Нэр дэвшигчид нэрэлхүү зангаа гээнэ

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар нэрэлхүү бишүүрхүү байна. Даруухан байна ч гэж болно. Хэдийгээр намаасаа дэмжигдэж батламжаа авсан ч хуулийн дагуу СЕХ-ноос энэ лхагва гарагт нэр дэвшигчийн үнэмлэхээ авч сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлнэ. Нэг ёсондоо нэр дэвшигчид нэрэлхүү зангаа орхиж “намайг сонго” гэж шууд ятгаж тархи угааж эхэлнэ. Мэдээж сурталчилгаа гэдэгт зөвхөн өөрийгөө тодотгох мөрийн хөтөлбөрөө танилцуулах төдийхөн бус бас өрсөлдөгчийнхөө өөтэй “НО”той асуудлуудыг дэлгэн олон нийтэд таниулах ажил энэ хүрээнд давхар төлөвлөгдсөн байгаа байх.
.
Эрүүл мэндийн салбарын сүүлийн жилүүдийн хурдацтай уналт, хуучин МАХН байх үеийн ажил албан тушаалаас болж гомдон гарч орж явсан нөхдүүдийн жигүүр далавч ургуулан ниссэн түүхүүд, бөхчүүдийн ариун ёс суртахуун, монгол бахархал хийгээд хагарал, энэ тэнд төлөөгүй мартсан зээлийн лавлагаа, худлаа амласан хошгируулсан, биелээгүй биелэлтийн жагсаалт, сүүлийн үед гарсан өндөр нам хүний давуу болоод сул талууд дээр хийгдсэн судалгаа туршилт, эмэгтэй хүн улс төрд орохгүйгээр энэ улс айл болж өнгөтэй явж чадахгүй болсон талаархи жендэрийн тунхагууд гээд энд зүйл зүйлийн хүн буюу сонгогчид бид сонирхож таалж бас үзэн ядаж болох бүх мэдээлэл төлөвлөгөөний дагуу цацагдахаар 22-ний өдрийг хүлээж байна.
.
Шинэ гарсан Сонгуулийн хуулиар ТВ мэдээллийн хэрэгслийн сонгуулийн сурталчилгааны цагт хязгаар тогтоож өгсөн нь сонгогчдын сонгуулийн өдрүүдэд үзэгчээрээ үлдэх эрхийг баталгаажуулж өгсөн давуу талтай. Урьд бол хэн мөнгөтөй мөн хэвлэл мэдээллийг атгаж байна тэр нам нэр дэвшигч дэлгэцнээ ноёлж зурагтаа унтраадаггүй л юм бол салж өгдөггүй байсан. ТВ-ээ унтраангуут цонхны цаана цагаан хоолойгоор уулзалт таниулгад урин дуудсан зарлал янгинадаг байлаа. Бэлэг сэлт бэлэн мөнгөөр ч тасардаггүй нэг тийм задгайдуухан замбараагүй мөнгөний сонгуулийн сурталчилгаа болж өнгөрдөг байсан.
.
Өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас батлан гаргаж одоо мөрдөж буй Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39-р заалтад ТВ-ийн сурталчилгааг хэрхэн явуулахыг зааж өгсөн байна. Энд “Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр төлбөртэй нэвтрүүлэх бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас илүүгүй байна” гэсэн нь бидэнд энэ зун сонгогч төдийгүй үзэгчээрээ үлдэх боломжийг олгоно гэж найдья.
.
Гурван намын гурван штаб ажиллах нь тодорхой болж байна. Штабын удирдагч нар ч тодорч олон нийтэд зарлагдсан. Лавтай Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабыг намын дарга Н.Алтанхуяг удирдахаар болжээ. Харин түүний сурталчилгааг Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, намын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь нар эрхлэн ажиллах гэнэ. МАН-аас нэр дэвшихээр болсон Б.Бат-Эрдэнийн сонгуулийн ерөнхий менежерээр намын дарга Ө.Энхтүвшин ажиллана.

Харин бусад зүйлийг нь салбар хариуцсан нарийн бичгийн дарга нар буюу нийслэлийг Ц.Мөнх-Оргил, орон нутгийг Ж.Сүхбаатар, нэр дэвшигчийн пиарыг намын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга М.Оюунчимэг нар хариуцана гэсэн мэдээлэл байна. МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын сонгуулийн штабыг намын дэд дарга Д.Тэрбишдагва удирдана. Тэгвэл сонгуулийн ерөнхий менежерээр намын Нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ажиллахаар болжээ. Нийслэлийг нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, орон нутгийг нарийн бичгийн дарга П.Ангараг хариуцана. Харин сурталчилгааны асуудлыг намын нарийн бичгийн дарга Ц.Чимидсүрэн хийх гэнэ.
.
Ирэх лхагва гарагаас Монголын ээлжит нэгэн Сонгуулийн сурталчилгаа цахим дижиталын болоод утга санаа илэрхийллийн гайхамшгуудаар үргэлжлэх нь ээ. Үргэлжлэх нь ээ гэдэг нь үнэндээ бол сурталчилгаа аль цагт нэр дэвшигчид тодрох үеэс л эхэлчихсэн байгаа. Нэр дэвшигчид нэрэлхүү зангаа хэрхэн гээхийг харцгаая.
.
П.Баярхүү /тоймч/

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 514
    Энэ сард: 1
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 496
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 281


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0