Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Мэдээ мэдээлэл / Харынх гэдгээ нууж явмаар юм байна. /
Энэ сарын 8-нд Солонгос дахь Монгол Нийгэмлэгт оройн 9-н цагын алдад тусламж хүссэн Монгол иргэн хандав.Цуг гэрээгээр ажиллаж байсан Монгол иргэн А нь 9-н сард гэрээт хугацаа дууссан аж. Иргэн А нь гэрээний хугацаа дуусахаас өмнө зунаас эхлэж F-2-6 визний ангилалаар солихын тулд хэлний курст хамрагдаж Ансан ёгийн ойролцоо байдаг нэгэн Монгол орчуулагчтай самушил дээр гэрээ хийлгүй амаар тохирон бэлнээр 1сая 500 мянган воныг виз сунгуулахаар төлөн виз сунгагдсаны дараа үлдэгдэл 500 мянган воныг өгөхөөр тохирсон байна.
Гэтэл гэрээний хугацаа дуусах болоод байдаг виз сунгагдахгүй болохоор гадаад иргэдийн бүртгэл мэдээллийн төвөөс визний материал өгсөн эсэхийг шалгаж үзэхэд ямар ч материал өгөөгүй нь шалгагдсан байна.Ингээд гэрээт хугацаа дуусан нэг ёсондоо харын хүн болчоод аргаа бараад Ансаны Монгол орчуулагчтай самушил дээр дахин очиход G-1 визэнд оруулаад өгье гэж хэлэн дахин 1 сая 500 воны төлбөрийг бас л бэлэнээр авсан байна.
Тэгээд иргэн А нь энэ сард ажил хийж байгаад баригдан Монгол буцахад хүрсэн байна.Хөндлөнгөөс бүгдийг нь харж мэдэж байгаа болохоор зүгээр сууж чадалгүй тусламж гуйж утасдлаа гэж тэрээр энэхүү мэдээллийг өгөн нөхөр Б -д хуулийн зөвөлгөө өгөхийг хүсэн гар утасыг нь бидэнд өгсөн юм.
Иргэн А-н нөхөртэй манай нийгэмлэгээс утасаар холбогдож уг хэргийг үнэн эсэхийг шалгаж асуухад нөхөр Б нь анх виз сунгуулж өгнө гэсэн зарыг Солонгост үйл ажиллгаа явуулдаг сайтнаас олж харсан бөгөөд эхнэр А-г баригдсаны дараагаар мөнгөнийхөө талыг нь ч болтугай эргүүлж авахаар Ансан дахь Монгол орчуулагчтай самушилд хандсан байна.
Гэтэл Монгол орчуулгчаас эсрэгээрээ " хууль бус өөрийг чинь ч гэсэн хамт бариад явуулна" гэх сүрдүүлсэн, доромжилсон хариултыг авсан гэж бидэнд хэлэхдээ "ингэнэ гэж мэдсэн бол хууль бусаар оршин суудагаа хэлдэггүй байсан юм" гэж харамсаж байсан юм.
Иргэн Б нь бидэнд өгсөн ярианы төгсгөлдөө " тус самушилд өгсөн 3-н сая вон нь өөрөөр нь дуусахыг ,дахиж хэн нэгэн нь битгий сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө өөр шиг нь ингэж хохироосой гэсэн сэтгэлийн үүднээс энэхүү нийтлэлийг сайтаараа дамжуулж бусдад хүргэхийг хүссэн юм. Дашрамд хэлэхэд иргэд та бүхэндээ мөнгө төгрөгний асуудалдаа амаар бус бичгээр баримт болгож авч байхыг сануулж байна.
Ансан хот дахь Монгол орчуулагчтай Солонгос самушилын хаяг болон утасыг нууцлав.
Солонгос дахь Монгол Нийгэмлэг
0 Сэтгэгдэл NO: