Мэдэхэд илүүдэхгүй - FaceBook

Фейсвүүк (Facebook) гэж юу вэ?




Фэйсвүүк нь өөрийн эргэн тойронд буй найз нөхөд, хамт ажиллаж, амьдарч буй хүмүүстэй холбоо харилцаа тогтоох энгийн хэрэгсэл юм. Та фэйсбүүкийг ашиглах нь танд хүмүүстэй
хамтран ажиллах, тэднийг манлайлах мөн тэднээс хоцрохгүй байх таатай нөхцлийг бүрдүүлдэг.
Фэйсбүүк хүн бүхэнд нээлттэй.
Та фейсвүүкийг ашиглахын тулд өөрийн гэсэн Ймайл хаягтай байхад л хангалттай. Өөрийн
ймайл хаягаа ашиглан фейсвүүкийн хэрэглэгчээр бүртгүүлээд өөрийн эргэн тойронд байгаа
хүмүүстэй холбоо тогтоож эхэлнэ.
Фэйсбүүк таны эргэн тойронд байгаа хүмүүсийг танд нээж өгнө.
Байгууллага, бүс нутаг, сургууль, бүлэг, бүлгэмүүд гэх мэтээр ашиг сонирхол ижил хүмүүсийн
маш олон сүлжээ, бүлгүүд Фэйсбүүкт байдаг. Та тэдэнтэй холбоо тогтоож тэднээс суралцаж
болно.
Фэйсбүүкийн найзууд
Тодорхой нөхцлийн дагуу итгэлцлийн үндсэн дээр фэйсбүүкийн найзууд болсон тохиолдолд тэд
өөрсдийн хувийн мэдээллээ солилцох, хамтран үзэх унших эрхтэй болдог.

2004 оны 2 сарын 4-ны өдөр анх байгуулагдаж байсан юм байна.

2004 он

2-р сар: Mark Zuckerberg болон Dustin Moskovitz, Chris Hughes Eduardo Saverin нар Facebook-г анх Харвардад үүсгэн санаачлав
3-р сар: Facebook Харвардаас Стэнфорд, Колумбиа, Yale-рүү өргөжив
6-р сар: Facebook-н төв байр Калифорниагийн Пало Алторуу нүүв.
9-р сар: Profile feature-д Groups application & the Wall нэмэгдэв.
12-р сар: Facebook ойролцоогоор 1 сая хэрэглэгчтэй болов.

2005 он

5-р сар: Facebook өргөжсөөр 800-гаад коллежийн сүлжээнд холбогдов.
8-р сар: Компани албан ёсоор TheFacebook.com хэмээх нэрээ Facebook болгон өөрчлөв.
10-р сар: Facebook-д зураг хийж болдог болов.
12-р сар: Facebook ойролцоогоор 5,5 сая идэвхтэй хэрэглэгчтэй болов.

2006 он

4-р сар: Facebook Mobile feature-г санаачлав.
9-р сар: News Feed болон Mini-Feed нэмэлт эрхээр нэмэгдэв. Facebook-н нэмэлт мэдээллүүд нь илүү өргөжив
11-р сар: Facebook-д Share feature нэмэгдэн нэгэн зэрэг 20 хүнтэй харьцаж болдог болов.
12-р сар: Facebook 12 сая идэвхтэй хэрэглэгтэй болов.

2007 он
10-р сар: Facebook ойролцоогоор 50 сая идэвхтэй хэрэглэгчтэй болов:

2008 он
4-р сар: Facebook Chat Facebook чатыг үүсгэн байгуулав.
8-р сар: Facebook 100 сая идэвхтэй хэрэглэгчтэй болов.

2009 он
2-р сар: Facebook “Like”-г нэвтрүүлэв.
6-р сар: Facebook Facebook Usernames буюу хэрэглэгчийн нэртэй болов.
10-р сар: Үүнийгээ Privacy Policy болгож өөрчлөв.
12-р сар: Facebook 350 сая идэвхтэй хэрэглэгчтэй болов

2010 он
4-р сар: API хүснэгтийг нээв
6-р сар: Facebook 500 сая хэрэглэгчтэй болов
12-р сар: Time сэтгүүл Mark Zuckerberg-г Оны шилдэг хүнээр тодруулав.


Facebook-ийг хэрхэн ашиглах вэ?


Фэйсбүүк хэр зэрэг хувийн шинжтэй байдаг вэ? Мэдээж шинээр орж буй хүмүүст яшиг төвөгтэй ойлгомжгүй асуудлууд зөндөө байдаг. Гэхдээ та энэхүү тайлбаруудыг ойлгож авснаар фэйсбүүкийг өөрийн компьютер 10-н хуруу шиг л мэддэг болоход нэг алхам ойртох юм. Өнөөдөр та бүхэнд өөрийн мэдээллийг хэрхэн өөрийнхөөрөө болгох тухай заах юм.

Эхлээд та өөрийн хувийн тохиргоогоо Account гэсэн цонхноос олно уу?


Хэн таныг олох боломжтой вэ?
Хамгийн дээр гарч ирэх хэсэг нь "Connecting on Facebook" буюу таны фэйсбүүк рүү холбогдох тохиргоо байх юм.


Энд та хэрхэн таныг хайж олж болох, хэрхэн мессеж илгээх г.м тохиргоонуудыг тохируулж болно. Хэрэв өөрийгөө танихгүй хүн болоод найзууд тань таны хуудсыг үзэхэд ямаршуу байхыг баруун дээр байрлах "Preview My Profile" гэсэн товчлуур дээр дарж үзэж болно. Энэхүү товчлуурыг та ихэнхи тохиргооны хуудас дээрээс олох боломжтой

Та хэнтэй хуваалцах вэ?

Ихэнхи хүмүүсийн фэйсбүүк нь гэр бүлийн хүрээний хүмүүсээс эхлээд дотны найзууд, энгийн найзууд, сургуулийнхан, ажлынхан гэх мэт ангилагдахуйц найзуудтай байдаг бөгөөд эдгээр хүн бүрт өөр өөр харилцаатай байдаг билээ. Таньж мэдэхгүй хүнд өөрийн утасны дугаараа зарлаад байх нь юу л бол?
Хүн бүрт өөр өөр зүйлсээ хуваалцах болохоор л энэхүү хэнтэй хуваалцах вэ гэдэг маань гарч ирж байгаа юм. Та үүнийг өөрийн "Privacy Settings" гэсэн менюнээс олох боломжтой.



Хэрэв та бүх хүмүүст өөрийн хувийн мэдээллээ үзүүлэх бол "Everyone" гэсэн фэйсбүүкээс санал болгож буй сонголтыг сонгож болох юм. Дараагийнх нь бол найзуудын найзуудад зөвхөн хувийн мэдээллээ харуулах бол "Friends of Friends"-ийг сонгоно уу. Зөвхөн найз болсон хүмүүстээ л харуулна гэвэл "Friends only" байж болно. Аа харин арай жаахан өөрчлөлт хийе гэвэл "Customize Settings" хэмээх тохиргоог сонгож өөрийнхөө хүссэнээр нь өөрчилөх боломжтой юм.


За тэгээд доош нь гүйлгээд үзвэл таны зураг, таны хана мөн холбоо барих мэдээлэл зэргийн тохиргоог та харах болно. Та эндээс л өөрийн мэдээллийг өөрчлөх бөгөөд найзууддаа, эсвэл бүх хүмүүст аль эсвэл бүгдийг нь нууцалж бас болно.

"Customize" буюу өөрийнхөөрөө тохируулах тохиргоо дээр жишээ авч үзье.


"Specific People" гэдгийг нь сонговол таны сонголтын доор хүмүүсийн нэр бичих хэсэг гарч ирэх бөгөөд та тэр хэсэгт өөрийнхөө яг ямар найздаа бүх юмаа ил байлгахыг шийдэх юм.

Мөн та энэ хүнээс бүгдийг нь нуух гээд "Hide this from" гэсэн хэсэгт нэрийг нь бичээд нууцлах боломжтой.

Нэмэлтүүдээс өөрийгөө хамгаалах

Фэйсбүүкд төрөл бүрийн апликэйшнүүд хүнд хэрэгтэй хэрэггүй байдаг л даа. Иймэрхүү аппликэйшнүүдийн ихэнхи нь таны төрсөн огноо, дууддаг нэр бүүр баасан ахын төрсөн өдрөөр юу хийдгийг ч илчлэх боломжтой байдаг юм. Харин үүнийг дагаж хийснээр таныг энэхүү аюулаас аварч гарах боломжтой юм шүү.

Юун түрүүнд өнөөх "Privacy Settings" гэсэн меню дотроос доод хэсэгт байрлах "Edit your settings" хэмээх товчлуур дээр дарна уу. Доор зурагт үзүүлэв.


Дараа нь "Apps you use" хэмээх хэсгийн баруун талд байрлах "Edit Settings" гэсэн товчлуур дээр дарчих хэрэгтэй.

Эндээс та өөрийн фэйсбүүкэд суулгасан бүх нэмэлтүүд харах болно. "Edit Settings" хэмээх товчлуурыг дарсанаар тухайн нэмэлт нь таны ямар хувийн мэдээллийг бусдад харагдуулдагийг харах боломжтой юм. Жишээ болгож "Lexulous" хэмээх үгсийн тоглоомыг үзүүлэв.


Тэгэхээр "Lexulous" хэмээх тоглоом маань тухайн тоглоомын өөрчлөлтүүдийг таны цахим шуудангаар дамжуулан мэдээллэдэг юм байна. Хэрэв би зөвшөөрвөл миний хана дээр хүртэл тоглоомын танилцуулгаа нийтлэх боломжтой. Иймэрхүү янзаар өөрийн нэмэлтүүдийг янзалж болох боломжтой гэдгийг ихэнхи хүмүүс маань мэддэггүй л дээ.

Жишээ болгож би саваагүйтээд төрөл бүрийн мэдээлэл шаардагддаг нэмэлт суулгалаа.

Энэхүү хэсгийг эхлэхэд бичиж байсанчилан та үнэхээр өөрийн хувийн мэдээллийг бусдаас нуухыг хүсвэл иймэрхүү маягаар ямаршуу мэдээлэл илгээгдэж болохыг харж байгаад өнөөх суулгасан нэмэлтээ устгасан ч болно шүү дээ.

Найзуудын нэмэлтүүдээс өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалах

Одоо чинь 21-р зуун шүү дээ. Ихэнхи зүйл боломжтой байдгийн адилаар найзуудын чинь суулгасан нэмэлтүүд таны нууцийг задлах боломжтой байдаг. Дараагийн Apps, Games and Websites гэсэн хэсэгт байрлах менюг харъя.


Доор үзүүлснээр бол миний бүх мэдээллийг харах боломжтой юм байж л дээ. Тэгвэл та өөрийнхөө ямар мэдээллийг өгмөөргүй байгаагаа зүгээр л чагтыг нь авснаар хялбархан шийдэх боломжтой. Гэхдээ өөрчлөлт хийснийхээ дараа "Save Changes" хэмээх хадгалах товчлуурыг дарахаа мартваа.


Гомдол мэдүүлэх

Фэйсбүүк мэтийн харилцааны сайтуудад гомдол барагдуулдаг. Үнэхээр таны нууцийг ямар нэгэн хүн таны зөвшөөрөлгүйгээр хэрэглээд, бүүр бүх юмаа нууцалсан байхад хүртэл Фэйсбүүкийг ашиглан олж мэдээд байвал энэ аргыг хэрэглэхэд гэмгүй. Гэхдээ энэ алхамыг сонгохоос өмнө та өөртөө ямар нэмэлт суулгаад ямар ямар мэдээллээ солилцохыг эргэн нэг харчихад гэмгүй байх аа.

FACEBOOK хаягаа устгах



1. эхлээд та устгах гэж байгаа эрхээрээ нэвтэр

2. доорхи холбоосоор ор
http://www.facebook.com/help/contact.php?show_form=delete_account

3. "Submit" товч дар

Одоо та 2 долоо хонгийн турш нэвтрэхгүй байх хэрэгтэй. Ингэхэд устах болно. Хэрэв нэвтэрвэл буцаад сэргэнэ шүү.

Мөн...........

Facebook дээр дансаа ахин идэвхжүүлэх сонголт байдаг ч харин дансаа хаах сонголтыг олох маш төвөгтэй байдаг. Хэрвээ та Facebook дансаа бүр мөсөн устгахыг хүсэж байвал дараах заавар танд тус болно.

Хурдан арга: 1. https://ssl.facebook.com/help/contact.php?show_form=delete_account та энэ линкээр орох үед шууд данс устгах нүүр гарч ирнэ. Гэхдээ та эхлээд username, password роо нэвтэрч орсон байх шаардлагатай.

2. Гарч ирэх нүүрнээс Submit ыг дараад зааврыг дага. Та ердөө password оо оруулаад spam-с хамгаалах хэдэн кодыг оруулахад болно.

3. Танд таны данс 14 хоногийн дараа хаагдах болно гэсэн мэйл мэйлээр тань ирэх болно. Харин 14 хоногийн хугацаанд та ямар нэг үйлдэл хийх, дансруугаа орох нь хаагдах явцад нь саад болно. Тиймээс - 14 хоногийн хугацаанд дансруугаа бүү ор. - Хайлтын системээсээ Facebook ийн линк хаягийг утсга. - Ямар нэг байдлаар автоматаар дансруу нэвтрэх боломжуудыг арилгах хэрэгтэй.

4. Хүлээ. 14 хоногийн дараа харин данс хаагдсан эсэхээ шалгаад үз. Өөр арга: Хэрвээ дээрх арга болохгүй байвал энэ аргыг үзээрэй.

1. Шууд Facebook руу имэйл бичих хэрэгтэй. Хаяг нь: privacy@facebook.comprivacy@facebook.comЭнэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой

2. Facebook таны дансыг устгасан гэсэн мэйл ирэх хүртэл хэдэн өдөр хүлээгээрэй.

3. Хэрвээ хариу ирэхгүй бол s upport@facebook.comupport@facebook.comЭнэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой , info@facebook.cominfo@facebook.comЭнэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой мэйлүүдрүү бичиж болно.

Facebook-ийн 5 сөрөг тал


Найзуудаа нээтээр олох гэдэг амар болжээ. Сүлжээгээр найзуудаа олох олон сайтуудын хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь Facebook (FB) юм. Олон сайн давуу тал байдаг ч доод тал нь 5 сөрөг тал байдгийг CBSNews.com-д анхлан нийтэлснийг танд сонирхолтой болов уу гээд зах зухаас нь дурьдаж байна.

1. Таны хувийн мэдээллийг 3 дахь этгээд унших боломжтой.

2. Хувийн нууцлал нь шинэчилсэн загварын дараа бага болсон.

3. FB-д компьютерт тань гэмтэл учруулж болох реклам агуулж болно.

4. Таны найзууд санаандгүй байдлаар таныг эвгүй байдалд оруулж болно.

5. Хиймэл гишүүн үүсгэж түүгээрээ таны данс болон найзуудын сүлжээг тань гэмтээж болно ... гэжээ.

Фэйсбүүк хэдийгээр найз нөхөдтэйгээ уулзах, холбоотой байх боломжийг олгодог ч дээрх сөрөг талыг агуулдаг тул "хувийн нууцлал"-аа өндөржүүлэх, хэт хувийн мэдээллээ сайтад тавихгүй байх хэрэгтэй юм байна гэсэн мессэжийг дээрх эх сурвалж өгүүлж буйг уншигч та давхар анзаарсан байх гэж итгэж байна.

Facebook хэрэглэгчдийн заавал мэдэх 7 тохиргоо


Facebook-ийн тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах, эсвэл хакердах зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурснаар та өөрийнхөө Facebook-ийг хүссэнээрээ тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалж сурна.

1. Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list)

Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилж болно. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл, найзууд нэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа нь хайлт хийхэд ч амар байх болно.

2. Өөрийн мэдээллээ бусдаас нуух

Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings-Profile руу ороод About me-ийн хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-ийг дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний мэйл хаяг эсвэл нэрийг бичээрэй.

3. Өөрийгөө хайлтын системээс устга
Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тйимээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only Friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны Facebook гарч ирэх болно.

4. Өөрийгөө Google-ээс устга

Privacy Settings – Search гэж орохоор Public Search Result гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс чагтыг арилгах хэрэгтэй.

5. Зураг, видеогоо нууцлах
Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings рүү ороод Profile Information-ыг дар. Ингэснээр та хүссэн тохиргоогоо хийж болох юм. Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод бусдын оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

6. Альбомоо хамгаал
Фото альбомоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж, тохируулга хийгээрэй.

7. Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал
Хэрэв хэн нэгэн хүн таны зурагнууд дээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүнийг таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно. Ингэхийн тулд Privacy Settings руу ороод Block List-ийг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний нэр, мэйл хаягийг нь бичихэд л болоо.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0