МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ / Оюутнуудыг ДОХ-ын шинжилгээнд хамруулна /

Оюутнуудыг ДОХ-ын шинжилгээнд хамруулна
Маргааш тохиож буй ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдрийг угтан МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс ЭМШУИС-ийн Оюутны холбоо хамтран үнэ төлбөргүй ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээнд оюутнуудыг хамруулахаар болжээ. Шинжилгээг дээрх сургуулиудын хичээлийн бүх байруудад авах юм байна. Шинжилгээний сорьцыг оюутны зөвлөлийн өрөөнд авах тул нийт оюутан залуусыг идэвхтэй оролцож, чөлөөтэй хамрагдахыг уриаллаа.



Энэ онд ХДХВ-ийн 24 тохиолдол бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ийн өвчлөлөөр халдварласан 74 дэх тохиолдол бүртгэгджээ. Тэрбээр 30 орчим насны, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлгүй, бэлгийн хэвийн амьдралтай нэгэн бгөөд сайн дурын шинжилгээнд хамрагдах үед халдвартай болох нь тогтоогджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс түүний хавьтагчдыг тогтоохоор ажиллаж байна.

Дархлалын олдмол хомсдолын авчнийг үүсгэгч ХДХВ-ын халдвар тээгч манай улсад бүртгэгдсэнээс хойш найман иргэн уг өвчний улмаас нас бараад байгаа ба энэ он гарсаар 24 тохиолдол нэмж бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өссөн тоо бөгөөд иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах нь нэмэгдэж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Өнөөдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх ДОХ-ын эсрэг өдөр. Анх 1981 оны зургадугаар сарын 5-нд АНУ-ын Лос-Анжелос хотноо ижил хүйстнүүдээс хүний дархлааг устгадаг үл мэдэгдэх нэгэн нян илэрснээр хүн төрөлхтөн 30 дахь жилдээ ДОХ-оор өвчилж байна. Анх илэрснээс нь жилийн дараа энэ өвчнийг зөвхөн ижил хүйстнүүдийн хавьтлаас дамжин халдварладаг гэсэн таамаглалыг дэвшүүлж байжээ. Тиймээс “Гей дархлалын хомсдол” хэмээх нэрийг анх өгсөн гэнэ.

Гэсэн ч нэг их удалгүй ижил хүйтнүүд дээр мансууруулах бодис хэрэглэгчид, донорууд нэмэгдсэнээр хүйс ялгаварлалгүй халдварладаг энэхүү үл мэдэгдэх нянг Хүний дархлал хомсдлын вирус хэмээн нэрлэсэн аж. Гэтэл анагаах ухаан өндөр хөгжөөгүй байхад 1960-аад оны эхээр Африкт илэрч байсан нян 1981 онд Лос-Анжелост илэрсэн нянтай адилхан болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс Африк тивийг ДОХ-ын өлгий нутаг ч гэдэг.

Энэ өвчнөөр африкийн ердийн шимпанзе, саарал мангобен хэмээх хоёр зүйлийн сармагчин өвчилдгийг эрдэмтэд тогтоож харин хүнд ямар замаар халдсан болох талаар гайхширч байлаа. 1990-ээд оны эхээр эрдэмтэд энэхүү нянгийн түүхийг дахин урагшлуулж 1884-1924 оны хооронд африкт хүмүүсийн дунд тархах болсныг тогтоожээ.

Тэр үед америкийн эрдэмтэд 10 жилийн дотор ДОХ-ын эсрэг вакцин бүтээж олно хэмээн сүржин мэдэгдэж байсан ч одоо болтол энэ амлалтдаа хүрээгүй л байгаа юм. Энэ хугацаанд Африк тивийн хүн ам ДОХ-оор нэрвэгдсээр байна. Нийт эрэгтэй эмэгтэйчүүдийн 20 хувь нь энэ нянг тээж байна. Тивээрээ ДОХ-тсон гэж хэлж ч болохоор. Шинээр бүртгэгдэж байгаа ДОХ-ын тохиолдлын 70 хувь нь Африкын ард түмэн.

Гэвч өнөө цагт энэ өвчин хэзийнээ тивийн хэмжээнээс хальж дэлхий нийтээрээ түшгшиж байгаа. Манай хойд хөрш ОХУ-ын нийт хүн амын 2 хувь нь ДОХ-ын нянг тээж байгаа нь Африк тивийн Бенин, Гана, Конго зэрэг ДОХ-ын өлгий орнуудтай жишихээр үзүүлэлт юм. Оросын эрдэмтэд ДОХ-ын эсрэг эм бүтээх талаар ямар боловч ахиц гаргаж уг өвчний вирусын эсрэг эм бэлдмэлүүд өвчтнүүдийн насыг арваад жилээр сунгаж чадах болжээ. Гэсэн ч энэ эм бэлдмэлүүд асар үнэтэй учир ДОХ-той хүн болгон амьд явах хугацаагаа сунгаж чадахгүй нь тодорхой.


Та яг одоо Дархлал хомсдолын вирусыг харж байна.


Хойд хөрш маань ДОХ-ын голомт болоод байхад урд хөрш маань ч яаж дутахав. Хүн амаараа тэргүүлдэг Хятадуудын дотор ДОХ гэрлийн хурдаар ихсэж байна гэх. Магадгүй нэгэн цагт хятадын ДОХ-той хүмүүсийн тоог нууж хаалгүй илчлэхэд дэлхий дахин цочирдох цаг ирнэ гэх юм билээ.

Өнөөдөр дэлхий дээр албан ёсоор бүртгэгдсэн 34 сая ДОХ-тнууд байна. Энэ 34 саяын цаана гурваар үржүүлэхэд л 102 сая гэсэн тоо гарч байна. Хэдэн жилийн дараа 102 саяыг 10-аар үржүүлэх шаардлага ч гарч болох нь эмгэнэлтэй.

Дээрх 34 сая хүмүүсээс 99 нь монголчууд. Гайтай хөөтэй африкаас ирсэн камерунчууд хэмээн халаглаж суух зуур манай улсад 99 тохиолдол бүртгэгдчихлээ. Нэг их удахгүй энэ тоо гурван оронтой тоонд хүрэх нь ээ. Өнгөрсөн оны энэ үед 83 тохиолдол бүртгэгдэж байсан бол жилийн дотор 16-гаар ам бүлээ нэмжээ.

Ядаж байхад цөөхүүлээ монголын хувьд энэ бол эмгэнэл. Асар баян уламжлал, зан заншлаа монголчууд алдаагүйсэн бол ДОХ-оос багахан ч болтугай хол байхсан. Харамсалтай нь өнөө цагийн нийгэмд улам бүр даяаршсаар байгаа бидний дунд энэ аймшигт нян улам бүр хүрээгээ тэлсээр байгаа нь дахин эмгэнэл.

АННА......

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0