Монгол хүний үнэ цэнэ

Хүүхэлдэйн кино гэдгийг баахан зураг зурах юм уу эсвэл нэг баримлын шавар, хүүхэлдэйг бага багаар хөдөлгөж зураг авдаг нүсэр ажил орчин цагийн тоон технологийн ачаар маш хялбар болжээ. Өдгөө том хүн бүү хэл жаахан хүүхэд хүртэл компьютер, холбогдох програм хоёр нь байхад гэртээ өөрийн гэсэн хүүхэлдэйн киног үйлдвэрлээд байх нөхцөл аль хэдий нь бүрдэж. Гэхдээ л анимшн хийх тал дээр бид өрнөдийг гүйцэх болоогүй нь кинотеатрт гаргачихаар хүүхэлдэйн кино бүтээж амжаагүйгээс бэлэн харж болно.

Урансайхны кино дотооддоо сэргэж байгаа шиг хүүхэлдэйн киноны чиглэлээр монголдоо төдийгүй дэлхийн зах зээл дээр борлогдохуйц гайхалтай бүтээлийг Монгол залуус маань удахгүй бүтээж эхлэнэ гэдэгт итгэж байна.

Энд хувь хүмүүсийн бүтээсэн анимшнийг та бүхэндээ танилцуулж байна. Зохиолчийн зөвшөөрөл энэ тэрийг нь авч амжсангүй. Угаас ийм богино хэмжээний монгол хүүхэлдэйн кинонууд нэг бус бүтээгдсэнтэй та бүхэн http://www.youtube.com/ сайтаас орж танилцах бүрэн боломжтой. Харин тэр дундаас Монголын нийгмийн амьдралыг богинохон хугацаанд нилээн хурцхан харуулж чадсан доорх бүтээлийг сонгон та бүхэндээ хүргэж байна. Ялангуяа тэр лүнзгэр том машин уначихаад, хогоо бусдад буян болж байна хэмээн сэтгэж хаядаг мундаг гаруудын тухай харуулсан хэсэг бодит байдлаас хол биш санагдсан. Мэдээж хүүхэлдэйн кинонд алдаа дутагдалд бий л байх. Гэхдээ өөлж сөөлөхөөсөө илүүтэй ийнхүү оролдлого гаргаж, өөрийгөө хөгжүүлэх төдийгүй энэхүү салбарт нэг ч "цучил асааж" буй "Монгол хүний үнэ цэнэ" анимшнийг бүтээсэн "Тэмүүн"студи, Н.Энхмэнд болон бусад уран бүтээлчиддээ цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэе!

Заримдаа нийгмийн амьдралын талаар утга учиргүй, урт удаан цагийн цэцэрхэл сонссоноос утга санаа агуулсан зураг, богинохон хүүхэлдэйн киног үзчихсэн нь хамаагүй дээр...

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0