Мэдээ мэдээлэл / Монгол улс хөл бөмбөгийн талбайтай болно /

Хөлбөмбөгийн талбайг олон улсын стандартад нийчүүлэн засч тохижуулна
2011-11-11 16:20:07 - Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Азийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч ноён Занг Жилонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголчууд хувьтай хүн хурнаар хэмээн бэлэгшээдэг. Шинэхэн цас орсон энэ сайхан өдөр та бүхний Монгол улсад хийж байгаа айлчлал эхэлж, та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Монголын хөлбөмбөгийн ирээдүйн хувь заяа улам гэрэлтэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэллээ.

Мөн тэрээр хүнийг эрүүл байлгах гол үндэс суурь нь биеийн тамираар хичээллэх, тэр дундаа хөлбөлбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх асуудалд Монгол Улсын Засгийн газар анхаарч ирснийг хэллээ. Тухайлбал нийслэл болон хөдөө орон нутагт хөл бөмбөгийн зориулалтын талбайг ихээр байгуулж байгаа нь хүүхэд залуучуудын талархлыг хүлээж байна. Цаашид ч хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах, тодорхой төсөл, хөтөлбөрт хамрагдахыг хүсч байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ.

Түүнчлэн Монголын баг тамирчдыг Азийн хэмжээнд зохиогдож байгаа тэмцээн уралдаанд оролцоход төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа ч Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Ноён Занг Жилонг Ерөнхий сайд С.Батболдод өөрийг нь цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд спортод элэгтэй, спортыг дэмждэг Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа, мөн Монгол Улсын эдийн засгийн огцом өсөлтийг нүдээр үзэж мэдрэх боломж гарсанд хувьдаа баяртай байна гэлээ.

Мөн тэрээр Монголын эдийн засаг хүнд байхад чөлөөт бөхийг холбоог 10 гаруй жил удирдаж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд үнэнтэй хувь нэмэр оруулсан шигээ Монголын хөлбөмбөгийн холбоог дэмжиж байдагт талархаж байгааг ч Засгийн газрын тэргүүнд илэрхийлж байлаа.

Монголын хөлбөмбөгийн холбоо 2000 оноос хойш Азийн хөлбөмбөгийн холбоо болон Дэлхийн хөл бөмбөгийн холбоо /FIFA/-той нягт хамран ажиллаж, энэ спортыг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ноён Занг Жилонг хэлээд “Goal” төслийн хүрээнд FIFA-гийн хөрөнгө оруулалтаар монголын хөлбөмөгийн талбайг улам өргөжүүлж, олон улсын стандартад нийцүүлэн засч тохижуулхаар болсныг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдтой нягт хамтран ажиллаж байгаагаа ноён Занг Жилонг энэ үеэр хэллээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 1
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 5
    Зочид: 5
    Гишүүд 0