Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Мэдээ мэдээлэл / Найман мөчтэй хүүд мэс засал хийв. /
Энэтхэгийн мэс заслын эмч нар найман мөчтэй, 7 настай хүүд тун эрсдэлтэй мэс засал хийж, үүнийгээ амжилттай дуусгалаа.
Энэтхэгийн Хинди шашны Вишну бурхны хойд дүр гэж орон нутгийнхан нэрлэдэг Деепак Пасван хүү төрөлхийн согогтой төрсөн байна. Деепак хүү илүү хос гар, хөлтэй бөгөөд энэ нь түүний хэвлийн тус газраас урган гарсан аж.

Иймээс түүнийг 4 гар, 4 хөлтэй гэж хэлж болох бөгөөд мэргэжилтнүүд түүний энэ байдлыг ихрийн дутуу хөгжилт гэж нэрлэж байжээ. Хүүгийн эх жирэмсэн байхдаа ихэр хүүхэд тээсэн ч өндгөн эсийн буруу өсөлтийн улмаас ийм байдалтай төрсөн гэж тайлбарлажээ.

Түүнийг анх төрөхөд оршин суугчид нь шулмын хойд дүр ч гэж нэрлэж байв. Түүнчлэн этгээд хүүгийн төрөлт ертөнцийн төгсгөлийг зөгнөж байна гэж үзэх ч хүн байжээ.

Харин одоо энэ хүү бусдын адил жирийн хүүхэд болжээ. Түүнд Бангалоре хотын эмч нар 80 мянган долларын өртөг бүхий мэс засал хийсэн байна. Одоо хүү эрүүл чийрэг болж байгаа гэж эмч нар хэлжээ.
1 Сэтгэгдэл NO: