Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Мэдээ мэдээлэл / Монголчууд бидний vнэгvйдэл /
Монголчууд бид чинь аливаа зvйлийн цаана ямар нэгэн билэгдэл шингээж , тэнгэртэй харьцаж, зөн совин, зvvд зэрэг далд ухамсарын мөн чанаруудаараа өөрсдийн оюун ухаан, сэтгэл, сэтгэлгээгээ тэлж боловсорч, гэгээрч тvvнээсээ урам зориг авч өдийг хvрсэн ард тvмэн. Тиймдээ ч бидний өвөг дээдэс хvчирхэг агуу явсаны цаад утга нь нэг талдаа ийм буюу.Ер нь аливаа зvйлийн vнэ цэнэ гэдэг өргөн ойлголт юм. Юм бvхнийг бодоод vзэхэд тvvний ард талд vнэ цэнэ гэсэн нууц ноён сууж байдаг. Манайхан vнэгvй юм амьгvй, гэхчилэн янз янзаар л ярьдаг. Vнэ цэнэ гэдгийг энгийнээр тухайн юмны чанар, хэмжээ, vнэлгээ буюу гvн ухааны ойлголтоор vнэлэмж юм хэмээн нэг өнцгөөр ойлгож болох юм шиг. Тэгэхээр аливаа юмны vнэ цэнэ, vнэлэмж бол энгийн хэрнээ цаанаа нарийн ойлголт юм.
Аливаа юм хоёр талтай байдгийн vлгэрээр vнэ цэнэ мөн vнэгvйддэг жамтай. Vнэгvйдэх тал нь дийлээд эхлэхээрээ тухайн ойлголтын, улс гvрний бодлого буруу, систем нь гажуу байгаагийнх гэж vзэж болох юм. Харин vнэ цэнэ нь хэвээрээ, vргэлж өөдөлж дэвшиж байвал зөв зvй тогтлоороо явж байна хэмээн ойлгох нь зvйн хэрэг.
Ингээд бодоод vзэхээр Хvн төрөлхтөний vнэ цэнэ, Монгол хvний vнэ цэнэ, Монгол төрийн vнэ цэнэ, Соёлын vнэ цэнэ, Амьдралын vнэ цэнэ, Хайрын vнэ цэнэ, Эрх чөлөөний vнэ цэнэ, гээд бvх л зvйл vнэ цэнийг дагуулдаг. Харин буруу замаар будаа тээж, тухайн зvйлийн чанар чансаа нь муудаад ирхээр vнэгvйддэгийг амьдралын туршлагаас шууд харж болно. Ингээд Монгол улсын vнэт зvйлс болох хоёр гуравхан зvйлийн жишээн дээр vнэгvйдлийг авч vзьзе.
Монгол хvний vнэгvйдэл
Энэ бvлгээр монгол хvний vнэгvйдээд байгаа олон зvйлийн жишээг авч vзэж болох ч голлох хэдийг нь ярих нь зvйтэй гэж бодож байна. Өнөөдөр манай улсад хvнийг оюун ухааныг vнэнэлэх vнэлэмж маш муу байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Олон улсын математикийн олимпиадад тvрvvлсэн монгол оюутныг мэдэхгvй өнгөрvvлж байх жишээтэй иймэрхvv vйл явдалууд маш олон байдаг. Мөн монгол ажилчин хятад барилгачнаас дунжаар дөрөв дахин бага цалин авдаг.
Монгол хvн гэрийн vйлчлэгч хийвэл сайндаа л зуун найман мянган төгрөгний цалинтай байхад Зvvн өмнөд Азиас авчирсан Филиппин, индонез vйлчлэгчид 500 ногооны цалин өгдөг шинэ монголчууд “гараад” байна. Гадаадын төслийн ажилтан монголчууд ч гадаад мэргэжилтнээсээ хэд дахин багаар vнэлэгддэг. Төрийн сангийн 32 мянган ам.долларын хөрөнгөөр баруунд мастер хамгаалаад ирсэн мэргэшсэн албан хаагчид хэдэн арваараа монголын төрд vнэгvйдээд зарим нь гудамжны жагсаалд оролцоод явж байна. Ямар ч чадварлаг монгол инженер Зөвлөлтийн мэргэжилтний дэргэд “жижгэрдэг” байсан социализмын vеэс л монгол хvний vнэгvйдэл эхтэй.
Монгол хvн бусад vндэстнээс тийм “хойлог” амьтад болоод хямдхан vнэлэгддэг юм уу гэхээр IQ-ийн vзvvлэлтээрээ дэлхийд 21-д жагсдаг гэж “Хан-Уул” сургуулийн Д.Дэмбэрэл гуай яриад байдаг. Алтан гартай мэс засалчдаас эхлээд олимп, дэлхийн аваргын медальт тамирчин монголчууд Чикагод аяга угаагаад, эсвэл Сөvлд айлын байр засаад явж байна. Социализмын vед асар их валют зарцуулж бэлтгэсэн олон зуун нарийн мэргэжлийн инженер, Монголын оюуны vнэт капитал болсон монголчууд дэлхийгээр нэг тарсны хохирлыг тооцсон эдийн засгийн тооцоо ч алга.
Харин ч эсрэгээрээ, нутагтаа махны мухлагийн худалдаачин байсан шалихгvй америк эр Монголд том төслийн удирдагч болчихсон, цаг агаарын хvнд нөхцлийн нэмэгдэл, цай кофены зардалтайгаа дундаж америкчуудаасаа 10 дахин их цалин аваад явж байдаг. Барилгын талбайгаас төрийн алба хvртэлх монгол хvний vнэгvйдэл цаашаа гэр бvлийн хvрээнд хvртэл vргэлжлэх бололтой. Зарим судалгаанаас vзэхэд гэрлэж байгаагvй залуу эмэгтэйчvvдийн 20 гаруй, эрэгтэйчvvдийн 5,6 хувь нь монгол хvнтэй гэрлэх бодолгvй байгаагаа илэрхийлсэн байна.
Сvvлийн vеийн vндсэрхэг vзэлтнvvд монгол цусаа цэвэр байлгах нь зөвхөн эмэгтэйчvvдэд хамаатай мэтээр сэтгэж байгаа. Гэвч социализмын vед Монголын сор болсон сэхээтнvvд, сайд дарга нар толгой дараалан орос эхнэр авснаас ардын зураач Ядамсvрэн гуайгаас бусад нь гэргийгээ даган орос соёлд vр удмаа уусган алдсан нь монгол генийн асар том хохирол, монгол хvний vнэгvйдлийн жишээ болж байна.
Ер нь тэгээд захын нэг хоолны газар л хэн нэгэн гадаад хvний дэргэд монгол хvн доошоо орж байна. Наад зах нь vйлчлэгч монгол залуус хvрч ирээд гадаад хvн рvv нь инээмсэглэн мэндлэхээс монгол монгол руугаа мишээх нь нэг тийм “ёо ёо”-той заншил мэт санагддаг бололтой юм. Бээжинд Олимпийн өмнө хятадуудыг инээмсэглэж сургах кампанит ажил өрнөж байхад монголчууд бид ядаж бие бие рvvгээ инээмсэглэж суръя л даа. Яагаад монгол хvнд инээмсэглэл хvртэл оногдож болохгvй гэж.. Ер нь монголчууд бид өөрсдөө өөрсдийгөө хөгжvvлж vнэ цэнэ vнэлэмжээ өөд хь татах цаг ирснийг сануулж байна.
Монгол соёлын vнэгvйдэл
Монгол уламжлал соёл хvнтэйгээ адилхан vнэгvйдэж эхлээд удаж байна. Одоогоор Монгол дахь монголчууд соёлын хувьд хот, хөдөөгөөрөө хоёр том бvлэгт хуваагдаад байгаа. Цаашаа америкийн монголчууд, солонгосын монголчууд, германы монголчууд, японы монголчууд гээд соёлын дэд бvлгvvдэд хэдийнээ хуваагдчихаад байна.
Ер нь монгол айл гадаадад хоёр жил болоход л хvvхдvvд нь эх хэлээ таг мартчихсан, тэр ичгэвтэр байдлаараа гайхуулаад байхыг нь яана. Америкт байгаа зарим монгол айлын эцэг эх нь англиар бараг ярьж чаддаггvй шахам мөртөө хvvхэд нь монголоор юу ч ойлгохгvй , хоорондоо яаж хэл нэвтрэлцдэг юм болоо” гэж нэг найз маань саяхан тэндээс гайхчихсан ирсэн. “Хvvхэд залуучууд маань их солонгосжиж байна. Солонгос хоолонд дуртай, хоорондоо солонгосоор ярьдаг. Монгол хоол хийгээд өгөхөөр хурцдаад байна гээд идэхгvй” гэж Сөvлд суурьшаад удаж байгаа, Тvндэмvн дэх монгол дэлгvvрийн эзэн эмэгтэй ярьсныг сониноос уншиж билээ.
Соёл судлаачдын vздэгээр аливаа хөгжил дорой соёл хvчирхэг соёлдоо уусдаг гэдэг. Гэхдээ хvн төрөлхтний тvvхийг эхлvvлсэн төрт ёсны тvvхтэй, 33 оронтой тоо торолгvй хэрэглэж, одон зурхай зурж явсан монголчуудын соёл тийм ч амархан мартагдаж, хvчирхэг соёлд дарлагдахаар зvйл биш хэмээн омгорхол төрөх vе байдаг юм. 33 оронтой тоо хэрэглэх нь битгий хэл чарганд хөллөдөг нохойноосоо цааш тоон утга илэрхийлж чаддаггvй бvдvvлэг хэл ч байдаг.
Монгол соёл гэхээр мал аж ахуй, жалга довны vзэлтэй холиод байдаг, оюуны vнэт зvйлсээ мартсаныгаа сэргээх гэдгийг хээр талаар нэг яйжгий суварга босгох гэж ойлгоод, юм л бол тvvхээр өвчлөөд байдаг, төрийн бодлого гэж соёлын талаар тас дампуурчихсан байгаа нь монгол соёлыг vнэгvйдэхэд хvргэх нэг шалтгаан болж байна.
Орост эдийн засгийн хөгжилтэйгээ хамт хvчирхэг соёл, Их оросын vзэл ичээнээсээ сэрж байгаа баавгайг санагдуулж байхад Хятадын хувьд хэзээнээсээ өөрсдийгөө ертөнцийн төв, дундад иргэн улс, барууныг зэрлэгvvд гэж vздэг байсан агуу vндэстний vзэл нь сэргэж, дэлхий хятадчлагдахаас айж байна. Ийм нөхцөлд ч гэсэн бидний монгол соёл устаж алга болхоор ачvvхэн зvйл биш гэдгийг хvн бvр мэдэж байгаа.
Төрийн бодлогын vнэгvйдэл
Монгол төрийн бодлогын төв нь монгол хvн тиймээс ард тvмнээ бvх талаар нь хөгжvvлэх бодлого боловсруулах нь зvйн хэрэг. Эрvvл мэнд, боловсрол, ахуй орчин гээд л…
Тэгэхээр энэ ойлголтоор төрийн бодлого буруу, ажлаа хийхгvй байна гэхээсээ илvvтэйгээр бодит амьдралыг харах хь илvv чухал гэж vзэж байна.
Монгол өнөөдөр хvн амьдрахад хамгийн ээлгvй орон болох шалгуур vзvvлэлтvvдийг хангахад манай төр шаргуу хvчин зvтгэжээ гэж болмоор хvний хөгжлийг илэрхийлсэн эх нялхсын эндэгдэл, ядуурлын төвшин, орлогын тэгш бус байдал, цэвэр усны хангамж, агаарын бохирдол зэрэг олон vзvvлэлт манайд хасах шугамаар уруудаж байна.
Жилд мянга мянган залуусыг Солонгос, Япон, Америк руу хөлсний ажилд явуулж байна энэ нь хvнээ vнэнvйдvvлэх төрийн бодлоно гэлтэй. Гадагшаа явсан мянга мянган залуусын олонхи нь эрvvл мэндээ хэдхэн доллараар сольж, биегvй болоод ирж байна. Хэн нэг нь гадагшаа явсан хосуудын ихэнх нь салж байна.
Аав, ээж нь гадаадад, ер нь гадаадад явчихсан хvvхдvvд сэтгэл зvйн хvнд дарамттайгаар өсч байгаа vнэнийг хvлээн зөвшөөрч, энэ тухай ярьж, ядаж матрын нулимс ч болсон унагаж байгаа төрийн тvшээг лав хараагvй. Америкийн нэг сенатч АНУ-д ирж буй гадаадын сvйт бvсгvйчvvд, эхнэрvvдийн эрхийг хамгаалах хууль санаачилсан байхад монгол” парламентчид монгол охидоо хамгаалсан хvний наймааны эсрэг хууль санаачлахгvй байж Сонгуулийн тухай хуулиас эмэгтэйчvvдийн 30 хувийн квотыг хасах гэж амь тавин зvтгэж байна.
Мөн хvний хөгжил сан гэх нэрийдлээр ард тvмнээ арав хорин мянган төгрөгөөр хуурч тэдний сэтгэл, сэтгэлгээг эвдэж, нийгмийг эвдрэлцvvлэх монгол хvнийг араатан болгох зам руу тvлхэж байна. Тараасан хэдэн цөөхөн төгрөг нь чононд хонио хадгалуулдагийн vлгэрээр урд хөршийн эдийн засгийг тэтгэж бараа бvтээгдэхvvн, vйлчилгээнээ vнийг хөөргөдөж дайран дээр нь давс гэдгийн амьд жишээ болж байна.
Энэ vнэ цэнэгvй бодлогийнхоо оронд баг хороо, сум дvvрэг, аймаг иргэдийнхээ мөнгийг нийлvvлж хvний нvдэнд vзэгдэж гарт баригдах дорвитой том бvтээн байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй байна.
Муу удирдагч гэж байдаг болохоос муу ард тvмэн гэж байдаггvй. Монгол төрийн бодлогод хvн vнэтэй болох тэр цагт л монгол хvн vнэ цэнэтэй болж , монгол соёл сэргэн мандаж, монголчууд бид омог бардам, харц дээгvvр алхах юм болноо.
Хvн төрөлхтөний тvvх Дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд төр байсан юм. Төрөө цогцлуулж байж сая зон олон нь ард тvмэн ч болдог, тvvхээ ч бvтээдэг”гэж Гегель хэлжээ. Бид төр шиг төр цогцлуулж байж Монголдоо vнэ цэнэтэй амьдрах цаг ирнэ.
0 Сэтгэгдэл NO: