Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Мистер залуу хамтлагаа танилцууллаа

“Manhunt International-2010” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, орон орны сайхан залуустай мөр зэрэгцэн алхсан Г.Дөлгөөн-Аюуш авьяас чадвараараа шалгарч байсан билээ. Монгол залуусын нүүр царайгаар тодорч, мэдлэг боловсролоо сориод ирсэн тэрбээр СУИС-ийн кино-драмын ангид суралцдаг аж. Тэрбээр шилдэг загвар өмсөгч, топ моделиудтай хамт реклам сурталчилгаанд тоглох болсноор олны анхаарлыг ихэд татаж буй бөгөөд рок попын ертөнцөд ч хүч сорихоор зэхэж явна. Учир нь, тус сургуулиас нэгдсэн авьяаслаг залуус “Movie” нэртэй хамтлаг байгуулсан бөгөөд урын сандаа ч чамлахааргүй хэдэн дуутай болжээ. Царайлаг, жүжигчин залуус хэд хэдэн дуундаа клип хийлгэхээр төлөвлөж буй бөгөөд тун удахгүй үзэгч, сонсогчдын өмнө томоохон тэсрэлт хийх гэнэ. Тиймээс хамтлагийн гишүүн болох А.Дөлгөөн-Аюуш уран бүтээл хийгээд хувийн ажлуудаа ч олны өмнө сурталчилж эхэлсэн байна. Тус хамтлагийг охид залуус СУИС-иас төрсөн болохоор нь ч тэр үү, хоёр дахь “Акапелла” хэмээн нэрийдэж буй аж.
0 Сэтгэгдэл NO: