Өмгөөлөгч О.Баасанхүү ”Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшинэ”


Өмгөөлөгч О.Баасанхүү, Оюунбилэг нар МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хоёр сар хорих болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Өмгөөлөгч Б.Оюунбилэг, Г.Ганбаатар, О.Баасанхүү, Н.Шинэн нар экс Ерөнхийлөгчийн холбогдсон хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Тэд Н.Энхбаярыг хоёр сарын хугацаатай саатуулсан болсон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дээд шатны шүүгчид нь гомдол гаргахаа мэдэгдлээ. Өмгөөлөгч О.Баасанхүүгийн мэдэгдсэнээр Н.Энхбаярыг яллагдагчаар татаж, хоёр сар хорихоор болсон нь хууль бус үйлдэл болсон аж.

Энэ асуудлаар өмгөөлөгч О.Баасанхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших эрхгүй боллоо гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-Яалаа гэж, бие нь тэнд хоригдож байгаа ч гэсэн бэлчээр нь энд байна шүү дээ. Ямар ч байсан нэр дэвшинэ. Дэвшихгүй байх ямар ч үндэслэл байхгүй. УИХ-ын сонгуульд ял эдлэж байгаагүй, гэм буруутай эсэх нь тогтоодоогүй л бол нэр дэвших эрхтэй. Тиймээс Н.Энхбаяр нэр дэвшинэ.

-Аль тойрогт нэр дэвших вэ?

-Одоохондоо шийдэгдээгүй байна. Гэхдээ Хэнтий, Архангай аймаг ч юмуу аль эсвэл Баянгол дүүрэгт нэр дэвших болов уу гэсэн таамаг төдий зүйл байна.

-Өчигдөр Н.Энхбаярыг хоёр сар хорих шийдвэр гарсныг та хууль зөрчсөн хэмээн мэдэгдсэн. Ямар учраас тэгж үзсэн бэ?

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан нь анхнаасаа хуулийг зөрчсөн. Өчигдрийн хуралдаан ч гэсэн ЭБШХ-ийн 8.1, 8.2-ийг зөрчиж явагдсан. Яагаад гэвэл хуралдаан болохоос долоо хоногийн өмнө хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчаас яллагдагчаар татаж байна гэсэн тогтоолоо үйлдээд шүүхэд 72 цагийн өмнө хүргүүлэх ёстой байдаг. Мөн өмгөөлөгчид нь танилцуулах ёстой. Гэтэл өчигдрийн шүүх хурал 14.00 цагаас эхлэхэд шүүхэд яллагдагчаар татах тогтоолоо анх танилцуулсан, түүнчлэн ЭБШТ хуулийн 36 дугаар зүйлд яллагдагчаар татсан тогтоолыг гаргаад сонсгосон тохиолдолд л шүүхээс яллагдагчаар татаж шийдвэр гаргадаг. Гэтэл яллагдагчаар татагдсан этгээдэд тогтоолоо танилцуулаагүй байхад шүүхээс хууль зөрчсөн үйлдэл хийж яллагдагчаар татсанд гомдолтой байна.

-Өмгөөлөгчдийн зүгээс ямар байр суурьтай байна?

-Бид өчигдрийн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Холбогдох газруудад гомдол гаргана. Гэхдээ нааштай хариу сонсоно гэдэгтээ итгэлгүй байна. Мөн өчигдрийн хуралдааныг хийсэн Сүхбаатар дүүргийн шүүгч н.Оюунтуяаг шүүгчдийн сахилгын хороонд мэдэгдэх болно.

-ШШГЕГ-аас таныг Н.Энхбаярт гар утас нууцаар өгсөн, захидал дамжуулсан гэж мэдэгдсэн?

-Энэ бол худал. ШШГЕГ-ынхан өчигдөр хэвлэлийнхэнд ташаа мэдээлэл өгч байна лээ. Би гар утас оруулаагүй, ямар захидал вэ харья гэж хэлэх үед тэд булааж авсан. Гар утас авч орох үндэслэл ч байхгүй. Биднийг Н.Энхбаяртай уулзахын өмнө нэгжлэг хийн, металл илрүүлэгчээр шалгаж байгаа. Ер нь тэдний мэдээлснээр Н.Энхбаяр цагдан хорих төвд жаргаж байгаа юм шиг л мэдээлж байсан. Үнэндээ миний үйлчлүүлэгч дарамтанд байгаа нь үнэн.

-Ямар дарамт?

-Сэжигтэнийг цагдан хорих үед гурван байдлаар эрүүдэн шүүж, дарамтанд оруулдаг юм. Тодруулбал, биеэр, эмнэлэгийн аргаар, сэтгэл санаагаар эрүүдэн шүүдэг. Н.Энхбаярыг сэтгэл санааны дарамтад оруулж байгаа. Учир нь 24-ны шөнө түүнийг унтуулаагүй байгаа юм. Учир нь хажууд нь шөнөжин барилгын ажил хийсэн гэсэн. 25-ны өдөр намайг компьютерээ авч орох гэтэл оруулаагүй. Мөрдөн байцаагч компьютер хэрэглэж болдог харин би бол болдоггүй юм байх. Энэ мэтээр маш их хууль зөрчсөн зүйлс гарч байна. Бид хууль зөрчсөн нэг ч үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0