анх байшин ийм байдалтай баригджээ.

Энэхүү байшингийн урд талд газар доорх гараж барихаар 4,6 метр гүн нүх ухсанаас энэ бүхэн эхэлжээ.

Дараа нь ухсан шороогоо байшингийн хойд талд 10 метр өндөртэй асгасан байна.

Гай газар дороос гэгчээр бороо орсоноор байшингийн суурь хүртэл тулгаж ухсан нүх хөрсний гулгалт үүсгэж аюул дагуулжээ.

Ингээд хөрсөнд хойноосоо урагшаа жигд бус даралт үүсэж /хөрсний суулт/ байшингийн суурь хазайн улмаар таны харж байгаа явдал болжээ.

Хэрвээ байшингууд илүү ойр байсан бол бүр айхтар явдал болох байсныг энэ зурагнаас харж болно.

Ингээд дэлхийн 8 дахь гайхамшиг бий боллоо.


Суурийг хийхдээ ямар ч бэхэлгээний ган төмөр ашиглаагүй байсан байна.

0 Сэтгэгдэл NO: