Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Миний Бухимдал
За энэ бол миний тохиолдсон бухимдал гэх юмуу хаашаа ч юм хэхэ бичлээ . Саяхан байшингын гэрийн гадаа байж байтал гудамжинд гурван монгол залуутай тааралдаж танилцллаа. Нэг нь насаар надаас хамаагүй ах, нөгөө хоёр нь хамаагүй дүү шахуу. Нэр усаа мэдэлцэв үү үгүй юу л хоолны мөнгөө яаж олдог юм бэ? ажил хийдэг үү? эхнэртэй юу гээд л байцаагаад унах юм.Яг ийм болохоор л би хүмүүсээс дайжиж явдаг юм. Тэгээд л яахав үнэнээ хэллээ дээ:
- Чи яаж мөнгөө олж байна?
- Улсын тэтгэглэгээр сурдаг юм аа.
- Ажил хийдэг үү?
- Хийдэг ээ. ( сурахын хажуугаар ажил хийхийг хориглосон байдаг л даа. Гэхдээ ийм тийм учиртай гээд олон долоо юм тоочоод байх төвөг төвөг)
-Мөнгө зээлүүлэхгүй биз( хүний газар амьдарч байж юу нь мөнгө өгөх гэж ) дотроо бодлоо...Үнэндээ тэд архи уух санаатай байсан юм байна лээ.
Байхгүй л гэлээ.......
- Тэгээд юу хийдэг юм бэ?
- Хичээлээ л хийнэ.
- Тэтгэлэг чинь тэгвэл их юм байна л даа. Хэд юм бэ?
- Их биш ээ. Байдгаараа л хэмнэж байж л амьдарна шүү дээ. (Миний мөнгө хэнд ямар хамаа байнаа?? Дор дороо л өөрсдийгөө хичээж л амьдрана шүү дээ)
- Хн, яаж чам шиг мөнгөтэй болох вэ? Мөнгө төгрөгөнд санаа зовдоггүй ээ.
Ганц бие үү?
- Үгүй гэлээ. (Шал тэнэг юм аа. Мөнгөний боол нь биш эзэн нь л болж явах хэрэгтэй ш дээ. )
- Өө за за. Хосоороо байгаа юм чинь бүүр ч их мөнгө хурааж байгаа биз дээ?
- Тийн ш дээ. Мөнгө хураагаад байсан чинь гэрт багтахгүй, заримыг нь шатаагаад л, ураад л суудгийн. (Ишшш чааваас даа. Ямар ч ядуу сэтгэлгээ, богино хараатай юм бэ дээ. Эр хүн юм бол надтай биш Билл Гэйтстэй барьцалдаж атаархаж амьдрана биз дээ. Тэгээд ч энд хураасан мөнгө Монголд угсармал орон сууцны байрны жорлон, банны өрөөг худалдаж авахад ч хүрэхгүй. Хөөрхий, хаа газрын ядуу орны иргэд л бие биеийнхээ хөрөнгө мөнгийг тоолж бодож суудаг юм шиг байгаан.)
- Болно биз дээ.
- Хурдан одоо хүнтэй суу суу гээд л дахин дахин хэлэхийн хосоороо байгаа гэж Хн.(Ер нь миний хүнтэй сууна уу барина уу хэнд ямар хамаа байнаа?
Намайг хүнтэй суухгүй байлаа гээд, суулаа гээд хальт тааралдаад өнгөрч байгаа энэ хүнд ямар ч ашиггүй биз дээ? Ер нь анзаараад байхад хүнтэй суучихсан гарууд л иймэрхүү зүйл хэлж байх юм. "Би хүнтэй суучихсан, ёстой гоё.
Чи харин ганц бие, өрөвдмөөр" гэсэн өнгө аяс цаана нь л нэг цухалзаад байна гээч. Яахаараа хүмүүс хүний хувийн орон зай руу шууд довтолж, зөвшөөрөлгүйгээр орж ирдэг байнаа. Их л бүдүүлэг зүйл биз дээ. Хүний амьдрал хүнтэй сууснаар хэмжигддэг өчүүхэн явцуу зүйл биш байлгүй дээ)
Энэ бол бусдын амьдралд хушуу дүрж, юуг нь ч мэдэхгүй, намайг таних ч үгүй байж шууд дүгнэлт өгч, загнаж, зөвлөж, шүүмжилж, атаархаж, хорсож, муулдаг хүмүүст бухимдсан бухимдал байлаа. Гэхдээ ийм хүмүүстэй уулзсаны дараа өөрийнхөө тухай болон найз бүсгүйгээ боддог боллоо. Юу хүссэнээ хийх эрх чөлөө.
Хэн нэгэнд найдаж, мөр гарыг нь түшиж, хамгаалагчаа болгох хүнгүй ч гэлээ өөрөө өөрийнхөө түшиг болж, өөрийнхөө хүч чадлыг 100 хувь ашиглаж, өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь болж, унасан ч ялсан ч өөртэйгөө хамт байж, амьдралд бүх зүйл намайг хаяад явсан ч өөрийгөө л хаялгүй түшиж ургаш гишгэх ухаан, чадлыг ганцаараа байхдаа олж авч байгаа юм.
За ямар ч байсан бухимдал нервээ үргэлж эерэг талаас нь харж байхыг хичээж байх хэрэгтэй гэж ээж , аав хоёр хэлж байсан юм. Нээрээ ч эргээд харахад энэ бүхэн бухимдал гэхээс илүүтэй намайг өөрт минь таниулсан сайхан туршлага, тохиолдлууд байлаа.
LimitleSS 2011.11.08
5 Сэтгэгдэл NO: