Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Өнөөдөр Бvгд Найрамдах Монгол Улс Тунхагласан өдөр.
Аливаа улс оронд хамгийн том баяр нь эрх чєлєєгєє олж, тусгаар тогносон єдєр байдаг. Монгол Улс 1924 оны арваннэгдvгээр сарын 26-нд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаж, анхдугаар vндсэн хуулиа баталсаны тvvхт 89 жилийн ой єнєєдєр тохиож байна. Монголын тєрт улсаа байгуулсан тvvх эзэн Чингис хааны Их Монгол Улсаас эхтэй.Энэ бол III жарны улаан барс жилийн хавар буюу 1206 оны тавдугаар сард Онон мєрний хєвєєнд их хуралдай чуулж нэгдсэн, Монгол улсыг байгуулсан явдал юм. Ийнхvv дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн удмын хаад 1530-аад он хvртэл эзэнт гvрнээ захиран явж байсан ч цагийн эрхэнд тархай бутарай олон овог, аймаг бий болж, бага хаадын vед харийн тvрэмгийлэлд Монгол Улс ялагдсан.
Нурхач баатраар удирдуулсан Манжууд тухайн цаг vедээ ихэд хvчирхэгжин Хятадыг эзэлж улмаар 1690-ээд он гэхэд Євєр Монгол, Дєрвєн ойрад, зvvн, баруун тvмнийг бvрэн эрхшээлдээ оруулаад байжээ. 200 гаруй жил vргэлжилсэн харгис хатуу дарангуйллын эсрэг Монгол ард тvмэн тууштай тэмцэл єрнvvлснээр 1911 оны vндэсний эрх чєлєєний хєдєлгєєнд ялж, Манжийн тvрэмгийллээс ангижирч Монгол улс шинэ хєгжилд орох зам нээгдсэн байна.
1921 онд ардын хувьсгал ялалт байгуулан 1924 оны арваннэгдvгээр сарын 26 нд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан, анхдугаар vндсэн хуулиа гарган туурга тусгаар улс болжээ. Хэдийгээр Монголын ард тvмэн дотооддоо энх тайван тогтоож, эрх чєлєєгєє олж чадсан ч гадаад улс тєрийн байдал тогтворгvй байлаа. Тухайлбал Хятад нь Монголын єєрийн харъяат улс хэмээн vзэж, дэлхий нийтэд хvлээн зєвшєєрєхгvй, улмаар 1913 оноос эхлэн Орос улетай нууцаар хэлэлцээр хийж байжээ.
Энэ тухай тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэнийг vзэхэд "1924 оны тавдугаар сарын 31-нд Хятад улстай гэрээ байгуулж гадаад Монгол бол Думдад иргэн улсын нэгэн хэсэг газар гэдгийг Зєвлєлт холбоот улс хvлээн зєвшєєрнє, Монгол дахь Хятадын бvрэн эрхт байдлыг бид хvндэтгэнэ" гэжээ. Харин vvний дараа 1924 оны зургадугаар сарын 25-ны Ардын эрх сонинд Орос, хятад хоёрын гэрээ тогтоосон тухай єгvvлэл хэвлэгдэн гарч “Монголын ард тvмэн Думдад улсын харгис дарангуйллыг тэсвэрлэхгvй... Хэзээд эсэргvvцэн тэмцэх болно..." гэсэн хурц нийтлэл хэвлэгдэн гарч байжээ.
XX зууны эхэн vед дэлхий нийтэд байдал нэн хурцадмал байсан нь Монгол оронд шууд нєлєєлсєн. Фашист Герман Орос улсад дайн зарлан дэлхийн дайн дуусаагvй байхад Япон орон Ази тивд дарийн утаа гаргаж, Хятадаар дамжин Монголын торгон хил дээр тулж ирсэн. Энэ vеийг "Халх голын дайн" гэж тvvхэнд тэмдэглэн vлдээжээ. Энэхvv дайнд Зєвлєлт-Монголын арми ялалт байгуулж, Японы эзлэн тvрэмгийлэгчдийг бут цохисон.
Vvнээс хойш Монголын тvvхэнд тодоор бичигдсэн vйл явдал бол 1945 оны аравдугаар сарьгн 20-нд анх удаа бvх нийтээрээ тусгаар тогтнолын тєлєє саналаа єгсєн нь байлаа. Vvний гол учир нь гадаад ертєнцєд Монгол Улсын нэр хvнд бага, тусгаар улс гэдгийг дэлхийн томоохон гvрнvvд хvлээн зєвшєєрєєгvй юм. Иймээс Орос, Хятад, Япон улсууд Монголыг єєрийн эрхшээлдээ оруулахын тулд хоорондоо дадцуур тэмцэлдэж маргаан vvсчээ. Ингээд дээрхи орны тєлєєлєгчид Монголын улс тєрийн удирдагчидтай уулзаж, ард тvмнээс санал авах тухай хэлэлцжээ.
Тодруулбал Монголын ард тvмэн аль оронд дагаар орохоо санал хураалтаар шийдэх байсан. Харин Монголчууд 483291 хvн буюу 100 хувь тусгаар тогтнолынхоо тєлєє саналаа єгсєн гэдэг. Ийнхvv Монгол ард тvмний тусгаар тогтнох хvсэл эрмэлзэл биеллээ олж 1946 оны нэгдvгээр сарын 6-нд Хятад улс Бvгд Найрамдах Монгол Ард Улсыг хvлээн зєвшєєрч мєн оны хоёрдугаар сарын 10-нд харилцан элчин солилцох гэрээнд гарын vсэг зуржээ.
Орос, Хятад зэрэг томоохон гvрнvvд тусгаар тогтнолыг нь хv¬лээн зєвшєєрснєєр дэлхийн тавцанд гарч ирэх боломж нээгджээ. Vvний тод илрэл нь 1961 оны аравдугаар сарын 24-нд Нэгдсэн Vндэстний Байгууллагын бvрэн эрхт гишvvнээр Монгол улс элссэн юм.Монгол Улсын тvvхэнд хамгийн сvvлийн тєрийн эргэлт нь 1989 онд социалист дэглэмийг халж тєлєвлєгєєт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн ардчилсан хувьсгал билээ.
Эцэст нь єгvvлэхэд Монгол улсын тусгаар тогтносон єдєр бол 1911 оны арванхоердугаар сарын 29 буюу vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн ялсан єдєр гэж зарим эрдэмтэд vздэг. 1924 оны арваннэгдvгээр сарын 26-ны єдєр бvрэн эрхт Монгол улс тусгаар тогтносон гэдгийг зарлаж анхдугаар vндсэн хуулиа зарласан тvvхтэй. Vvнээс хойш 86 жилийн турш vндэсний баярын хэмжээнд тэмдэглэж ирсэн.
0 Сэтгэгдэл NO: