Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
“Никитон хамтлагийн “Нар” дуу багш нарын нэр хүндийг унагасан” гэлээ
Ахмад багш нарын холбоо, Залуу багш нарын холбоотой хамтарч нэр бүхий улстөрийн хүчний сурталчилгаа болох Никитон хамтлагийн “Нар” хэмээх дууг “хэтэрхий хар, ард түмнийг хагаралдуулсан, хүчирхийлэлд урин дуудсан юм шиг сурталчилгаа боллоо” хэмээн татан авахыг шаардаж, өнөөдөр сэтгүүлчдэд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Тэд “дуун дээр гарч байгаа “нар” бол тухайн сурталчилгааг хийж байгаа улстөрийн хүчин өөрөө юм. Харин “нар” гарахгүй бол, өөрөөр хэлбэл тухайн улстөрийн хүчин ялахгүй бол хүчирхийллийн аргаар төрийн эрхийг авах болно гэж байгаа мэтээр цагдаа нартай зодолдож, багш нь хүүхдүүдээ загнаж, цаас урж шидэж буй дүр зураг харагдаж байна. Энэ клип цаагуураа 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг дахин давтах гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж, нийгэмд айдас, бухимдал, хагарал төрүүлж байна” гэв.
Нөгөөтэйгүүр улс орон, нийгмийн хамгийн чухал мэргэжил болох багшийн мэргэжлийг гутаан доромжилж, нэр хүндэд нь халдаж, нийгэмд сөрөг хандлага үүсгэж байгаад багш нар гомдож, харамсаж байна гэлээ.
Харин Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би энэ дууг 2009 оноос хойш нухсан юм. Эрх чөлөө, эх орны тухай миний тунхаглал бол “Нар” юм. Мал сүрэг, айраг цагаа, өндөр байшин, гоё хөгжил, болж байна, жаргая гэж би дуулаагүй. Би үгээ хэлсэн, дуугаа дуулсан” гэжээ.
0 Сэтгэгдэл NO: