Моод Монголоор дуусдаг ..........

Дэлхийн нэр хvндтэй хэвлэлийн агентлаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монгол Улсын тухай шинэ соргог мэдээллийг цаг алдалгvй бvр єдєр тутамдаа тvгээх болжээ. Яагаад гэвэл єнєє цагт Монгол Улс моодонд орж буй болохоор. Морь унасан, харанхуй бvдvvлгээр харийнхны тєсєєлдєг монголчуудын дvр тєрх єєрчлєгдєж буй нь сайн хэрэг. Гэвч сайны хажуугаар саар зvйл бас байна. Єєрсдийнхєє тухай чухал мэдээллийг бид гадаадын хэвлэлээс эх сурвалж болгон авдаг хачин жишиг нэгэнт бий болжээ. Эх орныхоо тухай, тєрийн томчуудын байр суурийг “гадаад мэдээ” гэсэн хаягтай мэдээлэл дундаас авч байгааг юу ч гэхэв. Бид Монголдоо амьдраад байна уу гэж эргэлзмээр бас гомдмоор ч юм шиг.

Хүмүүс моод Монголоор дуусдаг гэж ярьдаг. Учирыг лавлавал моод Монголд орж ирсээр байтал хугацаа өнгөрч цаг алддагтай холбоотой гэнэ. Лондон, Парист моодонд орсон хувцас Монголд орж ирэх гэсээр байтал тэндээ моодноос гарчихдаг тул тэрхүү моодны хувцас Монголд орж ирснээр уг моод дуусдаг аж. Тэгвэл зөвхөн хувьцас ч биш бас бус зүйлс Монголоор дуусах нь.

Моод монголоор дуусдаг гэдэг үг аль хэдийнээ ард хоцорчээ. Монголийн охид бүсгүйчүүд маань тэр л Холливуудын оддын өмсөж зүүж байгаа загвар брендийн хувцас хэрэглэлийг цаг хугацааны хувьд нэг их хоцролгүй өмсдөг болж. Тэгээд ч дэлхийн томоохон бренд бүтээгдэхүүний салбар дэлгүүрүүд манай оронд үүд хаалгаа нээгээд эхэлсэн нь саашаалтай.

Өнөөдөр нийслэл хотод маань европийн дэгжин эмэгтэйчүүдийн төрхийг санагдуулам эрхэмсэг чамин хувцасласан охид бүсгүйчүүд хаа сайгүй тааралдах болж.

Хүн өөрийнхөөрөө л дуугарч байвал хэрээ шиг гуугаглсн ч яахав гэсэн нэгэн цэцэн үг байдаг. Үнэхээр хүн өөрт нь таалагдсан загвар моодыг хөөх нь тэр хүний сонирхол төдийгүй эрх чөлөө.

Гэхдээ аливаа зүйлийн хэр хэмжээг тохируулах нь хамгийн чухал. Гадны ямар нэгэн одыг сармагчин шиг дууриагаад шүүмжлэлд өртөх нь манайд элбэг байдаг.

Шинийг сэдэж чадахгүй бол сайн дуурайх нь нэг талаар зөв шийдэл байдаг шүү дээ. Тэгээд ч загвар моод гэдэг бол нэг нэгнийгээ дагах дуурайх гэж л бий болдог зүйл. Харин загвар моод хөөж байна гээд өөрт зохиогүй хувцаслах нь таныг моодны боол болгож цаашлаад таны хувцасны өлгүүр шиг харагдуулж магадгүйюм шүү.

Саяхан нэг удаа би дэлгүүр хэсч яваад хувцас худалдан авч буй хоёр бүсгүйтэй таарсан юм. Нэг нь’’ Би моодонд орж байгаа энэ плать ииг л авна би бүр зүүдэлсэн гээ ч ‘’ гэж хэлээд өмссөн байхийг нь хартал өөрт нь ерөөсөө зохихгүй байлаа. Үнэндээ тэр бүсгүй зүгээр л хувцасны өлгүүр шиг харагдаж байлаа.

Гэтэл уул томоохон дэлгүүрийн худалдагч нар худалдан авагчиддаа сонголтын тал дээр зөвөлгөө өгөх шаардлагатай байтал харин ч бараагаа борлуулж л байвал хамаагүй гэсэн шиг зүгээр суух худалдагч нар байх юмаа больмоор юм. Надад хамаагүй хэрэг ч эдийн засгаараа хохирч байгаа мэдрэмж үгүй тэр үйлчлүүлэгч хөөрхий…

Энэ мэт моод загаврыг хэт шүтэн өөрийн биеийн харьцаа зүс царайнд үл тохирсон хувцас худалдан авч өмсөх нь таны гоо зүй цаашлаад эдийн засагт халтай.

Энэ нь энгийн жишээгээр тайлахад “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэдэн онд, хэн зохиосон нь мэдэгдэхгүй, бараг л Монгол ардын зүйр үгийн санд тууж явдаг хэллэгийг тэглэж байгаа юм. Урд нь Баруун Германд гарсан өндөр өсгийтэй гутлын загвар нь Берлины ханыг нэвтлээд Социалист Германд нэвтрээд, төмөр замаа даган явсаар Москвад түгнэ. Тэр нь бас урагшаа Сибирь, Эрхүү хүрэх гэсээр байтал гайгүй хэдэн сар болж болж нэг юм Монголд орж дэлгэрсээр байтал тэр загвар нь хуучирч, үнэ нь хямдардаг байсан шиг байгаа юм. Гэтэл одоо бол аль ч Интернэт кафенд ороод барууны нэрт дизайнеруудын сүүлийн үеийн шинэ загварууд, том том дэлгүүрүүдийн зарж байгаа барааг барихаас наагуур мэдэрч болох бөгөөд адаглаад л кабелийн телевизийн Fashion TV-ээс загваруудыг сонжиж харах боломжтой болж байгаа юм. Энэ нь нөгөө мэдээллийн эрс тэс цаг уурт амьдарч байсан хоёр тивийн улс гүрнүүдэд нэгэн зэрэг мэдээллийг хүргэх боломжтой болж байгаад оршино.

Харамсалтай нь дэлхий ертөнц Даяаршил 3.0 хэмээх үсрэнгүй хөгжлийг ярьсаар байх ахуйд, мань Монголчуудад нь наалдсан юм тун ховор. Даяаршил хэмээх үг хэллэг тэртээ 1940-өөд онд хаа нэгтээ яригдаж эхэлсэн байдаг бол 1980-аад оноос дэлхийн эдийн засагчид энэ талаар ам нээж байсан гэдэг. Гэхдээ л 1990-ээд оны сүүлч хүртэл энэ нь зөвхөн таавар, таамаг, прогноз хэлбэрээр яригдсаар хэдхэн жилийн өмнөөс л даяаршил нь жинхэнэ утгаараа хөлөө олж, хүйсээ тэмтрэхтэйгээ болсон гэдэг.

Хуучин нийгмийн үед Эрдэнэт, Говь хэмээх хэдхэн улсын үйлдвэрийн газрууд нь нам засгийн хатуу хяналт шалгалтын дор байгалийн баялаг, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ бусад улс орнуудад гаргаж байсныг манай улсын даяаршил хэмээх их далайд дөнгөж хөлөө норгож байсантай зүйрлэж болно. Гэхдээ 1990-ээд оны бужигнаанд Тахь Ко хэмээх хувцасны үйлдвэр байгуулагдаж, их дээд сургуульд элсэж чадаагүй хот орон нутгын залуусын ганц ажлын мест болж байсан газар нь энэ үйл явцыг арай түргэтгэсэн. За ингэсээр өнгөрсөн онд Солонгосын хөдөлмөрийн захын эрэлт хэрэгцээг хангахаар, даяарчлалд өөрсдийн хувь нэмрийг “оруулахаар” эргэлт буцалтгүй даяанчлахаар шийдэн, стадионы гадаа хэдэн өдөр сойгдсон хэдэн мянган залуусаар төгсч байх шиг байна даа.

Гэвч үүнээс өөр дорвитой зүйл, дэлхийн даяаршилд цучил өргөчих, өөрсдийгөө хавтгай дэлхий дээр аваачиж тавих зүйл тун хомс байлаа. Хэдэн сайн толгойтой хэмээх математикч, мэдээллийн технологын залуучууд нь гадагшаа гарсан гэх боловч тэд нь бас л тоолбол тийм ч олон биш. Бид даяаршигдаж байна, даяарчлал энд явагдаж байна гэж ярих боловч үнэндээ энэ асуудал нь эргэж харахад эргэлзээтэй болоод байгаа. Бид ярьсаар суусаар байтал, хөгжил дэвшил бүү хэл даяаршлын гадна хоцорч, тулах цэггүй болохдоо тулаад байна. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдож буй зовлон ч биш. Хөгжиж буй улсууд, ялангуяа Африкийн ихэнх улс гүрнүүд болон хуучнаар бол гуравдахь ертөнцийн хэмээн сонсошгүй муухайгаар адлуулдаг байсан улс орнуудад ч энэхүү зовлон нүүрэнд нь тулан, нүдэнд нь орчих гээд байна.

Үүнийг дэлхийн зарим эдийн засагчид “хагас даяаршигдсан” буюу түүхий даяаршил ч гэж хэлж болохоор шударга бус, тогтвортой бус хөгжлийн талаар ярьж байна. Харвардын Бизнесын сургуулийн профессор Панкаж Гемават энэхүү нэр томьёог анх сийлсэн байдаг. Тэрбээр өөрийнхөө “Redefining Global Strategy: Crossing Borders in a World Where Differences Still Matter” (Harvard Business School Press, 2007) хэмээх дэлхийн стратегийг дахин тодорхойлсон номондоо даяаршлын дөрвөн хэмжээсийн тухай өгүүлсэн байдаг.

Эдгээрт нь соёл (хэл, зан заншил, шашин, үндэстэн гэх мэт), администраци буюу улс төр (хууль дүрмүүд, мөнгөн тэмдэгт, худалдааны түншүүд гэх мэт), газар зүй (газрын хол ойр, хуурай газрын хилийн шугам дутмаг, цагийн зөрүү, цаг уур гэх мэт), эдийн засаг (орлогын төвшин, байгалийн нөөцийн үнэлэмж, хүний нөөц, дэд бүтэц, мэдээлэл гэх мэт) багтаж (Culture, Administration or politics, Geography, Economics буюу CAGE) байгаа бөгөөд эхний гурван хэмжээс нь даяаршигдахад дэлэм хол байгаа гэж үзсэн байна. Эдгээр хүчин зүйлс нь хичээгээд хичээгээд хагас даяаршлын хэлбэртэй л байна. Харин ч үүний эсрэгээр улс гүрэн бүр хэл соёлоо авч үлдэхийн тулд аль байдгаараа тэмцэж, үндэсний бахархал, үндэсний эрх ашгийг чухам л дээр тавин, улс орныхоо засаглалыг хүчирхэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлсэн байгаа тухай дурджээ.

Хил хязгаарын хараа хяналтыг улам л чангаруулж, ажиллах хүчний чөлөөт шилжилт мөрөөдөл хэвээр байна. Эдийн засгийн хувьд ч гэсэн хэдхэн Худалдааны чөлөөт бүсүүдийг эс тооцвол даяар эдийн засаг нь улс үндэстнүүдийн эдийн засагт мэдэгдэхүйц дарагдсаар байна. Эдийн засгийн судалгаанууд ч гэсэн эдийн засгийн интеграц нь маш өчүүхэн төвшинд явсаар байгааг харуулж байна.

Хэдийгээр Гемаватын дүгнэлтийг өөрийнхөө улс орны хувьд аваад үзэхэд асуудалтай, болгоомжтой хандах өчнөөн олон зүйл байгаа боловч эцсийн эцэст глобалчлал буюу даяаршил биднээс юуг шаардаад байгааг бид тун сайн тунгаах хэрэгтэй. Бид дэлгүүрээс аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа заавал мөнгө төлөх ёстой бөгөөд нэг үгээр хэлбэл золиос гаргах хэрэгтэй болдог. Энэ мөнгө нь миний, таны хөлсөө урсгаж олсон цэвэр ажлын хөлс бөгөөд хамгийн гол нь түүгээр худалдаж авсан бараа бүтээгдэхүүн нь миний хэрэгцээг хангаж байх ёстойд, зарсан золиосолсон зүйлдээ сэтгэл гонсойхгүй байх ёстойд л хамгийн гол учиг нь оршиж байгаа юм. Даяаршил гэдэг нь зүгээр л “за орлоо шүү” гэж зарлаад л болчдог юм биш байна л даа.

Зөвхөн компьютерээс комьютерын хооронд хэдэн цифр солилцсоноор даяаршилтай болчлоо гэдэг бол өнгөц ойлголт. Биднээс, монголчуудаас түүнээс ихийг шаардаж байна. Манайх шиг газар зүй, эдийн засгийн тун эмзэг орчинд байрлалтай улсын хувьд даа ялангуяа даяаршилд даацтай хандах хэрэгтэй. Түүнээс биш хажуу айлын Бямбаагийн хүүхдүүд нь бүгдээрээ хятад шаахай өмсөөд, халва идээд байхад биднийх яагаад болохгүй гэж гэсэн сэтгэлгээгээр хандаж үл болно.

Манайх энэ дэлхийд өөр хаа ч байхгүй гайхуулах зүйл хэдхэн бий. Мэдээж эхнийх нь Чингис хаан хэмээх их хүн байна. Түүнийг даяарших үйл явцын суурийг нь тавьсан ч гэж үзэх нь бий. Тэр хүн өөр хаана ч биш, гагц Монголд төрсөн бөгөөд түүний үлдээсэн сургааль, түүний үлдээсэн цусыг бид даяаршуулж байна гээд төсөөлье л дөө. Тэгээд дээрээс нь хэн ч гуйсан өгч болохгүй газар нутаг, түүний доор нь болон дээр нь байгаа баялаг байна. Магадгүй энэ тулга тойрсон үзлээсээ сэрээчээ хэмээн шүүмжлэн чичлэх улсууд захаас аваад зөндөө байгаад эргэлзэх зүйлгүй. Гэтэл энэ дэлхийн бүх улсууд даяаршлал хэмээх энэ тоглоомоор шударга тоглодог бол бас яая гэхсэн. Ялангуяа сэрж байгаа урд хөрш байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0