Мэдээ мэдээлэл /Ил тэмцэгчээс далд пиарчин./

Иргэний хөдөлгөөний О.Магнай экс Ерөнхийлөгчийн хүн болжээ. Анх сонсоход арай ч үгүй байлгүй дээ гэж бодогдох ч амьдрал дээр яалт ч үгүй түүний гарын хүмүүсийн тоонд нэрлэгдэж, иргэний хөдөлгөөний ил тэмцэгч имижээ Н.Энхбаярын далд пиарчнаар сольсон юм байна.

2008 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан гомдлоо жагсаал хийж тайлахаар зориглосон нь эцэстээ нийтийг хамарсан эмх замбараагүй үйлдэл бүр давраад цагдаа иргэдийн хоорондох мөргөлдөөн маягийн зүйл болж хувираад үр дүнд нь тавын таван сайхан залуу хорвоогоос хальж, олон аавын хүүхэд шоронгийн хаалга татсан. О.Магнай ч бас шоронд орсон. Айхавтар хүнд ял тулгуулж, асуулгаж байцаалгаж нэг үгээр амьдралдаа үзээгүйгээ үзсэн шоронгийн хоёр сар түүний тэмцэгч чанарыг үгүй хийж орхио юу даа гэж олон хүнд бодогдсон. “Ганц”-аас гарч ирээд Ардчилсан намд элсэв.

Ингэхдээ тэмцэгч нөхдийн хамт байгуулсан Иргэний хөдөлгөөний намаа орхилоо. Байнгын хамтрагч Ж.Батзандантайгаа хамт АН-д элсэхэд нь Иргэний хөдөлгөөний намаа чирээд очиж байна гэж дэмжигчид нь андуурсан гэдэг.
Ирж, буцаж л байдаг гудамжны тэмцэгчдийг АН алга дэлгэн угтсан царай үзүүлсэн ч эрх мэдлийн бялуунаас хэлтэрхий байтугай үйрмэг ч амсуулаагүй. Нэг үгээр О.Магнай гэж иргэний хөдөлгөөний удирдагч байсныг түүний интернэт дэх facebook-тээ хааяа нэг оруулах бичлэгүүдээс нь өөр сануулах зүйл жил ирэх тусам бүдгэрэх янзтай.

Нам жимхэн амьдарч, ном эрдмийн төлөө шамдаж ирээдүйн их улс төрд өөрийгөө бэлтгэж байгаа хэмээн түүнийг дэмжиж, хамтдаа жагсаж тэмцэж явсан журмын нөхөд нь ч, фэнүүд нь ч тааж байв.
Гэтэл саяхан хэвлэлээр гарч олонд ил болсон Н.Энхбаяр тэргүүтэй тэмцэгчдийн стратегийн өмгөөллийн төлөвлөгөөнөөс иргэний хөдөлгөөний О.Магнай имижээ өөрчилж, тэмцлийн зорилгоо ч сольсныг мэдэв. Уг төлөвлөгөөнд бичсэнээр Элчин сайдын яамдад Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг толгойлж байгаа жил өрсөлдөгчдөө улс төрийн зорилгоор яллах гэж оролдож байгаа тухай мэдээлэл өгөх ажлыг эхлэх.

MCS буюу Mongolian Corruption System-ийг илчлэх үйл ажиллагаа явуулах, Прокурор, ХЗДХЯ, АТГ-ын гадаа гэр барих, гэрт байнгын үйл ажиллагаа явуулах хүмүүсийг олж бэлтгэх ярих сэдвүүдийг боловсруулах, лоозонгууд бэлтгэх, хууль хяналтын байгууллагын дунд, доод шатны албан тушаалтны болон тэдний хууль бус үйл ажиллагааг илчилж эхлэх гэсэн тодорхой таван ч ажлыг хариуцах хүний тоонд Магнай гэсэн нэр байгаа юм.

Гэвч тэрбээр энэ төлөвлөгөө хэвлэлд гарч, цахим ертөнцөөр тарсны дараа өөрийгөө биш хэмээн бухах гэж оролдсон. Харамсалтай нь хамтрагчдынх нь нэг Э.Эрдэнэжамъян өчигдрийн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа тэрхүү стратегийн өмгөөллийн төлөвлөгөөг О.Магнайтай хамт сууж байгаад баталсан хэмээн илчилж орхисон. Тиймээс иргэний эрх ашиг зөрчигдөж, эрүүл биш нийгэм цогцлоох гэсэн дээдэстэй энэ яваа насандаа эвлэрэхгүйгээр тэмцэх андгай өргөсөн гэх О.Магнай маань МАХН гэж улс төрийн хүчний удирдагчийн улс төрд мөнхрөх хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө цаг заваа, тэмцэгчийн туршлагаа зориулахаар шийдсэн юм байна.

Уг нь тэрбээр “Хэдэн нөхөд дээрээ засаглаж байгаа нэртэй сандайлаад суучихсан, доороо ард иргэдийн үгийг сонсдоггүй. Ард түмний юу хүсч байгааг мэдэрдэггүй. Ийм л хэсэг бүлэг хүмүүс дээр суучихаад удаж байна. Ард түмний амьдрал ядуураад л байдаг. Нэг хартал 80 хувь нь ядуурчихсан. Ийм л нийгэмтэй болчихсон байна шүү дээ. Тэгэхээр яах аргагүй иргэдийн дуу хоолой, иргэдийн идэвхийг сэргээх шаардлага зайлшгүй хэрэгтэй байна” хэмээн ердөө жил хүрэхгүйн өмнө ярьж байсан.

Гэтэл одоо иргэдийн биш эрх мэдлээ алдсандаа гоморхсон улстөрчийн төлөө, иргэдийн амьдрал дордож эрх ашиг зөрчигдөж байхад хөеөгөө хураах хулгана адил хууль бусаар хөрөнгөө зузаалж байсан экс Ерөнхийлөгчийн төлөө сөрөг хүчний дуу хоолой болохоор шийджээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0