Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Миний бахархал
Миний бахархал
Монголын үндэсний бахархал би сэггэл зүрхээрээ их баян хүн. Би хэнээс, юуг ч гуйхгүй тийм л баян хүн. Би Америкаас агуу хөгжил, Иракаас цөмийн зэвсэг, эсвэл хөрш гүрнүүдээсээ эд таваар, идэх хоол, алт мөнгө гээд юуг ч гуйхгүй. Би гадныхнаас жаргал цэнгэл, доллар, рубль, юань, аль эсвэл элбэг хангалуун амьдрал, их түүх соёл аль алиныг нь ч гуйхгүй.Аль аль нь надад байгаа болохоор би сөхөрч, сөгдөж гуйхгүй. Би тийм л омголон хүн. Би их олон юмаар омгорхдог. Өөрөөрөө, ээжээрээ, ааваараа,төрсөн газар угаасан усаараа , монголын бахархал болсон түүхээрээ , багшаараа, гээд л би монгол ах дүү нараараа бахархдаг. Хөх азийн зүрхэнд нь оршдог, хөх толботой монгол иргэн таниар би бахархдаг. Учир нь эх орон нь зүрхэнд нь буцалж, зүүдэнд нь хүртэл оршин байдаг болохоор таниар би бахархдаг. Монгол иргэн монголоороо бахархдаг гэдэгт би итгэдэг. Би хараа сунгасан газар нутагтай, хурын уянга шиг босоо бичигтэй, хуурын эгшигний түрлэгтэй уртын дуутай, хурдан морьдын туурайгаар дэлхийг тамгалсан түүхтэй, малаа дагаж, гэрт амьдардаг нүүдэлчин удамтаймонгол хүндээ бахархдаг юм. Холч ухаан, холын тэмүүллээр хорьдугаар зууны дэлхийн суут хүнээр тодорсон тэр хүн чинь миний бахархал байгаа юм. Тарсан, бутарсан улс орноо нэг атганд зангидаж чадсан, дэлхийн талыг цэрэг эрс, хурдан хүлэг, холч ухаанаар эзэлж чадсан, Их засаг хуулиа баталж ирээдүйн эөхлэлийг тавьсан, интернэтийн эхлэлийг хөсөг шуудангаар эхлүүлсэн тэнгэрийн элч болж нөж атган төрсөн тэр хүнээр би бахархдгийм.
Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын их түүхийн товчоог яруу найргийн гайхамшигт шадлалаар бүтээсэн нэр нь тодроогүй тэр шүлэгчээр би бахархдаг. Үе үеийн баатар эрсийг төрүүлэн, бүүвэйн дуугаараа угтсан цагаан сүүний эхлэл эх хүнээр би бахархдаг юм. Би агуу их түүх соёлоо дээдэлдэг. Хоёрхон чавхдасаар дэлхийг уяраасан морин хуур гэдэг хөгжим нэртэй урлалаар, Хотлыг уяраах шидтэй, мөн л дэлхийн соёлын өвд бүртгэлтэй уянгат сайхан уртын дуугаараа, аж амьдралын мөн чанарыг ухуулсан ардын урлагаараа би бахархдаг. Би Уяхан замба тивийн нарыг гэрэлтүүлсэн зууны манлай уртын дуучин Норовбанзадаар бахархдаг. Уртын дууг хүссэн, санасан хүн нь дуулж чаддаггүй монгол хүн л сайн дуулж чаддаг юм гэж мэргэжлийн хүний ярьж байхыг сонсож байсан. Нээрэн ч тэнэгэр сайхан тал нутагтаа хүлгийн нуруунд, малын бэлчээрт цангинан байдаг хоолой чинь Монгол хүний л хоолой юм байна шүү. Тийм учраас уянгалаг байх нь арга ч үгүй биз. Эгшиг аялгуу хоолойноос нь уу, эсвэл уушигнаас нь гараад байна уу гэж эргэлзмээр хөөмийн эгшгээрээ би бахархдаг. Амьдралын үйл хөдлөлөөс урган гарсан уян наалинхай бүжиг наадмаараа би омгорхдог. Хурдан хүлэг, хүүхдийн гийнгоо, хүчит бөхийн дэвээ шаваа, хүнлэг сайхан гүндүүгүй монгол бөх, уухай хадаах сур харваагаараа би дэлхийд омогшдог.
Хоёр сая гаруй хүн амтай хэрнээ дэлхийн спорт, энх тайван, эв найрамдлын их наадам болох энэ жилийн Бээжингийн Олимпоос л хос алт, хос мөнгөн медаль хүртэж, Ази тивдээ медаль хүртсэн улсын тоогоор тавд бичигдлээ. Олимпийн аварга Түвшинбаяр, Бадар-Ууган нараар би, басхүү Монголын ард түмэн бүгд л омгорхож байна. 0,1 дозоор ялагдал хүлээсэн Гүндэгмаа, бэртэл гэмтлээсээ тэмцээнээ үргэлжлүүлээгүй Сэрдамба нарын алтын энэтэй мөнгөн медалиар би бахархаж байна.
Японы сумогийн их дэвжээнд аварга хэмээх алдар хүртэн, хүчтэй Монголын хүч бяр, арга ухааныг харуулж чадсан монголын хүчтэн Даваажаргал, Цэвэгням, Бямбадорж, Хүчитбаатар, нараар бахархах сэтгэл төрдөг юм. Энэ бүх л ур ухаан, арга мэхийг Монголүндэсний бөхөөс эхлэлтэй байх гэж би боддог. Тиймдээ ч хүү төрвөл бөх болоорой хэмээн ерөөдөг монгол түмний бэлэгдэл учиртай биз.
Би өмсөөд явахад дулаахан монгол гутал , нөмрөөд хэвтэхэд элбэг, эмжээрэн захтай энгийн нэгэн гоёл монгол дээлээрээ бахархдаг. Монгол гоёлоо би дэлхийн алдартай брэнд хувцаснаас илүүтэйгээр шүтдэг монголын үндэстэн ястан бүрийн ёс жаягаас хамаарч үндэсний хувцас чөөр өөр байх нь бий. Өнөө үед ч Италийн гутал, Кореа , Америкийн брэндийг залуус маань илүү их сонирхох болж. Би ч ялгаагүй. Цаг үеийн хөгжил нь ч тэр байж болох л юм. Эцэст нь Монголоороо бахархдаг, эх орноо хайрладаг, эх орныхоо төлөө зүрх нь цохилдог Монголынхоо мянга мянган залууст хандаж ганцхан зүйл хэлье. Би та нараараа бахархдаг. Миний бахархлыг бүтээсэн энэ агуу хүмүүс бүгд л та бүхэн шиг энгийн байсан юм.
Миний үр хүүхдийн, ач гучийн минь бахархах бахархлыг та бүхнийг бүтээнэ гэдэгт би итгэж байна. Тийм учраас л монгол хүн таниар би бахархах болно.Залуусаа, бүгдээрээ ирээдүйн их бахархлыг хамтдаа бүтээцгээе. Эр бор харцага дэлхийн чинадад эргэлдэж Эзэн Чингисийн хатан зориг, сэлэмний үзүүрт хурцлагдаж эрэлхэг алдраа цуурайтуулсан монгол эрчүүд минь миний бахархал Хаврын яргуйтай дэгжирхсэн зурган хуар, монгол гоёл хазаарын дуунд хөглөгдсөн зүрхэн эх, монгол эгшиглэн хайрын хязгаар болсон уяхан сэтгэл, уянгын бүүвэй ханийн аргамжаанд нялхарсан урлагийн охь, үзэсгэлэн гуа мандухай хатны зоригоор хүүхэн заяа эрчлэгдэж магтсан, муулуулсан эх орныхоо төлөө тэмцсэн цуцашгүй заяатай уяхан замбативийн наран дор дэлхийн соёлыг сөхрүүлсэн урлагийн сор болсон монгол бүсгүйчүүд минь миний бахархал. Залуусаа, төгс төгөлдөр эрхэм дээд тэмүүлэлд хүрэх арван санамжийг амьдралдаа хэрэгжүүлж, эх орноо хамтдаа хөгжүүлцгээе.
Бичсэн: Энхбат 2011.04.25
0 Сэтгэгдэл NO: