Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Н.Энхбаярын мөнгийг угаасан хэрэгт HSBC-ийг буруутгаж байна
Монголоос гаралтай хууль бус мөнгийг угаасан хэрэгт Хонконгийн Hong-kong Shanhai Banking Corporation банкийг буруутгасан өгүүллүүд хэвлэлээр гарч эхэллээ. HSBC нь дэлхийн олон оронд салбартай томоохон банкны нэг юм. Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр О.Цолмонгийн садан Ж.Мягмаржаргалыг шүүсэн. Улмаар Ж.Мягмаржаргалыг Н.Энхбаярын эрх мэдлийг ашиглан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийж, нэг тэрбум төгрөг шамшигдуулсан гэж ялласан билээ. Гэрээ хийсэн компаниуд нь Henlon, Great Global International.
Ж.Мягмаржаргал нь Монголын хөрөнгө оруулалттай Хонконгод бүртгэлтэй Henlon, Great Global International гэсэн хоёр компанийг удирдаж ажиллаж байжээ. Энэ хоёрыг Н.Энхбаярын хөрөнгө оруулалттай компаниуд гэж ярих нь бий.
Авлигатай тэмцэх газраас Henlon, Great Global International компанийг “Эрдэнэт” үйлдвэрээс завшсан мөнгөө угаасан хэргээр шалгаж байгаагаа дуулгажээ. Энэ хэрэг нь HSBC банкийг мөнгө угаахад оролцсон гэж буруутгах үндэс болж буй юм. Учир нь Henlon, Great Global International компаниуд нь мөнгөө тус банкинд байршуулж байсан хэрэг.
Арилжааны банкууд нь хууль бус мөнгийг байршуулахгүй байх, хууль бус мөнгө орж ирэхэд хяналт тавих үүрэгтэй. Тус банкийг Хонконгийн санхүүгийн салбарынхан хяналтаа тавиагүй гэж буруутгаж байгаа аж.
Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрээс хууль бусаар мөнгө гаргасан нь тогтоогдвол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг явдлын хөлд НSВС банк чирэгдэх нь. Мэдээж хэрэг, Хонконгийн хууль хяналтын байгууллагынхан тус банкийг шалгах нь гарцаагүй. Тус банкны нэр хүнд сэвтэх нь ойлгомжтой.
www.scmp.com сайтад Henlon, Great Global International компанийн дансанд Монгол, Сингапур, Европын орнуудаас нийт 10 сая ам.доллар орж ирсэн гэж бичжээ.
“Мөнгө угаах” гэсэн нэр томьёог хууль бусаар олсон мөнгийг компанийн орлого болгон бүртгэх, хөрөнгө оруулалт хийх, зээл олгох зэргээр хууль ёсны мөнгө болгон гаргаж ирэх гэж тайлбарладаг.